МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ, БИЕ ДААСАН БАЙДЛЫН БАТАЛГАА

Жижиг орнууд өөрийгөө хамгаалах янз бүрийн механизм бодож олсон байдаг. Өчүүхэн жижиг Исланд өөрийн зэвсэгт хүчингүй боловч НАТО-ын гишүүн болж өөр дээрээ гадны цэргийн бааз байгуулжээ. Тайвань нь Хятадын, Израил нь Арабын орнуудын цохилтыг няцаахуйц зэвсэгт хүчинтэй. Япон, Өмнөд Солонгос нь “Америкийн шүхэр” гэж нэрлэгддэг цэргийн баазыг нь байрлуулах аргыг сонгожээ. Тухайн үедээ Югослав “Хэрэв АНУ, ЗХУ-ын аль нэг нь довтолбол шууд бууж өгнө” гэсэн хачин гэмээр өгүүлбэрийг хуульчилсан байв. Олон улсын энхийг сахиулах хүчнээр тусгаар тогтнолоо хамгаалуулсан улс ч байна. Гээд дэлхийн том жижиг гэлтгүй аль ч орон дипломат бодлогоор тусгаар тогтнолоо хадгалах механизмыг юун түрүүн тавьж байна.

Баабар

23,839·6 мин уншина
+0
Б

Сэтгэгдэл (0)

МОНГОЛЫН ТУСГААР ТОГТНОЛ, БИЕ ДААСАН БАЙДЛЫН БАТАЛГАА | baabar.mn