Mүхэржи Сиддарта гэж хэн бэ? Хавдрын эмч, судлаач, үүдэл эсийн биологич, хавдрын генетикч. Түүний бичсэн Анагаахын хууль, Хорт хавдар: Хүн төрөлхтний тэмцлийн түүх ном нь баримтат бүтээлийн төрөлд Пүлицэрийн шагнал, Гуардиан сонины анхны шилдэг номын шагналуудыг хүртжээ. Стэнфордын их сургууль, Оксфордын их сургууль, Харвардын Анагаахын сургуулийг дүүргэсэн. Түүний лаборатори үүдэл эсийг зохицуулдаг генүүдийг тодорхойлсон бөгөөд багийнхныхаа хамт үүдэл эс болон цусны хавдрын гений өөрчлөлтийг нээснээрээ алдаршжээ. 

Нэпко хэвлэлийн газраас Хорт хавдар: Хүн төрөлхтний тэмцлийн түүх, Ген: Сэтгэл татам түүх номыг орчуулан уншигч бүхэндээ хүргэсэн бөгөөд удахгүй The Song of the Cell: An Exploration of Medicine and the New Human номыг нь хүргэхээр ажиллаж байна. 

Ген: Сэтгэл татам түүх

Энэ бол хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн гоё атлаа хамгийн осолтой санааны тухай өгүүлэх ном юм. Энэ бол бидний өөрсдийн болоод бидний ирээдүйн түүх билээ. 

1856 онд Христийн шашны буйдхан хийдийн нэгэн залуу хувраг “удамшлын нэгж” хэмээх санаатай орооцолдсон тэр үеэс эл түүх эхэлжээ. Менделийн онол явсаар Дарвины хувьслын онолтой огтлолцож, 1940-өөд онд нацистуудын аймшигт туршилттай мөргөлдөв. Гений талаарх ойлголт дайны дараах биологийн ухаанд эргэлт гаргасан юм. Улмаар хүйс, зан төлөв, сонголт, чөлөөт эрмэлзлийн талаарх бидний мэдлэгийг өөрчилсөн билээ. Энэ бол нууцын ертөнцөд нэвтрэх гэсэн хүний бадрангуй хүсэл, уран ухааны үр дүн байлаа.

Зохиогч номдоо мөн бидэнд бас л танил түүх-өөрийн гэр бүлийн гишүүдийн сэтгэцийн өвчний талаар шигтгэн оруулж генетик гэгч энэ зүйл бидний өдөр тутмын амьдралд ч ямар их хамаатай болохыг харуулахыг зорьжээ. Их хүсэл тэмүүлэлтэйгээр, үнэнийг туйлбартай өгүүлсэн Ген бол хүмүүний амьдралд нэвтэрч буй шинжлэх ухааны нэгэн аугаа санааны тухай, хүн төрөлхтний өнгөрсөн ба ирээдүйн төсөөллийн тухай шастир юм.

Хорт хавдар: Хүн төрөлхтний тэмцлийн түүх

Хорт хавдартай тэмцсэн түүх бол санамсаргүй нээлт, алтан боломж, хүний тэсвэр тэвчээрийн тухай шастир юм. Эрт цагийн хүмүүсийн хэрэглэж байсан мэс ажилбарын шинэлэг боловч болхи аргуудаас эхлэн Мари Кюригийн цацрагийн эмгэнэлт судалгаа хүртэл, Сиднэй Фарбэрын химийн эмчилгээний осолтой нээлтээс авхуулаад уг номын зохиогч өвчтөнүүдээ хэрхэн эмчилсэн тухай өгүүлсэн энэ ном хэдэн мянганы түүхтэй аюулт өвчний талаарх сонирхолтой хүүрнэл билээ. 

Хорт хавдар өнөөгийн нийгмийн тулгамдсан асуудлуудын нэг хэвээр байгаа нөхцөлд эл өвчнийг нарийн судалж, эмчлэх нь бидний хувьд нэн чухал зорилт болж байна. Ген хэмээх алдарт номын зохиогч Мүхэржи Сиддартагийн эл шинэлэг бүтээлд шинжлэх ухааны хамгийн том оньсогуудын нэгийг тайлахад хүн төрөлхтөн хэрхэн ойртсоныг харуулахын сацуу ойрын ирээдүйд гарах дэвшлүүдийн талаар тод томруун өгүүлжээ. 

Удахгүй Mүхэржи Сиддартагийн нэгэн сонирхолтой номыг хэвлэхээр зэхэж байна.