Мунхаг харанхуй зуун насыг элээснээс
Үнэнийг сэхээрч нэг өдөр амьдарсан нь эрхэм.
Мөнх бусыг ойлголгүй зуун оныг үдсэнээс
Мөнх бусыг ухаарч нэгэн хором сэрсэн нь эрхэм.

- Хаадын хаан Будда


Тэр киног хамтдаа үзсэн сэн. Балчир хүүхэд шиг инээж хөхөрч үзсэний эцэст, Баярлалаа гээд алга хавсарч билээ анд минь...”Нэг насаараа энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр.” Амандаа давтаж, зүрхэндээ шингээсэн тэр үгээ чи надад амьдрал, үхэл аль алинаар нь харуулсан. Харин энэ дууг хоёулаа сонсоогүй явж. Чамдаа зориулж, бас өөртөө зориулж анирднам. Анд минь надад сануулж байх шиг... Боолын заяандаа самуурсаар л явна уу, чиний нүдэнд. Мэдээж чам шиг андтай хүн боол болж яаж тэвчих вэ? 


Rokit Bay:

Нэг өдөр хаан байсан, энгийн байх над утга учиргүй мэт санагдана
Эндээс хурданхан мултрахын тулд хурдхан гүймээр санагдана
Гэвч тэнгэрийн хаяанд тулсан өндөр түймэр замыг маань хаана
Очих ёстой газраас тусгаарлагдана, хананы наана цаана
Эндээ үйлдвэл бүх зүйл энгийн, энгийн бүхний дунд нь шингэнэ
Өөрийгөө нэг мөр мартаад болж хувирна дундаж нэгэн
Байж чадахгүй нь би хавчиг бүгчим жижиг завсар зайнд
Ийм учраас эндээс явахаар гал дундуур би алхаж байна
Хананы нөгөө талд нь гарах замдаа би ядарна
Хөлөө би зөөж ядна, нэг биш удаа би шантарна
Золиос зөндөө гаргана, тэр зүг рүү явж байгаа болохоороо би
Эргэж буцаж огт болохгүй гэсэн цөөн хэдэн бодлуудыг толгойдоо хийн
Эсрэг талд нь байгаа зүйлүүд хананы цаанаас бүдэгхэн
Сайн харагдахгүй байгаа ч гэсэн онгойлгоно би үүдийг нь
Хамаагүй ээ очих газрын зам нь хичнээн хол ч гэсэн
Ядаж ганц өдөр хүссэн газраа очиж үзэхийн тулд тэснэ.


Сүүлийн уулзалтаа санаж байна уу. Ном сөхөж мэргэлдэг сэн, хоёулаа. Сүүлчийн сөхөлт Нямсүрэн:

Үдшийн бүрийгээр ирэх сайхан.
Үүрийн гэгээнээр явах сайхан.
Эргэх дөрвөн цагт амьд явах сайхан.
Эрээнцавд бороо орох сайхан...

Нэг л хоргодонгуй мөртлөө учир битүүлэг харцыг чинь, аргадангуй инээмсэглэлийг чинь тайлж дуусаагүй л явна. Булан тойрохдоо гурван удаа эргэж харсан сан.

Бурхан гуравт дуртай.
Бурхан гуйхгүйд дуртай.Бу
рхан гүйхгүйд дуртай.
Бурхан бий-гүйд дуртай
.

Чиний шүлэг. Ингэхэд дээр үед шүлгийн дэвтрээ хогийн бункер луу шидчихсэн зоригий чинь биширдэг шүү. Надаас л болсон доо. Үхлээс өмнөх үхэл. Юу билээ? Үхлийн дараах үхэл бил үү? мартчихаж. Муу найз нь ийм л тэнэг хүн шүү дээ. Тэгчихээд цэцэрхэхийг нь яана. Гарчгий нь хараа л шоглож малтсаар байгаад дууссан даа. Хорин хоёртойдоо дэвтэр дүүрэн үхлийн сонет хэлхээд сууж байдаг эргүү юм уу чи. Будда хүртэл чиний насан дээр сайхан хүүхнүүдтэй жаргаж явсан юм гээ л. 

Чиний ухааралд хүртэл хаа хол биз. Гэхдээ омог зан минь хэвээрээ. Одоо ч чамайг тэнэг л гэнэ. Будда чиний насан дээр гэгээрч явсан болохоос үхэж яваагүй юм гээ л хэхэ. Үхэхээрээ тэгээд яах юм? – Нисээд л, нисээд л байна... – Ямар утгатай юм? – Ямар ч утгагүй. Тэнэг асуулт, мэргэн хариулт байж дээ. Нисэхийн сайхныг гүйцэд мэдрээгүй байж. Гэхдээ үнэн шүү. Чам шиг бодь хүн л нисээд байхаас өөр нь хар дарсан зүүдний ертөнц, боолын заяандаа ховх соруулчихдийм байна лээ. Нисэх ч шуналгүй болсон хүн, нэг өдөр ч атугай “хаан” байсан хүн нисээ л нисээ л байна. Нээрээ би Зэн охинтойгоо учирсан. Тэр ч бас нисэх дуртай.

Зорих газаргүй хоосны агаарт
Зовлонгийн үр, жаргалын мөр үлдээхгүй
Тунгалаг биес сүлэлдэн ниссээр
Зуун галвын зүүд амарлихад

Энд л зогсъё гэж хэлэх нэгэн эс үлдэх
Энэ бидний сүүлчийн төрөл...

Хэн хэнд чинь зориулсан юм. Өөртөө ч байх. Угаасаа л бид нэг шүү дээ. Амьдрах ч хүсэлгүй, үхэх ч шуналгүй тэнд хүртлээ амьдарнаа найз нь. Сануулж сэрээсэн энэ дуунд талархъяа. Багш бурхаддаа баярлалаа. 


Rokit Bay:

Чи хэрвээ үүнийг сонсож байгаа бол
Би нэгэнтээ замынхаа талаас илүүтэйг гаталчихсан байх вий
Өөрийн бодол өөртөө ганцхан зөв биш гэдэг батлагдах хүртэл
Өөртөө тависан олон хэцүү давааг гатлах байх
Азаа үзэх цаг над байхгүй, бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл

Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр
Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр
Нэг өдөр хаан байсан дээр, тэнд очих хаа байсын гээд
Бууж өгөх гэж бүү чи оролд, арагшаагаа суухын оронд

Чиний хамгийн сүүлчийн боломж юм шиг тэр газар заавал хүр
Эргэлзэх нь аргагүй чиний онгойлсон хаалга бүр зөв байгаагүй
Урд нь гэхдээ нээж үзэхээс нааш мэдэхгүй
Энэ бол миний өдөр болгон өөртөө шивнэж хэлдэг зүйл

Дуртай зүйлийнхээ төлөө би хэцүү амлалтыг хийсэн
Олон амлалтууд дундаас ганц энэхүү амлалт минь биелнэ
Үлдсэн, энэ замынхаа эцсийг харж байна үр дүнг нь м
эдэхийгЭнэ бол хамгийн том шийдвэр, бүх шийдвэрүүдийн минь нийлбэр
Энгийн зүйл хийх цаг зөндөө, хэн ч биш байх бас цаг над зөндөө
Харин толин доторх зураг ... алдана тод тод өнгөө

Тод тод тод тод тод өнгөө
Тод тод тод тод тод өнгөө
Тод тод тод тод тод өнгөө
Тод тод тод тод тод өнгөө алдана тэр тод тод өнгөө

Азаа үзэх цаг надад байхгүй, бүтэх ёстой заавал энэ зүйл
Энэ түймрийн ард нь гартал алхах ёстой яагаад гэвэл

Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр
Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)
Нэг насаар энгийн байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)
Нэг насаар хэн ч биш байснаас нэг өдөр хаан байсан нь дээр (хаан байсан нь дээр)