Дэлхийн хэмжээний арга хэмжээ зохион байгуулдаг туршлага, ирээдүйг харсан хөгжлөөрөө олноо танигдсан Өмнөд Солонгосын Пусан “Дэлхийн экспо-2030” үзэсгэлэнг зохион байгуулж чадна гэдэг давуу талаа харуулж байна. Тус хот нь БНСУ-ын хоёрдох том хот бөгөөд Өмнөд Солнгос улсын худалдааны гол боомт хот юм. Пусан хотыг олон улсын арга хэмжээ, наадам зохион байгуулдаг гэдгээр олон нийт сайн мэддэг. Далайн эргийн байгалийн үзэсгэлэнг орчин цагийн дэд бүтцээр иж бүрэн хангаж өгсөн нь тав тухыг эрхэмлэдэг жуулчдыг ихээр татдаг. Ялангуяа, солонгос иргэд, жуулчдын очих дуртай газарт Хэундэ, Гвангали зэргийг нэрлэдэг. Ирсэн бүхэнд үнэхээр тааламжтай мэдрэмжийг төрүүлдэг тул амралт зугаалга, аялал жуулчлалын аль байдлаар зочилсон сэтгэл ханамжтай. 

Бусан хот нь түүхэн дурсгалт газрууд, эртний сүм хийд олонтой. Түүгээрээ бахархдаг. Беомеоса сүм, Хае дун Ёнгунса сүм, Гамчоны соёлын өвт тосгон зэрэг нэр алдраа дуудуулсан газрууд нь хотын соёлын өвийн уламжлалыг нотлон харуулдаг. Буддын шашны уламжлалтай гүнзгий холбоотой Беомеоса хийд нь  VII зуунд баригдсан ч үзэмж тансаг. Энэхүү хийд Өмнөд Солонгосын хамгийн сайхан хийд гэдгээрээ ялгардаг. Пусан нь "National Geographic Traveller" сэтгүүлийн үзэх харах зүйл хамгийн ихтэй аялал жуулчлалын газрын нэгээр дотооддоо болон олон улсад хүлээн шалгарч нийтэд хүлээн зөвшөөрөгджээ. 

Өнөөдөр Пусан хот дэлхийн хэмжээний дижитал олон улсын санхүүгийн төв болохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Гадеокдо арал дээр шинэ нисэх онгоцны буудал барих, хүчирхэг дижитал санхүүгийн дэд бүтцийг бий болгохын тулд дотоодын болон гадаадын санхүүгийн байгууллагыг татах, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалтай хөл нийлүүлэн финтек, блокчэйн болон бусад технологийг нэвтрүүлэх замаар санхүүгийн кластер байгуулах, дижитал хөрөнгийн бирж байгуулах төслүүдийг хэрэгжүүлж "Дэлхийн экспо- 2030" үзэсгэлэнг зохион байгуулах шалгаруулалтад давуу талаа харуулж байна.  

Орчин үеийн джлхий нийтийн чиг хандлагыг тэргүүлэхийн тулд ногоон ухаалаг хотыг бий болгох бодлогын чанартай хүчин чармайлт гаргаж байна. Пусан нь уур амьсгалын өөрчлөлтөд хувь нэмэр оруулахын тулд нүүрстөрөгчийн саармагжуулсан бааз байгуулж, устөрөгчийн шинэ үйлдвэрлэлийг дэмжих төлөвлөгөө боловсруулжээ. Цаашилбал, нүүрстөрөгч багатай ногоон хотыг бий болгохын зорилттой уялдан хөлөг онгоцны цэвэр түлш болох аммиакийн судалгаа, хөгжүүлэлтийн ажилд идэвхтэй оролцож байна.

Эдгээр давуу талуудад үндэслэн, Пусан хот "Дэлхийн-экспо 2030" үзэсгэлэнг зохион байгуулах тэргүүлэх нэр дэвшигч болон тодроод байна.  2023 оны зургадугаар сарын 20-ны өдөр болсон "BIE"-ийн 172 дахь Ерөнхий ассамблейн үеэр Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сук Ёл үг хэлж, илтгэлээрээ олон улсад нэр хүндтэй хүмүүс, одод уг арга хэмжээг гайхалтай сэтгэгдэл төрүүлсэн үйл явдал болгов.

2030 оны Дэлхийн экспо үзэсгэлэнг зохион байгуулах хүсэл эрмэлзэл нь BIE-ийн гишүүн орнуудад зориулсан хүндэтгэлийн хүлээн авалтаар улам батлагдлаа. Тус хотын далайн эргийн язгуур үндэс, солонгосын К-давалгааг илэрхийлсэн “ДАВАЛГАА” сэдвийн дор болсон энэхүү арга хэмжээ нь соёл болон технологийн гайхалтай нийцлийг толилуулсан шоу болж чадсан юм. Хүлээн авалтын танхимд хөтөлсөн 850 метр урт замын дагуу “Өмнөд Солонгос, Бусан руу чиглүүлэх зам; 2030 он хүртэл алхаж байна". үзэсгэлэнг танилцуулсан.  Энэхүү өвөрмөц зохион байгуулалт нь Пусан хотын сэтгэл татам байдлыг олон нийтэд,  төлөөлөгчид болон хүндэт хүмүүст танилцах онцгой боломж олгосон юм.

Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулах хотыг сонгохоор төлөвлөж байгаа тул Пусан хот бэлэн байгаагаа харуулж, дэлхийн энэхүү нэр хүндтэй арга хэмжээнд хамгийн тохиромжтой газар гэдгээ батлан гэрчилж байна.