СЭТГЭХҮЙН ХӨХ ТОЛБО

Мэдээлэл авах үндсэн арга нь ам дамжсан яриа учраас монголчууд хэдэн мянганы турш сэтгэлгээний хувьд тас хар, цав цагаан хоёрын хооронд л амьдарч иржээ. Ертөнцийн сайн юмны цуглуулга болсон домогт баатар, муу муухайн үүр овоохой болсон муу баатар хоёрыг л танина уу гэхээс завсрын чанар, хүн, шинжийг хүлээж авдаггүй, чадвар ч мөхөс. Үе дамжсан домог нь ч тийм, эргэн тойрныхоо тухай авсан мэдээллээ ч ийм л хэлбэрт оруулан дүрсэлдэг. Ийм сэтгэлгээ нь “дайсны” дүр хийгээд үйлдлийн тухай хийсвэр зураглалыг дор нь үйлдэн, түүндээ хөдөлгөөнгүй дүгнэлт өгөх чадвартай. Ийм сэтгэлгээтэй нийгмийг аль ч хэлбэрээр жолоодоход харьцангуй хялбар байдаг бололтой. Эсэргүүцсэн, дэмжсэн зүйлээ цуу болгон дамжуулж сэтгэлзүйн бэлтгэлд оруулдаг аргыг лам нар эртнээс хэрэглэдэг байжээ. Шүүмжлэлгүй хүлээн авч, сэтгэлдээ тас хар ба цав цагаан баатрын дүрслэмж хийн хэлбэршүүлдэг сэтгэлгээ иймэрхүү бодлогын амархан олз болно.

Баабар

33,405·15 мин уншина
+0
Б

Сэтгэгдэл (0)

СЭТГЭХҮЙН ХӨХ ТОЛБО | baabar.mn