ШХАБ-аас геополитикийн тоглолтоосоо бүтээн байгуулалт руу шилжье гэсэн уриалга тод цууриатлаа
ШХАБ бол Монголын хувьд олон улсын хамтын ажиллагаа, интеграцын институц болж хараахан чадаагүй юм болов уу гэж дүгнэж болохоор. Нэгэнтээ ажиглагчаар 19 жил болчихлоо. Хэт удлаа. Одоо жинхэлдэг цаг ирлээ гэх үзэл бодол, байр суурь бий л дээ. Түүнийг хорих утгагүй. 2018 онд Ерөнхийлөгч Х.Баттулга ажиглагчаас шат ахиж интеграцчлалд оролцоно гэж мэдэгдээд шуугиан дэгдээсэн явдал бий. Тэр үед хамгийн их эсэргүүцэн бичиж байсан хүний нэг нь би юм. Тухайн үед би ШХАБ-ыг интеграцын байгууллага болоогүй байна гэж дүгнэсэн. Өнөөдөр ч гэсэн би тэр байр суурин дээрээ хэвээр байна.
Б
Баярхүү
@bayarkhuu