Торгоны зам (SILK ROAD) нь алдаатай нэр юм болов уу. Торго л зөөгөөд баймааргүй сэн...

Түүхэнд алдаатай хэрнээ өдгөө тогтмол болсон нэр олон. Колумб анх нээсэн тивийг хожмын Америго Веспучигийн нэрээр Америк гэж нэрлэсэн байдаг. Угтаа Колумб тив гэж нэрлэгдэх естой атал.

Торгон зам гэдэг томъёо нэр угтаа Торгон цэрэг /Торгауд хамгаалагч гэдэг ургийн язгуураас

MONGOL WORD TORGON ZAM (Чингис хааны  МОНГОЛ Шилмэл Торгон цэрэг)
Торгон ЦЭРЭГ - Харуул - Торгон ЦЭРЭГ - ТОРГОН ЗАМ - гэсэн утгатай
ЗАМ - "Торгоны зам" - safety road/Аюулгүй, найдвартай зам
гэсэн утга илэрхийлдэг болов уу.

Өрнө-Дорно, Ази Европыг холбосон агуу хоёр соёл иргэншлийн хоорондох энэхүү Их замыг МОНГОЛчууд хамгаалдаг, журамлан, хууль цааз тогтоох, энхийг сахиулагч нь.

Марко Пологийн магтан дуулсан SILK ROAD-Торгоны замыг  хяналтдаа эзлэн авах зорилго Их  Монголын эзэнт гүрний гол зорилго, он удаан жил оршин тогтнохын тулгын чулуу. Гэвч шинэ зүйл хуучныг халдаг жамтай.

Урьд нь үл бүтэхийг мөрөөдөгч хочтой байсан, хожмоо алдарт аялагч адмирал  болсон далайчин Христофор Колумб 1492 онд цоо шинэ тив нээсний яг нэг жилийн дараа Монголын эзэнт гүрэн нуран унасан. Бүх эзэнт гүрэн эдийн засгийн суурь дээр тогтдог тул Монголын эзэнт гүрэн ялгаагүй Торгоны зам дайран өнгөрөх улс орнууд шинэ зах зээл, шинэ тив болон дэлхийг хэрсэн усан далайн зам руу худалдаа наймаа шилжих болсон тул монголчуудын хамгаалан 300 жил тогтсон Pax Mongolica эдийн засгийн үр ашиггүй болжээ. Гагцхүү энэ нөхцөл байдлаас үүдэн Чингисийн байгуулсан Эзэнт гүрэн нуран унаж, хямрал самуун доройтох уруудах зам руу  шуударсан.

Шинэ далайн усан зам хүн төрөлхтний хөгжлийн луужин болсон 17-р зуунд Британичууд дэлхийн далай дахь бүх усан тэнгисийн замуудыг хяналтдаа авч, Англи гэж жижиг арлын улс нь Их Британийн эзэнт гүрэн хэмээх хамгийн хүчирхэг Их Гүрэн улс болон хувирав.

Хөгжил дэвшил саарахгүй тул шинжлэх ухааны ололт, шинэ хөрөнгөтөн ангийн эрс шинэчлэл, хувьсгал, хувьслууд дахин шинэ Эзэнт Гүрнийг төрүүлсэн.

АНУ!

21-р зуунд агаарын зам, тив хэрсэн авто зам, төмөр зам, интернет зам, хийн дамжуулах хоолой, сансар огторгуй руу цойлох замыг анхлан эзэмшигч АНУ, Орос улс  тэргүүтэй их гүрнүүд дэлхийн бөмбөрцөг дээр жанжилж эхэлсэн.

Ямар агуу том, цоо шинэ зуйл нь энэ хэзээ нэгэнтээ жам ёсоороо эл хуль болох нөхцөлийг бас халах бол?



Санта Моника хот
2019-01-06

Тэмдэглэлийн дэвтрээс
Үргэлжлэл бий