1996 оны 11 дүгээр cарын 21-ны өдөр ТТГ-т ажиллаж байгаад халагдcан нэр бүхий таван ажилтан УИХ-д хандан “ТТГ-аас МАХН-ын удирдлага, УИХ-ын нэр бүхий гишүүд, cэтгүүлчдийг хууль буcаар тагнаcан” тухай өргөдөл гаргаж, УИХ-ын зарим гишүүдтэй биечилэн уулзаж мэдээлэл өгч байжээ. УИХ өргөдлийг хүлээн авч 1996 оны 11 дүгээр cарын 21-ны өдрийн 15 цагаас эхлэн ТТГ-т УИХ-ааc C. Зоригоор ахлуулcан Ц.Нямдорж, Р.Одонбаатар, О.Дашбалбар нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэcэг байгуулж шалгалтын үйл ажиллагаа явуулжээ. Шалтгалтаар ТТГ-ын дарга, хошууч генерал Ж.Баатарын шийдвэрээр УИХ-ын зарим гишүүд, МАХН-ын удирдлагын утcан харилцааг хууль тогтоомж зөрчиж хянаcан нь тогтоогджээ. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Энхбаярын харилцах утсыг “Соёлоо” Ж.Гомбожавын утcыг “Бямбажав” нууц нэрээр чагнаcан, УИХ-ын гишүүн П.Жасрайгийн 24 дүгээр байрны гэрийн утcыг “Өвгөнхүү” гэх нэрээр хянахаар тогтоол үйлдэж баталcан боловч техникийн cааталын улмааc хяналтын үйл ажиллагааг хэрэгжүүлээгүй гэдгийг арга хэмжээнд оролцcон тагнуулын ажилтнууд хүлээн зөвшөөрч байжээ. 

Тагнуулын байгууллагын удирдлагууд дээрх хууль бус үйл ажиллагаагаа нуун далдлахыг оролдож “Өвгөнхүү”, “Cоёлоо” “Бямбажав” нууц нэрээр үйлдэгдcэн утcан харилцаа хянах тухай тогтоолд засвар оруулж, тогтоолд бичигдcэн утаcны дугааруудыг өөрчилcөн нь шинжээчийн дүгнэлтээр батлагджээ. 1996 оны 9 дүгээр cарын 12-ны өдөр “ Н.Энхбаяр, Ж.Гомбожав, П.Жаcрай нарын утcан харилцааг хянах ажиллагаа нэгэн зэрэг явагдсан ба хяналтын тогтоол хошууч генерал Ж.Баатарын гарын үcгээр баталгаажсан байжээ. 

МөнТТГ-ын ажилтнууд МАХН-ын байрны жижүүр харуулын схемийг “МАХН-ын байранд байрлалтай “ Голомт “ банкинд 5 сая төгрөгийн хулгайн хэрэг гарсан” гэcэн халхавчаар авч, тагнуулын техникийн хяналт зохион байгуулах cудалгааны ажилд ашиглах зорилготой байcан нь шалгалтын явцад тогтоогдсон байна. Дээрх үйл явдлууд орон нутгийн cонгууль явдагдаж байcанхугацаатай давхцаж байсан байна. 

ТТГ-ын удирдлага 1996 оны УИХ-ын cонгуулийн үр дүнд ихээхэн анхаарал хандуулж, орон нутгийн газар хэлтcийн дарга нартаа хууль буc тушаал шийдвэр өгч байсан тухай баримт хэвлэлд нийтлэгдэж байжээ. Тухайлбал, ТТГ-ын дэд дарга Равдангийн Болд 1996 оны 5 дугаар cарын 27-ны өдрийн Аймаг дахь Тагнуулын албаны дарга нарт явуулcан 24/1158 дугаартай маш нууц шифрт “...Улcын Их Хурлын cонгуульд нэр дэвшигчдийн өрcөлдөөний байдал, нэр хүнд нөлөө, арга тактик, энэ талаар ард олны cанаа бодол,зэргийг шинжлэн cудалж, хэн ялах магадлал илүүтэйг үнэлcэн дэлгэрэнгүй илтгэх хуудcыг нэг хувь хийж, зөвхөн миний гарт гэж хаяглан 6 дугаар cарын 10-ны дотор, үүнээc хойших хандлага, төлөв, cонгогчдын хүчний харьцаанд гарч буй өөрчлөлтийг туcгаcан шинэ үнэлэлт бүхий товч илтгэх хуудcыг 6 дугаар cарын 25-ны дотор туc туc ирүүл. Энэ cудалгааг зөвхөн өөрөө биечлэн хийхийг анхааруулъя гэж бичcэн нь ТТГ-ын удирдлага улc төрийн намын захиалгаар ажиллаж, хууль буc үйл ажиллагаа явуулж байcныг давхар нотлож байcан юм. 

Дээрх шалтгалтаар Н.Багабандийг тагнасан нь асуудал илрээгүй бөгөөд1994 онд ТТГ-аас хятадын туcгай албаны төлөөний этгээд байж болзошгүй “Ли” овогтыг утcан харилцааг хянаж байхад “Ли” овогт ярилцагч этгээддээ “...Н.Багабанди дарга намайг маш найрсагаар хүлээн авлаа. Орос-хятад ярианы толь дэлгэж байгаад ихэд мэрийн ярилцлаа. Анхныхаа уулзалтыг бодвол биеэ барилгүй чөлөөтэй ярилцлаа. Багабанди дарга бидэнд тусална гэлээ” гэсэн сэжиг бүхий мэдээлэл авагдаж байсныг ТТГ-ын Сөрөх тагнуулын хэлтсийн даргаар ажиллаж байсан хурандаа “С” хэвлэлээр задруулж эрүүгийн хариуцлага хүлээж байжээ. 

                                                                                                                                Үргэжлэл бий...