Манай цагдаа төр гэж хүнээр төсөөлвөл юманд хэзээ ч сэтгэл нь ханаж үзээгүй уур бухимдалын дээд болсон өвгөжөөр хүнээр төсөөлөгддөг. Юм ууж байгаад асгачихвал шууд уурлаад аягаа шидээд хагалчихдаг байрын түргэн ууртай нэгэн.Манай хувийн хэвшил бол гялалзаж байгаа өсвөр насны банди. Илүү томрох амжилтаар өлсөж үхэх гэж яваа хүү.Ийм хоёр юмны зөрчил дандаа гардаг. 

Төр аливаа асуудлыг хорьж цагдаснаар шийдвэрлэнэ гэж үздэг. Тамхи татхыг хориглоё хар тамхи хэрэглээ нэмэгдсэн ч хамаагүй, архи зархыг хориглоё шагийн архинууд дэлгүүрүүдээр гарсан ч хаамаагүй, шөнө баар ажилуулахгүй болгочихоё буудалд жоохон охин архи ууж байгаад үхсэн ч яахав, машины дугаар хориглоё хүмүүс дахин машин авж машины тоог нэмсэн ч хамаагүй, ер нь л сайн хориглооод байя тэхээр асуудал арилчихна гэдэг муйхар аргатай. 

Гэхдээ сүүлийн жилд манай хамгийн муйхар аргатай байж мэдэх цагдаагын байгууллагаас хамгийн гоё уярам ажлуудыг санаачилж эхлэхээр нь золтой л уйлчихсангүй. Зөв тусгал, 1 хором, яараад яахав дээ гэх мэт. Хүмүүсийн ухамсар хандлагаруу чиглэсэн соён гэгээрүүлэх ажил санаачлаж хийхээр тэгэлгүй яахав дээ. 

Энд тэнд нуугдан гэнэт гарж ирж торгох, үлээлгэх, эрх хасах гээд хориголдог цагдаа нар маань ингээд ухамсарлуу чиглэсэн ажил хийгээд зогсож байхад бүгд л баярлаад сүйд болдын байгаа биздээ. Булганы цагдаа нар гэсэн байх шүү энэ. 

Хамгийн сүүлийн яаараад яахвээ бол хамгийн удаан сошл орчны трэнд болж байна уу яаж байна. Сошлийн ийм мэдээлэл дунд аливаа трэндийн нас хэдхэн цагаар үргэлжилж дараагын трэндэд дарагдаж байдаг жамтай болжээ. Гэтэл энэ яараад яахвээ бол уугаад яахав дээ, уурлаад яахав дээ, гэх мэтээр хувирч сошл орчинд амь бөхтэй байсаар л байна. 

Яараад яахавдээ аяныг дэмжиж сурталчилж байгаа хувь хүн байгууллагуудаас асуухаар ийм сайхан ажилд мөнгө төгрөг гэрээ гэлгүйгээр сэтгэлээрээ дэмжиж байгаамаа гэцгээж байна. Үнэхээр зөв зүйтэй олон түмэнд хэрэгтэй бол сайхан давалгаалдагын тод жишээ болж байна даа. 

Хүмүүсийг торгоод торгоод осол аваарыг өчүүхэн хэмжээгээр бууруулдаг бол хандлагаруу нь чиглээд ажиллахаар ингэж буурдаг байна. Хичнээн хүний аав ээж, үр хүүхдийг өнчрөл хагцалаас аварсан бол. Магтах юмаа гамгүй магтаж байя

Цаашдаа бүх насаараа зам дээр бүгд яаараад яахав, ямарч үед уур бухимдалаа ганцхан хором тэвчээд үзээрэй залуусаа. Энэ хүү аянуудыг бодож олсон нэрлэсэн хүмүүс хэн ч бай танд нийт монголчуудынхаа өмнөөс талархчихад яахав дээ.