ТОМ ХҮНИЙ ЮМ БИЧИВ
Хувь хүний хариуцлагатай байж, хэрсүү оршин тогтнох юмсан
Бүх хариуцлагаа ойлгосон хүнийг “том хүн шиг хүн” гэж байгаа юм. Тэр утгаар нь харвал бид ч мөн хүүхдээрээ өтөлдөг улсууд шүү дээ. Тэрийгээ “сайхан гар”, “хүнд гар” гэж өхөөрдөөд, харин бүх юм болоод өнгөрсний дараа “ийм л мал шд” гэж шогшроод өнгөрдөг ард түмэн.
Хүүхдээрээ өтөлсөн хүмүүсийн шинж тэмдгийг хоёр зүйлээр мэдэрч болж байна. Эхнийх нь гэр орон, ахуй, ажлын талбар дээр. Харин дараагийнх нь мэдээлэл хүлээж авах дээр.
Хүүхдээ дагуулж яваад...
Муухай жишээ авч байгаад уучлаарай. Гэхдээ энэ явдал битгий ийм их давтагддаг байгаасай. Дэлхийн бүх хүн агаар салхинд гарахыг хүсдэг биз. Гэхдээ манайхан орчин тойрноо зөв үнэлээд аюулгүй байдлаа хангахдаа тун муу даа. Дээрээс нь хорвоог огоороод л архидна. Тэр хооронд хэчнээн ч хүүхэд усанд, ойд... аа хөөрхий гэж. Харахад л том биетэй болохоос аюул ослоос сэргийлж огт чадахгүй байгаагаараа мөн л нэг хүүхэд гэсэн үг.
Яг үүнтэй адил гэнэн юмнууд зөндөө бий. Машинд хамгаалалтын бүс зүүж хэвшээгүй. Яагаад гэж асуухаар “ядаргаатай байдын” гээ л болоо. Хурд хэтрүүлдэг, улаан гэрлээр гүйдэг, машины урдуур амжиж дардаг... Оюутолгой анх эхэлж байхад донго авч байсан олон хүний гаргасан алдаа нь элдэв кноп дарж юм болохоо байлгасан гэм байдаг. Балчир л ард түмэн шүү дээ. За тэгээд ирээдүйн орлого зарлагаа ч тооцож мэддэггүй, тэр тухай боддог ч гүй асар олон хүн бидний дунд бий. Тэгчихээд санхүүдээ нямбай хандаж байгаа хүнийг “муу санаатай” гэх мэтээр гоочлоно. Нэлэнхүйдээ л юм болгоныг яасан ч яадын гээд тууж байвал жаргах юм шиг байгаан.
Ганц комментод л явчихдаг монголчууд
“Яг үнэн гэнээ 5, 6 коммент уншлаа” гэдэг нэгэн эмэгтэйн бичсэн алдартай коммент бий кк. Юуг ч байсан тав давтаад хусахад шууд итгэдэг хүмүүс байх нь. Ахуй амьдралын дадал зуршилтай холбоотой салан задгай байдал нь нэг хүн, нэг айлд уршгаа тарьдаг бол нийтээрээ мэдээлэлд гэнэн ханддаг зуршил нь улс үндэстэнд ч гай тарих чадалтай. Энэ бол мундаг байх, боловсролтой байх тухай биш. Зүгээр л “Битгий шууд үнэмшээд байгаачээ” л гэдэг тухай яриа. Гэхдээ хүний өөрийн заяасан сонирхол ба залхуурал хоёр нэлээд нөлөөтэй байна л даа.
Дээрх эмэгтэйн уншсан постны доор нөгөө талыг өмгөөлсөн 5,6 коммент бас байсан л байж таарна. Гэхдээ эмэгтэй хүссэнээ л харсан. Хов холбогдож буй хүндээ хэдий чинээ хүсмээргүй муухай байна, яригчдадаа төдий чинээ часхийсан, амтлаг болж байдаг. Энэ бол нэг зайлшгүй чанар. Тиймээс гуравхан биш арав хутгалсанд нь нийтээрээ итгэнэ. Хов живэнд дурлах хүний энэ чанар тэднийг хэл, тархины хөгжлийг тасралтгүй хөгжүүлсэн сармагчингаас хомо сапиенс болгосон юм хойно. Магадгүй хүн төрөлхтөн сексээс уйдаж болно. Харин Хэн хоёр яасан гэнээ? Тэхээр нь тэр юүгсэн гэнээ? Хэн авцан байсан гэжийнэ? гэсэн хүний, хүн сүргийн сонирхол хэзээ ч мөхөхгүй тачаал юм. Гэсэн ч, ховын аль мууд нь шууд итгэхгүй байх дадлыг эзэмших нь дуртай байлаа гээд гудамжинд сексдэж болохгүй гэдгийг мэдэхтэй ижил хэмжээний төлөвшил юм. Ялангуяа хүүхдэд багаас нь суулгах нь маш чухал. Гэхдээ гэрийн нөхцөлд бол хэцүү л байна. Маниус өөрснөө асуудалтай хаха.
Нөгөө талаар залхуурал бас алж байна. Хүн хүний мууд дуртай болохоор нь хэвлэлүүд, хувь сошиалчид ч гэсэн тэр талын мэдээллээр илүүтэй контент бэлддэг. Бас л яах ч аргагүй л юм. Харин уншигч өөрөө бяцхаан хайлт хийгээд болсон явдлын тухай өөр эх сурвалжийн мэдээлэл харахыг хичээх нь насанд хүрсэн хүнд заавал байх ёстой нэг дадал болчихлоо. Манайханд бол харин ч байхгүй чанар даа сайхан.
Нэг ашиг хонжоо олоё, тэр байтугай нийгмийг үймүүлчий гэсэн ч ганц сайхан муу мэдээ бэлдээ л 5 комментоор бичүүлэхэд л дуусаа! За ингээд өгүүллээ ч гэсэн дуусгая. Нээх тэгцгээе, тэгэх нь зөв нтр гээд яахав, хүн бүхэн нэг юм бодож байгаа. Зүгээр сайхан муухайгаа мэдэлцээд авах чинь бас нэг алхам шүү дээ кк.
Зөв бичдэг шоо
Зочин
Зочин
Зочин
Sarnai
Зочин