Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх ёс зүйн хариуцлага, улс төрийн хариуцлагыг “үүрд” авч одоо юу? Тэрбээр “борвиныхоо бааснууд”-ыг Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт өвлүүлэн үлдээхдээ Монголоо бодсонгүй дээ. 


Юуны өмнө Ц.Нямдорж. ЗГХЭГ-ын даргаар “зүгээр ч нэг” очоогүй түүнд “сүүлчийн цамцаа урагдтал” тэмцсээр “Эрдэнэт үйлдвэр”-ийг шууд хараандаа байлгах албан тушаалд очиж чадсан. 

Одоо “Эрдэнэт үйлдвэр”-т хийсэн шалгалтын дүн “ориг”-оороо олон нийтэд дэлгэгдэх нь юу л бол? Харин “олдсон жаахан” баримтаа нооргоосоо ухаж байтал 41 сая 582 мянга 902 ам.долларын л “шахаа” олдов. Арай ТЕГ-ын дарга асан Б.Хурцын яриад байдаг 42 сая ам.долларын шахаа” гэгч биш биз? Ц.Нямдорж гуай шиг “амбаартай” хүнд бол ч ичмээр дамшиг байх л даа. 

Энэ бол 2006-2016 он хүртэлх 11 жил тасралтгүй шахаа хийсэн Ц.Нямдоржийн шавь, “сайн дүү” С.Анхбаярын “Хан хув” компанийн гэрээний тухай юм. 


Арай дэндүү биш гэж үү? Ямар ч байсан С.Анхбаярын хувийн компани “Хан хув”-ын тухайд  Үндэсний аудитын газрын тайланд “Улаанбаатар хотын “Өмнөд” дэд станцад гарсан ослын мөрөөр уг дэд станцыг шинэчлэх ажлын нэг багцыг гүйцэтгэхээр шууд гэрээ байгуулсан нь илэрсэн. Үүнд “Хан хув” ХХК 2008 оны тавдугаар сарын 26-наас долдугаар сарын 8-ны хооронд ажлыг гүйцэтгэх гэрээтэй байсан боловч тухайн төсөл, арга хэмжээний хөрөнгийн эх үүсвэр шийдэгдээгүй, захиалагч урьдчилгаа төлбөрийг олгоогүй, нийлүүлэгч санхүүгийн чадваргүй зэргээс шалтгаалан хугацаанд нь хийгээгүй байна” хэмээн дурдсан байдаг. Мөн Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хилийн хяналтын хэлтсийн 2014 оны арваннэгдүгээр сарын тайланд “Хан хув” ХХК нь ОХУ-аас 67 тонн аммонийн нитрат оруулж ирсэн тухай мэдээлсэн нь бий. Гэтэл энэ гэрээнд яг тэр бодисыг л11 жилийн турш худалдаж авсан байдаг. Одоо ч энэ гэрээ үргэлжилдэггүй гэж хэн батлах вэ? “Батлах” учиртай сайд нь тус компанийн захирал С.Анхбаярын аавын шавь, “сайн ах”, ЗГХЭГ-ын дарга Ц.Нямдорж шүү дээ. 

С.Анхбаярт хэргийг шүүх хурал 2018 оны есдүгээр сарын 25-нд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж С.Анхбаярт Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1-т зааснаар хоёр жил хорих, төрд ажиллах эрхийг гурван жилээр хасах ял оноосон. Л.Дэмбэрэлнямд Эрүүгийн хуулийн 22 дугаар зүйлийн 22.5.1-д зааснаар 1.6 жил хорих, төрийн албанд ажиллах эрхийг хоёр жилээр хасах ял оноосон байна. С.Анхбаяр нь Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажиллаж байсан бөгөөд авлигын хэргээр саатуулагдаад байсан юм. Харин Улсын Дээд шүүхээс С.Анхбаярт нийтийн албанд томилогдох эрхийг гурван жилийн хугацаагаар хасч, 27 сая төгрөгөөр торгох ял оноосныг энэ оны дөрөвдүгээр сарын 1-нд хэвлэлүүд мэдээлэв. Хоёр жилийн ял ингээд “хийсчихэв”. Хэтэрхий том өмгөөлөл, ивээл биш гэж үү! 

Эрдэнэт үйлдвэрт хийсэн “Анлимитид” компанид холбогдох хэргийг шалгах ажиллагаа үргэлжилсээр байна. Хэзээ дуусах вэ? Энэ компани улайм цайм төрсөн хоёр хүүгийн тань нэр байна. Компанийг татан буулгаад л өнгөрөх асуудал биш. 

Эсвэл Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дүү У.Давхарбаярын “Тэнгэр суудал” компани 2014 онд болон УИХ-ын 2016 оны сонгуулийн санал хураалтын өмнөх өдөр буюу 2016 оны зургадугаар сарын 27-ны өдөр У.Давхарбаярын “Тэнгэр суудал” ХХК нь 712 мянган ам.долларын үнэ бүхий бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн баримттай хамт хариуцлага хүлээхээр барьцах уу? Гэрээнд “Тэнгэр суудал” ХХК-ийн захирал Б.Сүхболд, Эрдэнэт үйлдвэрийн захирал Ц.Даваацэрэн болон Б.Шинэбаатар, Б.Болдбаатар нар 2016 оны долдугаар сарын 25-нд гарын үсэг зурсан, холбогдох дансны дугаараар хуулийн байгууллага шалгаж үзвэл орос, монгол хэлтэй бүхэн шууд ойлгоно. "Анлимитед" ХХК одоо татан буугдсан. 

Зөвхөн зах зух нь энэ. Цаашилбал Ц.Нямдорж сайд ч, түүний хүү ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр ч ХОМ-ээ үнэн зөв бөглөж байсангүй. Ц.Нямдорж сайдын төрсөн хүү Н.Анхбаяр, Н.Баясгалан нарын нэр дээр улсын бүртгэлд бүртгэгдсэн “Анлимитед” компанийн хийсэн2004 оны нэгдүгээр сарын 30-нд нийт 206700 ам.долларын гэрээ, 2006 оны долдугаар сарын 28-нд байгуулсан нийт 255 мянган ам.доллар бүхий үнийн дүнтэй гэрээнүүд энэ жагсаалтад ороогүй харагдана. Энэ цаг үед Ц.Нямдорж УИХ-ын дарга, УИХ-ын гишүүн асан Х.Наранхүүг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байв. Түүнээс өмнөх 2001 онд хийсэн шалгалтын талаарх тухайн үеийн УИХ-ын тогтоолоос харахад “Увсынхан” Эрдэнэт үйлдвэрт хэрхэн шахаа хийдэг байсан, зөрчлөө, гэм зэмээ хэрхэн нуун дарагдуулж өнгөрдөг байсан талаарх ном болох баримт энд байна. 

Монголын төр Ц.Нямдоржоос, Ц.Нямдоржийн гэр бүлээс эрх мэдэл, албан тушаал харамлаагүй. Ийм үгийн утгыг Ц.Нямдорж сайд сайн мэднэ. Учир нь тэрбээр энэ оны наймдугаар сарын 29-нд УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар ҮХНӨ-ийн төслийг хэлэлцэх үеэр “Содбилэг ээ, танай гэр бүлд Монголын төр, МАН хангалттай тусалсан” гэж хэлнэ билээ. Чуулгандаа суухыг шаардахад заавал тэгж хэлэх ёстой гэж үү. Харин одоо энэ үгийг нь Ц.Нямдорж сайдад өөрт нь эргүүлж шидье. “Ц.Нямдорж сайд аа. Танаас ичиж байна. Монголын төр, МАН танай гэр бүлд, цаашилбал багшийн тань хүүхдэд хүртэл тусалж байна. 

Та бүхэн санаж байгаа бол БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулаар ажиллаж байгаад халагдсан Д.Мөнх-Эрдэнэ телевизийн нэвтрүүлэгт оролцохдоо Ц.Нямдорж сайдын хүү Н.Анхбаярын албан үүрэг гүйцэтгэхдээ гаргаж байсан авир араншингийн талаар, ялангуяа автомашины бизнесийн талаар шүүмжилсэн. Гэтэл ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр уг нэвтрүүлгийн дараа фэйсбүүк хуудсандаа тайлбар хийсэн ч “жижиг гар”, “алингаа алдсан”, “та нарын хүүхдүүдэд ч тохиолдоно, амьдрал хоржин ш дээ” гэх зэрэг үг хэллэг хэрэглэснийг харахад төрийн толгойд олон жил суухад бэрх л хүмүүжилтэй харагдсан. Тэрбээр ГХЯ-нд бас нэгэн томилгооны “хаан” болчихоод байгаа төдийгүй өөр ч “эвгүй” асуудлууд судлагдаж байна. 

Нөгөөтэйгүүр Ц.Нямдорж сайд ЗГХЭГ-ын даргаар ажиллаж байхад “Эрдэнэт үйлдвэр”-ийн шахаа цэгцэрсэн, илрүүлсэн баримтуудыг үзмээр байна. Түрүүчээсээ дуулдаад байгаа ч шалгасан байгууллагаар нь хэлүүлэх учиртай. 

Цаашилбал Ц.Нямдорж сайд ЗГХЭГ-ын дарга болсноороо төрийн өмчит компанид “хүн шахдаг”-аа больчихооч! Өмнөх парламентад “ЖДҮ-чин” гэгдэж байсан хүмүүсээр Төрийн толгой бохирдочихоод байхад нэмж чирээд, хүн дарамтлаад утсаар загнаад байдагаа болиоч ээ! Тэр удирдуулах гээд байгаа салбарт нь “чихэр” байхгүй ээ. Тэнд стратегийн том үйлдвэрлэл явагдаж байна. Тэр өрийг “Жастын хамаарал бүхий, “ждүчин” цолтой чихрийн наймаачин барагдуулж амжихгүй байх. Ядаж л төрдөө биш намдаа мөнгий нь тушаагаад өрөө дарчихвал яах болж байна? Энэ мэтчлэн хүний болон эдийн “шахааны” олон баримтыг дараагийн удаад үргэлжлүүлье. 

                                                                                                                         /Үргэлжлэл бий/