Сүүлийн үед туркийн кино урлаг дэлхийд Америкийн Холливуд, Өмнөд Солонгосын киноны дараа гарч ирж байна. Туркийн киног өмнө нь би бараг мэддэггүй байсан. Харин хэдэн жилийн өмнө би туркийн удирдагч Кемал Пашийн тухай “Сүүлчийн тангараг” гэдэг нэг кино үзсэн юм байна. Энэ кинонд Туркийн удирдагч Мустафа Кемалий тухай өгүүлсэн их л сонирхолтой түүхэн кино байна лээ.

Монголчуудхэдэн жилийн өмнө туркийн олон ангит телевизийн кино “Агуу зуун” болон “Кесем хатан”-ийг орой бүр зурагтаараа гэртээ үзсэн дээ. “Агуу зуун” бол түүхийн үнэн бодит үйл явдлын үндэслэж гайхалтай сайн бүтээсэн сериал юм даа. Энэ турк сериалын нэрийг монголчууд буруу хөрвүүлжээ. Энэ киноны нэр нь туркээр “Muhtesen Yuzyil”, англиар “Magnificent Centure”, орос хэл дээр “Великолепный век” хэмээн нэрлэгдсэн байна.Гэтэл энэ нэр нь монголоор “Гайхалтай зуун”, “Гайхамшигт зуун” гэсэн утгатай бөгөөд ингэж хөрвүүлсэн бол зөв оновчтой болох байлаа. Энэ сериалийн зохиогч нь Мерал Окай, нийт сери нь 139 ангитай, Туркд анх 2011-2014 онд дэлгэцээр гарсан, эдүгээ дэлхийн 58 улсын дэлгэцэнд гараад байгаа алдартай бүтээл юм.Энэ сериал болтуркийн агуу хаан Сулейман болон европ гаралтай татвар бүсгүй Роксана буюу Хюрем хоёрын хайр сэтгэлийн тухайих сонирхолтой сериал юм. Султан Сулейманы дүрд туркийн алдартай жүжигчин Халит Эргенч тогложээ.Энэ сериалд бүтээсэн бүх дүрүүд нь гайхалтай тод томруун мартагдашгүй болж чаджээ. Энэ сериалд Туркийн султан хааны хатан Хюремийн дүрд турк эцэгтэй, герман эхтэй залуу жүжигчин Мерем Узерли гайхалтай сайн тогложээ. Харин султан Сулейманы их сайд Ибрагим пашагийн дүрдтуркийн алдартай жүжигчинOkan Yalabik / Окан Ялабик / гайхалтай сайн тоглосон. Тэр дүрдээ гүнзгий орж чадсан байна лээ.Окан Яалабик туркийн олон кино, сериалд тоглосон алдартай жүжигчин л дээ. 


Okan Yalabik

Монголчууд бид туркийн “Шархалсан зүрх” хэмээх онц сонирхолтой сериал үзсэн дээ. Энэ сериалд 1905 оноос 1921 он хүртэл туркийн ард түмэн грекийн эзлэн түрэмгийлэгчдийн эсрэг баатарлагаар тэмцэж байгаа тухай өгүүлдэг . Туркийн армийн нэгэн залуу офицергрекийн талд уравсан хүний дүрд орж дайсны төв штабт тагнуулаар ажиллаж эх орноо харийн түрэмгийлэгчдээс аврах тэмцэлд олон гавьяа байгуулжкиноны төгсгөлд эхнэрийнхээ хамт эх орныхоо төлөө амь үрэгдэж байгаа тухай өгүүлдэг. Энэ сериалын гол дүр туркийн цэргийн хурандаа Чевдетийн дүрд туркийн алдартай жүжигчин Халит Эргунч , түүний эхнэрийн дүрдтуркийн алдартай залуу жүжигчин Бергюзар Корельнар гайхалтай уран тогложээ. Туркийнжүжигчин Халит Эргенч17 уран сайхны кино, 15 телевизийн сериалд тогложээ.


Туркийн жүжигчин Халит Эргенч ба Бергюзкар Корель нар “Шархалсан зүрх” сериалд

Туркийн “Paramparga” буюу “Аз жаргалын хэлтэрхий” гэдэгсериалыг үзлээ. Сонирхолтой юм байна. Paramparga” гэдэг энэ сериал дээр Гюлсерений дүрд тоглосон жүжигчин их сайн тоглож байлаа.Энэ жүжигчиний нэрийг Нургюль Ешилчэй гэдэг юм байна.Туркийнкино жүжигчин Нургюль Ешилчэй 1976 онд Афьонкарахисар хотод төржээ. Анатолийн их сургуулийг олон улсын урлаг судлалаар төгсчээ. Их сургуулиа төгсөөд театрт ажиллаж “Гамлет”, “Хүслийн трамвай” жүжгийн дүрүүдэд тогложээ. Гурван жил ажиллаад театраа орхижтелевизийн жүжгүүдэд тоглож эхлэв. 2001 онд анхныхаа киноны дүрд тоглосон аж.Эдүгээ уран сайхны 15 кино, телевизийн олон ангит арав гаруй киноны гол дүрд тоглоод байна. Тэр бээр Анталийн олон улсын кино фестивальд шилдэг эмэгтэй дүрийн“Алтан жүрж” тэргүүн шагнал авчээ.


Нургюл Ешилчэй

Саяхан би Интернетээр түүний тоглосон “Гюлпери”, “Хайр ба шийтгэл” хэмээх туркийн телевизийн олон ангит кино, “Диваажингийн хязгаарт” хэмээх киног нь гадаад хэл дээр үзлээ. Жүжигчин Нургюль бол тоглосон кино бүртээ хатан хаан, хайртай ээж, зовлон туулсан, тэвчээртэй, зоригтой,дайчин турк бүсгүйн дүрийг гайхалтай сайн харуулж чадсан дэлгэцийн том мастер ажээ. 

Туркийн “Paramparga” сериал дээр Жаханы дүрд тоглосон Эркан Петаккаяа бас л сайн жүжигчин юм байна. Эрканы тоглосон туркийн “Истанбулын нууц” гэдэг сериал Монголд гарсан даа. 

Харин интернетийн “Netflix” сайтаар миний үзсэн “The Protector” буюу “Хамгаалагч” гэдэгтуркийн нэгэн домгоос сэдэвлэж хийсэн сериал орчин үеийн сайн кино болсон байна лээ. Мөн саяхан“Netflix” сайтаар туркийн нэгэн мөрдөгч өөрийн төрөлх тосгоны бага насны найз болон найзынх нь сэтгэцийн өвчтэй дүү залуухэрхэн хүн аминыгэмт хэрэг үйлдсэнийг аажмаарилрүүлж хэргийн учрыг тайлж байгаа онц сонирхолтой “Innocent” гэдэг туркийн детектив сериалыгүзлээ. Энэ киноны сэтгэцийн өвчтэй залуугийндүрд туркийн жүжигчин Окан Ялабик үнэхээр гайхалтай тогложээ. Зохиол нь сайн, жүжигчид нь сайн тоглосон сериал болсон байна лээ. 

Санамсаргүй гүтгэгдэн шоронд орсон нэгэн баатарлаг эмэгтэйн тухай туркийн “The Yard”,алан хядагчидтай тэмцэж байгаа тусгай хүчний тухай туркийн “Wolf” хэмээх сериал онц сонирхолтой юм байна лээ.

Би сүүлийн үед хэдэн сарын өмнө “NETFLIX” -ээр Туркд 2022 онд бүтээсэн "Another Self " хэмээх ТВ-ийн шинэ сериалыг хэд хоногтасралтгүй үзэж дуусгаж билээ. Үнэхээрсайн драм – сэтгэл зүйн гайхалтай сериал байна лээ. Энэ маш сонирхолтой сериалд карма буюу үйлийн үрийн тухай, сэтгэл зүйн тухай өгүүлсэн байлаа. 

"Another Self ” сериалын тухай товч өгүүлвэл энэ сериалд орчин үеийн Туркд амьдарч байгаа жирийн нэгэн гурван найз бүсгүйн тухай өгүүлдэг юм. 

Өнгөцхөн харахад нас нь тогтож яваа сургууль соёл төгссөн, мэргэжилтэй, гэр бүлтэй, амьдрал нь хэвийн мэт харагддагбүсгүйчүүд боловч цаана нь сэтгэл зүйн үлэмж их асуудал нуугдаж байдаг. Үе дамжсан гэр бүлийн асуудал карма үр хүүхдүүдэд нь дамжмж гарч ирдэг. 

Гурван найз бүсгүйн нэг болох Ада хэмээх хирург эмч бүсгүй гэнэт л нэг өдөражлаасаа халагдах болдог, нөхөртэйгээ таарч тохирохоо болидог.

Нөгөө нэг найз болох Севги хэмээх өмгөөлөгч хуульч бүсгүй хорт хавдартай гэдгээ гэнэт нэг өдөр мэддэг. Севги нөхөргүй, хүүхэдгүйбүсгүй байлаа.

Гурав дахь найз бүсгүй Лейла нөхөртөө дарамтлуулж баахан мөнгө зээлж нөхөртөө өгөөд өөрөө хүүхэдтэйгээ үлдэж ядуу амьдратай болдог. Лейла уг нь хөгжилтэй,гоё бүжиглэдэг сэргэлэн бүсгүй л дээ. Түүний нөхөр нь цагдаагаас байнга зугатаж амьдардаг. Лейоагийн амьдрал улам л мууддаг. 

Гурван найз бүсгүйн хувийнасуудал ар араасаа хөврөөд ирдэг. Энэ бүгдийг Заман гэдэг хижээл настай, эмч мэргэжилтэй,сэтгэл заслал хийдэг бөө маяийн хүн гарч ирээд тэдний сэтгэлийн гүнд бугшсан асуудлыг шийдэж тэдэнд тусалдаг. 

Хирург их эмч бүсгүй Ада эхлээд Заманы арга барилыг мухар сүсэг, хүнийг мунхруулж байна гэж үзээд үл тоодог, түүнийг хүн хуурч байна хэмээн цагдаад мэдэгдэнэ гэдэг. 

Ада хэмээх их эмч бүсгүйн сэтгэл зүйн асуудал улам даамжирч , хагалгаа хийдэг гар нь чичирдэг болдог, түүний омог бардам, хатуу зан нь улам гаардаг. 

Хүн бүрийн асуудлыг Заман ул суурьтай шийдэж тэдний сэтгэцийн эмгэгийг засаж чаддаг. Энэ гурван бүсгүй Заманы ярилцлаганд орж сэтгэлд нь бугшсан, сэтгэлд нь үлдсэн зангирааг өнгөрсөн хямралт явдлаар нь ярилцлаганд оролцсон хүмүүсээр үзэгдэл хийж нас барсан эх, эцэгтээ болон хэн нэгэн хайртай хүндээ амьд байхад нь хэлж чадаагүй үгийг нь хэлүүлж сэтгэлийн зангилааг нь тайлж өгдөг. Энэ хямарсан сэтгэлийн тайлалт, сэтгэлийн шаналалыг нь тайлсан явдал нь Севгийн хорт хавдрыг эдгээдэг. Севги Станбулд очиж томографийн шинжилгээнд ороход хорт хавдар нь бараг алга болсон байдаг. Эцэстээ Севгагийн хорт хавдар эдгэрч нөхөрт гарч, Ада нөхөр Селимээс салж, хуучин нөхөр анхны хайр Топрактай ойлголцож сэтгэлийн шарх нь эдгэрч, боловсролгүй, ажилгүй, мөнгөгүй Лейла гэнэт эмээгийнхээ байшинг өвлөн авч баян чинээлэг бүсгүй болдог. 

Хүмүүс бие биенээ хүндэлж ойлгох нь улам хэцүү болж байгаа орчин үеийнцагт энэхүү сэтгэл зүйн драмынсэдэвтэй туркийн онц сонирхолтой кино гарсан нь сайн хэрэг байлаа. 

Ер нь "NETFLIX” –ээр үзсэн миний хамгийн сайн драмын сериал бол туркийн "Another Self" сериал байлаа. Одоогор энэ супер сериалыг гүйцэх сэтгэл зүйн драмын сайнкиногараагүй л байна.

Ер нь Турк орон эртнээс баялаг түүхтэй ч орон юм, кино зохиол нь төрөл бүрийн сэдвээр сайн зохиомжтой сонирхолтой хэлбэрээр бичсэн байдаг тул кино урлаг нь амжилт олж байна даа. Сүүлийн жилүүдэд Туркийн кино урлаг өсөн дэвжиж дэлхийн тавцан дээр гарч байна шүү, үзэгчид ээ.


2023.09.4