Монгол улс 1911 онд туурга тусгаар улс байгуулснаас хойш эдүгээ 109 жил өнгөрчээ. Монголчууд бид юун дээр алдав, юуг олов гэдгээ дүгнээд үзье.Босгосон зүйлээ бэхжүүлж хөгжүүлжчадалгүй нураасан байх юм.Богд хаан тэргүүтэй монголын язгууртнууд 1911-1919 оны хооронд төр засгаа бэхжүүлэхийн төлөө тэмцэжхаант Орос улсаас зээл авч цэрэг армиа бэхжүүлж орос сургагч авч орчин үеийн арми байгуулж чаджээ. Гэвч 1915 оны Хиагтын гэрээгээр маш том алдаа гаргаж тууштай эх оронч ноёдоо монголын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээс гадны шаардлагаар хасаж энэхүү Хиагтын гэрээгээр цагаан хэрэм хүртэл давшиж өвөр монголоо чөлөөлсөн Богд хаант төрийн цэргүүдээ татаж гаргах үүрэг хүлээсэн байх юм. Хятадын эсрэг тууштай тулалдаж байсан өвөр монголын шударга гүн Бавуужавын цэргүүдтэй Хатанбаатар Магсаржаваар удирдуулсан Богд хаант төрийн монгол цэргүүдийгтулалдуулж монголыг монголоор нь даруулсан байх юм. Дараа нь 1919 онд Цэрэндорж тэргүүтэй монгол ноёд хятадын ерөнхийлөгчид захидал бичиж эхлээд 5000 гамин цэрэг, дараа нь 10 000 гамин цэргийг нийслэл Хүрээнд дуудан ирүүлж Богд хаант төрөө устгуулсан байх юм. Энэ бол олсон тусгаар тогнолоо монголчууд өөрсдөө нураасан урвалт юм. Гамин цэрэг нийслэл Хүрээнд ирээд хамгийн түрүүнд монгол цэргийн бүх зэвсгийг хураан авч монголчуудыг гар мухар болгов. Аргаа барсан монголчууд ардын нам байгуулж улаан Оросоос зэвсэг гуйхаар хойд хөрш рүү явав. 1921 оны 2-р сарын 4-ний өдөр Барон Унгерн ганц мянган эрэлхэг цэргээ удирдан нийслэл Хүрээнд бүгж байсан 15 000 гамин цэргийн эсрэг баатарлагаар тулалдаж ялат байгуулав. Унгерн 1921 оны 4-р сар гэхэд монголын бүх нутгийг гамин цэргээс бүрэн чөлөөлөв. Барон Унгерн Богд хааныг гамингийн гараас дайралтынхаа өмнө десант буулган чөлөөлөв. Монголын төрийг дахин сэргээн босгож өгөв.Гэвч ардын намынхан улаан Оросоос зэвсэг гуйхаа умартаад улаан орос цэрэг гуйж 15 000 улаан орос цэрэгтэй хамтарч нийслэл Хүрээг цэргийн хүчээр 1921 оны 7-р сарын 6 ны өдөр эзлэв. Улаан цэргүүд хамгийн түрүүнд гамингаас гараас мултарч арайхийж босгосон монгол төрийг нь устгав. Оронд ньурьд өмнө хэн ч мэдэхгүй улаантны харгис төрийг байгуулав.Улаан орос цэргийг “түүгээр явсан чөтгөрийг үүгээр дуудан ирүүлэв” гэгчээр монголчууд өөрсдөө л дуудан ирүүлсэн юм. Дараа нь юү болсныг бүгд мэднэ.Улаан хувьсгал, улаантны цуст аллага, хамтрал коммун, нэгдэл, баруунтан зүүнтэн, коммунизм социализм гээд монголын ард түмнийг туршилтын туулай болгов. Чойбалсан Монгол улсын Ерөнхий сайд Гэндэн, Амар нарыг улаан оросод матаж баривчлуулан оросуудад тушааж алуулав, тэр зөвхөн өөрийн гарын үсгээр 22 000 гэм зэмгүй монгол хүнийг буудан хөнөөв.Шүүх, хууль ёс ч гэж байсангүй, Чойбалсангийн тушаалаар л ард түмнээ буудаад байв. Монгол улс эрэгтэй хүнийхээ 20 хувийг буудан хөнөөв.Бурханы шашин, монгол соёл, мал сүргээ алдсан монголын ард түмэн эцэстээ улаантны боол болцгоов. Ямар ч эрх чөлөө байхгүй, өмчлөх эрх байхгүй, гадаадад явах эрхгүй, өөр үзэлтэй байх эрхгүй, босоо монгол бичгээрээмонгол судар номоо ч унших эрхгүй болж хоцров. Ийнхүү 70 жилмонголчууд коммунизмын боолчлол дор зовж зүдэрч эцэстээ нэг хүнд ногдох ДНБ нь дөнгөж 300 доллар болсон азийн хамгийн ядуу орны нэг болов.1921 онд монголчууд зөв замд орох сонголт байсан. Үндсэн хуульт хаант засаглалтай орон болох боломж байсан. Алтан ургийн удам Намнансүрэн, эсхүл Чин ван Ханддоржоор удирдуулсан Үндсэн хуульт хаант засаглалтай улс болох боломж байсан. Эсхүл зүгээр л бүгд найрамдах засаглалтай улс болох боломж байсан.Туркийн удирдагч Кемал Паш 1920 онд гэхэдмөнгө ч үгүй, арми ч үгүй байсан. Гэвч Кемал арга эвийг олж мөнгө ч олж, армиа ч байгуулж Англи, Грек зэрэг 6 улсын эсрэг зургаан фронт дээр байлдаж ялсан баатар жанжин. Кемал Паш Зөвлөлт Орос улсын тэргүүн Ленинд захидал бичиж 30 000 винтов буу,300 Максим пулемёт,олон сая сум, 70 кг алт улаан Оросоосавч дайснаа ялсан байдаг. Харин Кемал жанжин улаан орос цэрэг хэзээ ч гуйж авч байгаагүй. Кемал өөрийн туркийн шинэ арми байгуулж ялалт байгуулсан байдаг. Кемал Паш бол коммунист намыг эх орондоо хориглож өрнөдийн загвараар бүгд найрамдах улсаа шинээр байгуулж улс орноо хөгжүүлж чадсан баатар эр. Монголчууд бол 1921 онд улаан орос цэрэг эх орондоо дуудан ирүүлж монгол төрөө устгасан мулгуу хүмүүс. Далан жилийн улаантны боолчлолын дараа 1990 онд Монголдардчилал ялж монголчууд эрх чөлөөтэй болов. Ардчилсан төр тогтов. Ганц эсгий гэртэй байсан монгол хүн өмчтэй болов, гадаад паспорттой болов, унах унаатай болов, орох орон сууцтай болов. Гэвч нэг мэдэхэд олигархиуд төр засгийн эрх мэдэл,байгалийн баялгийн бүх лиценз, газар, үйлдвэр, орон сууц,хаус, өмч, тусгай зөвшөөрөл, хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламжийн олон зуун сая доллар, шүүх, цагдааггартаа авч ард түмэнд юү ч олдсонгүй хоосон хоцров. Шударга ёс, хууль ёс хомс болов. Ардчилсан төр авилгачдын төр болов. Арайхийж байгуулсан ардчилал, хүний эрх, эрх чөлөө, ардчилсан төрөө монголчууд нурааж эхэллээ. Олсон тусгаар тогтнол, олсон амжилтаа хэн нураадаг вэ? Монголчууд өөрсдөө нураадаг. Алтан ураг, эх орончдооо хэн хөнөөсөн бэ? Монголчууд л хөнөөсөн. Эзэн Богд Чингис хааны байгуулсан Их Монгол улсыг хэн мөхөөсөн бэ? Монголчууд өөрсдөө мөхөөсөн. Тусгаар тогнолыг хэн үгүй хийсэн бэ? Монголын урвагчид л үгүй хийсэн.Монголын доройтлыг хэн авчирсан бэ? Монголчууд өөрсдөө авчирсан. Одоо тэгээд бид яах вэ ? Жинхэнэ эх оронч монголчууд нэгдэж монголын тусгаар тогтнол, соёл түүх, шударга ёс, хууль ёс, ололт амжилтаа хамгаалъя. Урвагчид, луйварчид, хулгайч, авилгачдын эсрэг тууштай тэмцэж тэднийг гишгэх газаргүй болгоё. Эзэн Богд Чингис хаан “Гавьяатныг шагнамой, Гэмтэнг гэсгээмой” хэмээн сургаал хэлсэн.Эзэн Чингис хааны сургаалиа хэрэгжүүлж зөвд зөөлөн, бурууд хатуу хандаж хууль ёс, шударга ёсыг дээдлэн улс орноо хөгжүүлье.

Доржийн СҮХБААТАР

2020.12.28
Багануур