-Чи хэдтэй юм?
-Залуу биш ээ
-Ядаж ойролцоогоор?
-Юу ч гэх юм бэ дээ. Yahoo Мail дээр элдэв тоогүй яг өөрийнхөө нэрээр хаягтай.

***

Жинхэнэ эр хүн 20-тойдоо царайлаг, 30-тайдаа хүчтэй, 40-тэйдээ ухаалаг, 50-тайдаа баян байх ёстой.

***

Эрчүүдээс асуух асуулт:

Шоудаж яваад тасарч унаад сэртэл орон дотор нэг талд чинь гоё хүүхэн нөгөө талд чинь гомо байж байвал та хэн рүү нь нуруугаа харуулах вэ?

***

Монголчууд бүтэшгүй ажил төлөвлөчихөөд тэрийгээ бүтээхгүй байхдаа дуртай

***

Ээж нь: 

-Мээм чинь нилээн томорч, одоо бараг лифчик өмсөхөөр болсон байна
-Яагаад ингэдэг юм бол, ээж ээ?
-Пиво их уухаар ингэдэг юм аа, миний хүү!

***

Хүүхнүүд янзын шүү: хүүхдийг танихгүй ах нараар айлгана, ах нарыг хүүхдээр айлгана.

***

Пицца нь 103 түргэнээс хурдан ирдэг ийм л нийгэмд амьдарч байна шүү дээ бид.

***

Нэг эр биеээ үнэлэгчийн үйлчилгээ авч дуусаад мөнгөө төлөх болоход:
-Мөнгө байдаггүй ээ, биеээрээ төлчихөж болох уу?

***

Янз бүрийн тест бөглөөд л 5 аваад баярлаад байсан чинь одоо чинь 100 оноогоор дүгнэдэг болчихсон юм байна лээ шүү. 

***

Энэ Лего +3, +5, +12 гэсэн тэмдэглэлтэй байхыг бодвол +18 гэж байдаг л байх даа?

***

Хөдөөний охин гэр цэвэрлэж байгаад хэрэглэсэн бэлгэвч олж эзэгтэйгээс:
-Энэ юу вэ?
-Яасан, хөдөө секс хийдэггүй юм уу?
-Хийнэ л дээ. Гэхдээ ингэж арьсаа зулгартлаа бол биш?

***

Зураач эр нүцгэн бүcгүйн натур зурж дуусаад халат өмсгөн хамт цай уухаар гал тогоо руугаа ортол хаалга нь дугарав:
-Эхнэр! Хурдан хувцсаа тайл!

***

Эрэгтэй хүнээс:
-Эрчүүд ер нь эмэгтэй хүнтэй зүгээр сайхан найзлах боломжтой байдаг уу?
-Боломжтой, гэхдээ эмэгтэйчүүд энэ тухай мэдэж байх хэрэггүй

***

-Улс төрчид яагаад покерт дуртай байдаг юм?
-Тэнд л анх блефдэж сурна шүү дээ

***

-Эхнэрийн тань төгөлдөр хуурын хичээл үнэтэй тусаж байна уу?
-Үгүй дээ, хөршийн байрыг тал үнээр нь авахад их нэмэр болсон.

***

Эмэгтэй хүний логик: 

Өмд хайж дэлгүүр хэслээ, таалагдаж байгаа нь багадах юм, таарч байгаа нь таалагдахгүй юм. Тэгэхээр нь цүнх авчихлаа.

***

Зар: Туршлагатай үзмэрч лам таныг гэнэн итгэмтгий зангаас чинь ангижруулж өгнө. Төлбөрөө 100% урьдчилж төлбөл үр дүн 100%

***

20 жилийн өмнө охин найрахын тулд уулгачихвал л болчдог байсан бол орчин үед хамгийн гол нь согтоочихгүй л байх хэрэгтэй.

***

Хулгай хийсэн хүний хурууг тастдаг байсан бол УИХ-ын санал өгдөг товч ширээн дээр бус хөл доор нь байх байсан.

***

Жаалхүү лифтэнд гацангуутаа дөнгөж түрүүхэн нь бяцхан сахилгагүйтсэндээ маш их харамслаа.

***

Саахартай хүнд эмч чихэрлэг зүйл, гурилан бүтээгдхүүн, бас нууц амрагтай секс хийхийг хориглов:
-Яагаад секс болохгүй юм?
-Тэр чинь бас амттанд тооцогдоно

*** 

Эмэгтэй хүн танайд ирэхийг их амархан зөвшөөрч байна гэдэг нь буцаад ч гэсэн тийм амархан гараад явчихна гэсэн үг биш шүү. 

***

-Яагаад халзрав?
-Их бодсоор байгаад
-Юу бодсон юм?
-Халзрах вий гэж их бодсон юм

***

12 сарын 31-нд жаалхүү 103 руу залгаж:
-Түргэн дуудъя аав галзуурчихаж, улаан халаад өмсч нүүрэндээ хөвөн наачихаад өөрийгөө өвлийн өвгөн гээд байна!

***

Хуваах чинь үржихийн үндэс:
Эмэгтэй хүнтэй мөнгөнөөсөө хуваалцахгүй бол эр хүн үржиж чадахгүй.

***

Ажил дээр архи уухыг зөвшөөрөх хэрэгтэй. Тэгвэл бүгд баяр хөөртэйгөөр автобусаар харьдаг болж, түгжрэл багасна. 

***

Хичээж байгаад чи турах л байх. Тэр үед чамайг бүдүүнээс чинь бус, харин тэнэг болохоор чинь болоод хүн тоодоггүй байсныг ойлгох болно.