Энэ 7 хоногт
Өнөө өглөө
-Булгадар Чүлтэмийн Намчингийн товч намтар -Увс аймгийн Тэс суманд төрсөн.
- Увс аймгийн Баруун турууны 10 жилийн дунд сургуулийг 1972 онд төгссөн.
- 1972-73 оны хичээлийн жил ЗХУ- ын Эрхүү хотын УИСургуулийн орос хэлний бэлтгэл ангийг дүргэсэн.
- 1973-78 Москвагийн ОУХДС төгссөн.
- 1982-83 онд Токиогийн Гадаад хэлний дээд сургуулийн харьяа Япон хэлний сургууль дүүргэсэн.
- 1978-87 он ГЯЯ- ны төв аппаратад сайдын туслах -нарийн бичгийн дарга
- Азийн хэлтэст Манай улсаас Япон, БНАСАУ,БНСУ, ЗӨА-ийн орнууд,Австрали, Шинэ Зеланд зэрэг улстай харилцах харилцааны асуудлуудыг харилцан ажиллаж байсан.
- 1987-90 онуудад Токио дахь ЭСЯ-нд нарийн бичгийн дарга, хэргийг түр хамаарагчаар ажиллаж байв.
- 1990 оноос 2020 он хүртэл Японы мэдээллийн хамгийн том агентлаг Киодо цуушины төлөөлөгч - сурвалжлагчаар Монголдоо ажилласан.
- Одоо дээрх мэдээллийн агентлагийн Монгол дахь төлөөлөгчийн газарт зөвлөхөөр ажилладаг.
Нэрт дипломатч Ч.Намчингийн утга зохиолын орчуулгын сан хөмрөгөөс та бүхэнд толилуулж байна.
Өнөө өглөө
Бурхан эрт сэржээ
Буянаа хайрлахаар Хүмүүсийн гомдол, хүсэлттэй танилцаж
Хүслийг гүйцээгч домбоо тэвэрч гараад
Хүссэн болгоныг нь алагчлалгүй юүлж эхлэв гэнэ
Гэвч
Бурханы хишгийг хүлээж авахад
Бүх хүний зүрх сэтгэл
Бэлэн байсангүй гэнэ
Заримд нь бурханы хишигийг багтаах
Зай завсар байсангүй
Заримынх нь үүд хаалга
Заяа нь хаясан атаархал, үзэн ядалтаар түгжигдсэн байж
Заримынх нь сувдаг сэтгэл
Амжилт юүлэх боломж олгосонгүй
Заримынх нь зовлон,
Засаршгүй ааш араншин
Савнаасаа хальж байсан гэнэ
Хaйр дурлал бэлэглэх гэсэн боловч
Заримынх нь зүрх сэтгэл харагдахгүй байсанд
Бурхан ихэд харамсаж гэнэ
Зарим хүн зүрх сэтгэлдээ дүүрэн гомдол тээж явааг хараад
Бурхан ихэд гутарсан гэнэ
Он жилүүд улиран өнгөрөхийн хэрээр
Онгон зүрх чинь чулуужсаар
Гангаар нүдсэн ч хагархааргүй
Гантиг чулуу болдог гэнэ.
Бурхан цааш нь мишээн сажилсаар
Дурлалцсан хоёрын зүрх сэтгэлтэй тааралдав
Бурхан шидэт домбоо авч
Буян хишгээ нямбай гэгч нь юүлэв гэнэ.
Аз жаргал ямарч саадгүй орж буйг
Ажиглаж зогссон шуналтангууд
Өмнө нь өөрт нь хайрласан бурханы буян
Өөрөөс нь асгарч байгааг харалгүй
Өрөөлийг буруутгаж зогсоцгоов гэнэ
Хэрэв бид
Нэгнийгээ уучилж,
Нэгэндээ итгэж
Нэгнийгээ хайрлаж
Нэгэндээ талархаж, Нэгнийгээ өршөөж чадах юм бол
Бурхан буян хишгээ дуслаар бус
Буян дүүрсэн домбоо
Бүтнээр нь өгөхөд ч бэлэн гэнэӨнөө өглөө бурхан үүрээр сэржээ. Бурханы хөлд
Булт олны гомдол, хүсэлтээр дүүрсэн Бузгай том авдар байх юм гэнэ.
Тэр авдрын дэргэд
“Бурхан минь танд маш их баярлалаа” гэсэн
Талархлын зурвастай Гав ганцхан конвэрт байсан гэнэ.
Ирина Самарина-Лабиринт, 2013
Бусдыг бүү уурлуул
Өөрөө ч битгий уурла
Бид бүгдэрээ энэ газар дэлхийд ирсэн зочид
Хэрэв санаанд чинь нийцэхгүй юм байвал эвлэрч бай
Ухаалаг байж урдаас нь инээж бай
Ухаалаг тайван сэтгэж сур
Энэ орчлон дээр бүх юм зүү тогтолтой
Өөдөө шидсэн чулуу
Өөрийн толгой дээр унах нь гарцаагүй.
Омар Хайям. Эртний персийн гүн ухаантан
Валентина Карелина
Хороший стих
Сайхан шүлэг
Он жилүүд улиран одохын хэрээр
Орж гардаг найз нар минь цөөрнө
Байр сав нь жижгэрч
Бантан төдийхнөөр хооллодог болно
Урилгагүй зочидыг хүлээн авахаар
Урт ширээ засах нь утгагүй санагдана
“Унаж тустлаа” наргиж цэнгэхээс
Ухаарал хайрласан яриа сэтгэлд нийцтэй санагдах юм
Хэрэггүй хогоос салах зоригтой болно
Ханат гэр нь алсарч
Хадан гэр нь хаяанд ирэхийн хэрээр
Онцын хэрэггүй юманд
Огтхон ч сэтгэл хорогдохоо болино
Зул сарын цас
Май сарын салхи
Өглөөн нарнаас илүү үнэ цэнэтэй юм үгүй
Хуанлийн хуудас шинэчлэгдэн эргэхийг
Хорвоогийн ямар ч мөнгөн дэвсгэрттэй зүйрлэшгүй
Шипарева Тамара
2019.10.19
Цэцэрлэгт хүрээлэнгийн зөрөг замаар
Цэвэр агаар амьсгалан салхилж
Ургах нарыг тосон гүүсээр
Угтан золгож инээмсгэлэхээс илүү
Аз жаргал гэж
Амьдын энэ хорвоод байна уу
Дурлал хайр гэдэг бол
Дуусашгүй их аз жаргал
Дурлал хайр биднийг
Дэндүү ихээр залуужуулна
Чамтай цэнгэл жаргалаа хуваалцан
Цагийг хамтдаа зугаацаж эсвэл бүр дуугаа хураан суухаас илүү
Амьдын жаргал гэж энэ хорвоод
Анги юм байдаг юм уу!
Танил найз нартайгаа утсаар ярьсан шиг
Тагтаа шувуу хооллосон шиг
Хавар болж аянга нижигнэхийг хүлээсэн шиг
Хар зөнгөөрөө амьдрахаас илүү
Аз жаргал гэж байна уу
Нар жаргахыг харж
Нойр хулжсан үедээ
Амьдралын тухай
Ганц нэг шүлэг тэрлэсэн шиг
Амьсгалж суухаас илүү
Аз жаргал хаана байнаа?
Игорь Тальков
Даруу явбал дэвсэлнэ
Давилуун явбал толгой тасдана
Ухаантай явбал зайлуулна
Уцаартай явбал зүхнэ
Мөрөөрөө явбал шоолно
Мөчөөрхөж явбал зэмлэнэ
Цэвэрч явбал буртаглана
Цэцэг шиг явбал базаж хаяна
Тэгээд би гэдэг амьтан
Яаж явах ёстой юм бол оо?
Гэвч хувь заяагаа ч гомдоохгүйгээр
“Зөвхөн өрийнхөөрөө амьдрах болно” хэмээн
Өөрөө өөртөө давтан хэлмой
Будешь скромным - растопчут,
Будешь буйным - снесут,
Будешь умным - прогонят,
Добрым быть - засмеют,
Будешь грешным - осудят,
А цветущим - сомнут,
Будешь чистым - изгадят,
Ну, а злым - проклянут.
Кем же быть ? Я не знаю.
Но , играя с судьбой,
Вновь и вновь повторяю :
" Буду только собой."
Ч.НАМЧИН
A-zochin
DR ADITYA
Enaya
Гончиг