Одоогоос нэг сарын өмнө буюу 2021 оны 12 дугаар сарын эхээр Гашуунсухайтын замд Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны мэргэжилтэн Одхүүсогтуугаар Harrier маркийн хувийн машинаажолоодон явж байгаад осол гаргасан. Үүний улмаас хоёр хүн гэмтсэнийг нисдэг тэргээр Гэмтэл согог судлалын үндэсний төвд авчирсан байдаг. Өөрийнх нь биеийн байдал муу, мөн гэмтлийн эмнэлэгт байгаа аж. Сонирхолтой нь хэргийн газар дээр хийсэн үзлэгийн үеэр уг машинаас нэлээд хэмжээний мөнгөн тэмдэгт олдсон байдаг нь анхаарал татна. Мөн 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргааны дарга Ш.Лхачинжав генерал өөрийн жолоочийн хамт тус байгууллагын нэр дээр бүртгэлтэй УБО 33-86 дугаартай хар өнгийн Land Cruiser-200 автомашинаараа Замын-Үүдийн чиглэлд явж байгаад урсгал сөрж очоод УНЦ 54-77 дугаартай Honda Inspire маркийн автомашиныгмөргөн осол хийж хоёр хүн гэмтсэнээс нэгийнх нь бие муу байгаа гэх мэдээлэл байна. 

Эдгээр хэргийг бүх шатанд ихэд нууцалж байгаа аж. Маш харамсалтай. 

 Үүнээс гадна Хилийн боомтын Онцгой бүрэн эрхт захиргаа 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр УБӨ 60-01 болон УАУ 62-50 дугаартай 2019 онд үйлдвэрлэгдсэн хоёр ширхэг хар өнгийн Nissan Patrol автомашины худалдан авсан, мөн дээрх осол гаргасан, 2017 онд үйлдвэрлэгдсэн УБО 33-86 дугаартай болон УБА 60-86, “Таванбогд” компаниас 2020 онд үйлдвэрлэгдсэн цоо шинэ УБЭ 49-05дугаартай зэрэг гурван ширхэг Land Cruiser-200маркийн автомашинуудыг ямар нэг харьцуулсан сонгон шалгаруулалт хийхгүйгээр хувь хүнээс шууд худалдан авсан байдаг. 

 Тэгэхээр хилийн боомт дээр ажиллаж буй төрийн байгууллагуудыг нэгдсэн удирдлагаар хангах онцгой үүрэг бүхий энэ байгууллагад чухам юу болоод байгааг шалгах шаардлагатай байна, Ерөнхий сайд аа! Хуульд заасан бүтцээрээ арав ч хүрэхгүй хүнтэй энэ байгууллага яагаад хоёр шинэ Nissan Patrol, гурван шинэ Land Cruiser-200 автомашиныг хаана, хэн, ямар зорилгоор хэрэглэдэг нь тодорхойгүй байна. Тав, зургаан хүнтэй байгууллага тэрбум гаруй төгрөгийн үнэтэй автомашиныг шууд худалдан авалтаар тендергүй аваад, түүгээрээ ноцтой осол гаргаад байхад Төр хаана байна вэ?