Оросоо

@Оросоо
3
нийтлэл
25,226
уншигдсан
2
сэтгэгдэл

ШҮҮХИЙГ ГАДУУРХСАН УЛСЫН ТӨСӨВ

Шүүхийн төсөв, санхүүжилт нь шүүх эрх мэдэл чиг үүргээ хэрэгжүүлэх орчин нөхцөлийг шууд тодорхойлох шинжтэй учир шүүхийн бие даасан байдалтай салшгүй холбоотой, шүүхэд зохих хэмжээний төсөв, нөөцийг үр ашигтай зарцуулах бололцоог олгоогүй тохиолдолд Үндсэн хууль, Олон улсын гэрээ, конвенцид дурдсан хүний эрх хэрэгжих бодит боломж алдагдаж, шүүхэд хандах эрх, боломжит хугацаанд хэрэг маргаанаа шударгаар шийдвэрлүүлэх эрхийн зарчмууд бүрэн баталгаажихгүй юм. Парламент нь шүүх эрх мэдлийн байгууллагынхаа онцлогт нийцсэн, хангалттай хэмжээний санхүүгийн нөөц хуваарилах үүрэгтэй байдаг. Мөн шүүхийн санхүүжилт, хөрөнгө оруулалт нь улс төрийн шинжтэй аливаа тогтворгүй байдал, хэлбэлзлээс ангид байх ёстой.

НАМЫН ЭРХТ ЁСНЫ НИЙГЭМ

Түүхийн сурах бичгээс эхийн эрхт ёсны үе, эцгийн эрхт ёс гэж уншиж байсан байх, үүнтэй яг адил манай өнөөгийн нийгэм бол үнэн хэрэгтээ намын эрхт ёсны нийгэм юм. Нам бол амбицтай, түрэмгий, эрх мэдлийг олж авахын төлөө программчлагдсан. Сонгуульд ялалт байгуулсан улс төрийн намд төрийн хэрэгт “орохгүй”, “мэдэхгүй” зүйл байх­гүй болж, төрийн эрх мэд­лийг булаацалдаж, төрийн дээр нам гарч суугаад 30 жил болж байна. Намаас төрийн олон хэрэгт “хошуу дүрдэг” болсноор Монголын төр “най­рын ширээний ууц” шиг л болжээ.
##нам

ЭРХ МЭДЛИЙН СЭТГЭЦИЙН ӨВЧИН

Эрх мэдлээр далайлган хүчирхийлж, хэлмэгдүүлэх эзэрхэг түрэмгий гаж үйлдэл нь орчин үеийн ойлголтоор бол нийгмийн “сэтгэцийн өвчин” юм, энэ өвчнөөр ард түмэн бус, эрх мэдэлтэн өвчилдөг. Улс төрийн хэлмэгдүүлэлт бол улс төрийн тэмцлийн явцад ялж гарч ирсэн бүлэглэл ялагдсан нөгөө хэсгээ залхаан цээрлүүлэх, егүүтгэх, харгислах зэрэг арга хэлбэрээр төрөөс хууль бусаар явуулж буй хүчирхийллийн үйл ажиллагаа юм. Эрх мэдлийн хүчирхийлэл, хэлмэгдүүлэлт бол орчин цагийн "боолчлол" гэсэн үг. Өнгөрсөн зуунд улс төр, үзэл суртлын шинжтэй эрх мэдлийн хүчирхийлэл гарч байсан бол шинэ зуунд байгалийн нөөц баялагийн төлөө эрх мэдлийн хүчирхийлэл үйлддэг болсон.
#эрх мэдэл #хүчирхийлэл