Guest

@Guest
12
нийтлэл
193,265
уншигдсан
15
сэтгэгдэл

НҮҮРС (II)

Хятадын нүүрсний эрэлт огцом нэмэгдсэнээс хойш 2000 онд 16 тэрбум ам.долларын эдийн засагтай байсан Өвөр Монголын эдийн засаг хорин жилийн дараа 322 тэрбум болж, Чили, Пакистаны эдийн засагтай тэнцүү болжээ.

Аргентиний ерөнхийлөгч Javier Milei: Дэлхийн эдийн засгийн форумд хэлсэн үг

Өнгөрсөн 7 хоног буюу энэ сарын 15-19 ны хооронд Дэлхийн эдийн засгийн форум Швейцарын Давос хотод болж өнгөрлөө. Дэлхий нийтэд анхаарал татсан энэхүү уулзалтад оролцсон улс орны удирдагч нарын илтгэлээс Аргентиний ерөнхийлөгч Javier Milei илтгэлийг дэлхий нийт онцлон хүлээн авлаа. Учир нь тэрээр сар гарны өмнө буюу өнгөрсөн оны 12-р сарын 10-нд сонгогдсон шинэ ерөнхийлөгч юм. Энэхүү илтгэлийг бүрэн эхээр нь уншигч танд Ийгл телевизийн гадаад мэдээний олон улсын тоймч Ганбаярын орчуулгаар хүргэж байна.

ДОЛООН ХУДАЛ

Сүүлийн өдрүүдэд гурилын асуудлаар нийгмийг хувааж талцуулсан, үл ойлголцол үүсгэсэн үйл явдлыг Монгол улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д. Амарбаясгалан (МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга) хэвлэл мэдээллээр сонгуулийн хар пиар идэвхтэй хийж байгаа билээ. Түүний олон нийтэд ор үндэслэлгүй худал тоо баримтууд цацаж УИХ-ын гишүүдийг хууран мэхэлж, өөрийн санаачилсан хуулиа батлуулах гэж улайран зүтгэж буй явдлыг няцаах үүднээс бодит тоо, тооцоолол бүхий дараах тайлбарыг хийх нь зүйтэй гэж үзэж энэхүү нийтлэлийг бичлээ.

Хойд Солонгосын их бууны сумны хэмжээ, чанарын талаар Oрос цэргүүд гомдоллож байна.

БНАСАУ-аас Орост нийлүүлсэн сумыг түүвэрчлэн шалгахад Хойд Солонгосын үйлдвэрүүдэд хулгай нүүрлэсэн байх гэмээр зүйл буюу сумны гол бүрэлдэхүүн хар тугалгатай утас дутагдсан нь мэдэгдэхүйц ноцтой асуудал гарчээ. Украин дахь Оросын байлдаж буй цэргийн хүчнийхэн сүүлийн үед Хойд Солонгосоос хүлээж авсан их бууны сумны тоо хэмжээ, чанарт сэтгэл дундуур байгаагаа илэрхийлэв. Xарвах суурь төхөөрөмж ч үгүй яаралтай нийлүүлсэн их бууны сум дайны талбарт тархсаар байна гэж фронтоос Оросын их буучид мэдээлэв. Чанарын доголдлыг шалгасан Оросын цэргүүд Телеграм хуудсандаа Хойд Солонгосын 152-mm хэмжээ бүхий NDT-3 их бууны сумны гол орцын оронд нэр нь үл мэдэгдэх нунтаг хийсэн талаар нийтэлснийг Гүржийн блогчин The Dead District-ээр дамжуулж нийтэд цацав.

Пусан хот "Дэлхийн экспо- 2030" үзэсгэлэнг зохион байгуулах давуу талаа харуулж байна.

Өнөөдөр Пусан хот дэлхийн хэмжээний дижитал олон улсын санхүүгийн төв болохын тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байна. Гадеокдо арал дээр шинэ нисэх онгоцны буудал барих, хүчирхэг дижитал санхүүгийн дэд бүтцийг бий болгохын тулд дотоодын болон гадаадын санхүүгийн байгууллагыг татах, аж үйлдвэрийн 4 дэх хувьсгалтай хөл нийлүүлэн финтек, блокчэйн болон бусад технологийг нэвтрүүлэх замаар санхүүгийн кластер байгуулах, дижитал хөрөнгийн бирж байгуулах төслүүдийг хэрэгжүүлж "Дэлхийн экспо- 2030" үзэсгэлэнг зохион байгуулах шалгаруулалтад давуу талаа харуулж байна.