Үнэнийг хэлэхэд Британи, АНУ, Монгол зэрэг холбоотон улсууд Зөвлөлт улсад туслаагүй бол энэ дайнд Зөвлөлт улс ганцаараа ялах ямар ч боломжгүй байсан юм. Дайны үед хамгийн түрүүнд Зөвлөлт улсад тусалсан улс бол Их Британи, Монгол хоёр юм, хамгийн их хэмжээний тусламж үзүүлсэн улс бол АНУ, Их Британи хоёр юм. Их Британий ард өчнөөн олон колони улсууд нь тусалж байлаа. Зөвлөлт Холбоот улс дайны эхний жилд тун хүнд байдалд орж зөвлөлтийн 5 сая цэрэгтэй арми нь германий армид бүслэгдээд 4 сая цэрэг нь олзлогдож, хамаг нисэх онгоц, их буу, зэвсгийн агуулахаа устгуулаад байлаа. Яг тэр хүнд үед АНУ, Их Британи хоёр цаг алдалгүй 1941 оноос эхэлж цэргийн хамгийн орчин үеийн техник зэвсэг, буу, сум, дарь тэсрэх бодисоор хангаж тусалж аварсан байдаг юм.
Сүүлийн зуун жилд монголчууд нийгмээрээ солиоролд автсан эмгэнэлт явдал зөндөө гарсан. Хувь хүн солиорвол түүнийг тусгаарлаж сэтгэцийн эмчээр түүнийг эмчилж болдог. Харин нийгмээрээ солиорч түүнийг нь төр дэмжиж дэвэргээд байвал яах ч аргагүй том эмгэнэл болдог. Солиорол буюу шизофрени гэдэг нь “шизо – бутлах”, “френ - ухаан санаа” гэсэн утгатай грек үг юм. Ийм эмгэнэл Монголд тохиосон.
Хорьдугаар зууны эхэнд хувьсгалчид “Феодалууд, хөрөнгөтөнүүдтэй тэмцэж ард түмнийг дарлагч ангиас чөлөөлж коммунизмыг байгуулна” гэсэн мулгуу зорилго тавьж баахан дайн тулаан хийв. Тэрхүү коммунистуудын өдөөсөн харгис дайн, зэвсэгт халдлагад нийтдээ 100 сая хүн амь насаа алджээ. Тэрхүү коммунистуудын чөлөөлөлт нь эцэстээ коммунизмын боолчлол болоод дууссан даа. Орчин үед ч гэсэн хорин нэгдүгээр зуун гарчихаад байхад коммунистууд болон исламистууд дайн өдөөж бусад руу дайрсаар байна. Оросын төрийн тэргүүн Украиныг нацистуудаас чөлөөлнө гээд 4 жил дайн хийж байна, Ираны төр шашны тэргүүн жагсаал цуглаан хийсэн ард түмнээ “Бурханы дайсан” хэмээн зарлаж аллага үйлдсээр байна. Хамгийн зөв зорилго бол хүн бусдыг чөлөөлөх биш, өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй.
Дэлхийн шилдэг удирдагч Нарендра Моди энэ жил 75 настай бөгөөд бүх амьдралаа эх орныхоо төлөө зориулжээ.Түүнд эхнэртэйгээ хамт амьдарч үр хүүхэдтэй болох цаг зав ч байсангүй, хөрөнгө мөнгө хуримтлуулж баяжих хүсэл ч байсангүй. Ер нь Энэтхэгийн удирдагчид хамаг амьдралаа эх орныхоо төлөө зориулсан байдаг юм. Махатма Гандид таяг, нөмрөг, нүдний шилнээс өөр өмч хөрөнгө байсангүй, Жавахарлал Неру 10 жил шоронд хоригдож байхдаа дэлхийн түүхийн тухай гайхалтай ном бичиж байлаа. Жинхэнэ эх оронч агуу удирдагч гэж ийм л хүмүүсийг хэлж байгаа юм.
Монгол улсын ДНБ-ийг 150 тэрбум ам.долларт хүргэе. Нэг хүнд ногдох ДНБ-ийг 15 000 ам.долларт хүргэе. Алийн болгон Монгол улс хөрш гурван улс болох Хятад, Орос, Казахстан улсаас хоцрогдож төв ази, зүүн хойд азийн бүс нутагтаа хамгийн хөгжил дорой улс хэвээрээ үлдэх юм бэ. Монгол үндэстэн амьд үлдэе гэж бодож байгаа бол хөгжихөөс өөр зам бидэнд алга. Монголчууд бид хөгжих үү, хоцрох уу гэдэг нь монголын төр, монголын иргэнээс л шалтгаална. Гаднаас хэн нэгэн гадаадын баян хүн ирээд Монголыг хөгжүүлнэ гэдэг үлгэр юм. Монголыг монгол хүн л хөгжүүлнэ.
Сэтгэлээ сайжруулахгүй бол дараа төрөлдөө гурван муу заяанд унах аюултай. Гүрү римчүүчийн “ Та одоо юү хийж байна, өмнөх төрөлдөө ч ийм юм хийж байсан, дараа төрөлдөө ч ийм зүйл хийнэ” гэсэн байдаг. Тэхлээр одоо цаг дээр амьд байгаа дээрээ буян, номыг үйлдэхгүй бол муу заяанд унах аюултай юм байна шүү гэдгийг ойлгох хэрэгтэй. Буддагийн зүрхэн тарни “ Ум Мүни Мүни Маха Мүни Еэ Суухаа” гэдэг тарни бол “Сэтгэлээ жолоод, жолоод дахин сайн жолоод” гэсэн утгатай юм шүү. Иймд хүмүүс сэтгэлээ сайжруулж байж зөв замдаа орно, боди сэтгэлийг олж байж гэгээрнэ гэдгийг сайтар санах хэрэгтэй. Жаргалыг гаднаас эрдэггүй, дотроосоо эрдэг юм. Амар амгаланг гаднаас эрдэггүй, дотроосоо эрдэг юм. Сэтгэлийн амар амгаланг олсон хүн жаргалтай байдаг. Учир иймд хүмүүс бид гаднах төрх гэхээсээ илүү дотоод сэтгэлээ сайжруулж гэгээрүүлэх нь чухал юм.