Aanxaa

@aanxaa
223
нийтлэл
8,072,230
уншигдсан
6,627
сэтгэгдэл

Амжилт

Хуучин цагт ганц чемодантай, ганц жижиг өрөөнд эхнэр нөхөр бололцож, амьдралаа босгох нь романтизм байв. Харин өнөө цагт ганц нөөтбүүктэй, ганц жижиг өрөөнд бизнэснээ эхлүүлээд, бизнэсээ босгосон хүний түүх л хамгийн романтик түүх юм.

Бүрэн зураглалын талаар сэтгэгдэл

Энтэртэйнмэнт болон албан хэлбэр хослуулсан “Бүрэн зураглал” хөтөлбөрт ерөнхийлөгч, шашны төлөөлөл, АТГ, УИХ дарга нэг л зүйлийг ярьж байсан нь төрийн албан хаагчийн ёс зүй байв. Бүгдээрээ нэг төрлийн ёс зүйн шахалт үзүүлж буйгаа илэрхийлж байлаа, үүнээс үүдэж Батзориг гишүүн бүрэн эрхээсээ түдгэлзсэн байж ч магадгүй.

Монгол киноны сэтгэгдэл

Монголд зураг авсан, монгол хүмүүс гараад байгаа мөртлөө ерөөсөө монголоор ярихгүй юм, түг таг түг таг гээд л, монгол хэл сурах гэж буй гадаад хүмүүст зориулсан видео хичээл шиг л. Монгол харилцан яриа гэхээр заавал Б.Рэнчин, Д.Нацагдорж, Ч.Лодойдамбын хэл яриа гэсэн үг биш шүү.

Үндэсний үйлдвэрлэлийн сэргэлт

Бид гадны стандартад гологдсон зүйлсийг л ихэвчлэн гаднаас авч хэрэглэдэг. Харин хаа очиж үндэсний үйлдвэрлэл, өдөр тутам дэлгүүрээс авч буй тэр зүйлс чинь ихэвчлэн дэлхийн стандартад хүрчихсэн бүтээгдэхүүнүүд болсон юм шүү.

Ногдол ашиг

2010 онд Эрдэнэс Таван толгой компани байгуулагдан, иргэн бүрт 1072 хувьцаа хуваарилж, баялгийн сан бүрдүүлэх анхны оролдлого эхлүүлсэн. Гэхдээ сонгуулийн амлалт хэрэгжүүлэх бүртээ өнөөх 1072 хувьцаатай зууралдаж байлаа.

Бүгд мэддэг ч бүгд хийдэггүй

Корона вирус, ханиад томууны эсрэг зөвлөмжийг бүгд мэдэж байгаа ч бүгд мөрддөг нь юу л бол. Фээсбүүк дээрээ бол бүгд айж сандралдаад сүйд болж буй мэт санагдах ч яг гудманд гараад явахаар масктай нь цөөн юм.