Засаг огцроод л ард түмэн, нөүваарчид, мэргэжлийн жагсагч экстрэмистүүд тайвшраад бүх юм дуусчихна гэж үү? Үгүй дээ. Засаг унавал жагсагчид тайвшрахгүй, бүр ч урамшина, шинэ жил ч тэмдэглэхгүй. Цаашаа улайрсаар жагссаар жагссаар УИХ тарна, Хүүк ч унана, МАН-г ч тараана.. Тараадаггүй юмаа гэхэд яг АН шиг хоёр хуваагдаж учир олдохгүй завхарна. Бүгд огцроод шинээр сонгууль явуулсаны дараа ч "мэргэжлийн жагсагчид", нөүваарчид сонгуулийн үр дүнг эсэргүүцэж жагсана, сонгуулийн хар машин шатаана. Өнөөгийн нөхцөл байдлыг харахад ард түмэн нэг хэсэгтээ л бухимдал нь дуусахгүй, юуг ч бсан эсэргүүцэхээр байна.
Хөгжлийн банкны 2022 оны зээлийн эргэн төлөлтийг Төрийн сангийн тусгай дансанд төвлөрүүлсэн ба тус хөрөнгөөр Самурай бондыг бүрэн төлөх 30 тэрбум иений хадгаламж бүрдүүлээд байна.
Улс төрч хүнд хүссэн ч хүсээгүй ч бүхнийг зөвөөр хийх сонголт угаасаа байдаггүй, гэхдээ тодорхой сэдвүүдийг зөвөөр явуулах боломж бол бий. Буцалсан усанд чанахад өндөг, лууван, кофе яаж өөрчлөгдөх вэ гэдэг жишээ авсан хэлбэр нь хүмүүст шоолуулсанаас биш асуудал үнэндээ яг л тийм юм.
Социализм яагаад нурсан хамгийн том шалтгаан нь өртгөөсөө хямд үнэ юм. Хэт хямд үнэ тавихаар очер дараалал, хомстол үүснэ. Хомстлоос шалтгаалж арын хаалга, авлига үүснэ. Өнөөдөр дэлхийд нүүрсний үнэ 100 доллар байхад Багануурын уурхайн нүүрсийг 15 доллараар ДЦС-уудад борлуулж, ДЦС-ууд цаашаа 500 төгрөгийн өртөгтэй эрчим хүчийг 300 төгрөгөөр борлуулж, үйлдвэрлэх тусмаа алдагдалд орж байна.
Ер нь Украйнд яагаад тэгтлээ эмзэг байна, яагаад заавал цэрэглэж дайрах болов? Мэдээж зүгээр зугаацах гэж сүлжээ байгуулаагүй, түүгээр мөнгө байнга урсаж байх ёстой, эхний хөрөнгө оруулалт дараагийн хөрөнгө оруулалтаа нөхөх ёстой. Жирийн бизнесээс ялгаатай нь улс төрч нарыг лоббидох, сүрдүүлэх баривчлах, цаашилбал хордуулах, хөнөөх, мөн хар пиар ажлуудад маш их мөнгө цацна. Украйныг оролдоод байдаг нь тийшээ маш их мөнгө зарчихсан, одоо ашгаа хүртэх гэсэн л ганц зорилготой.
Монгол бол орос хятадын дундах “буфэр” улс гэж бүгд мэддэг ч ихэнх нь цаанаа ямар утгатайг ойлгодоггүй, зүгээр л жийрэг болж, хавчуулагдсан улс юмаа гэж бодоод өнгөрдөг. Харин Украйны дайнаар энэ буфэр улс, буфэр бүс гэдэг ойлголт нь яг ямархуу юм бэ гэдгийг жинхэнэ утгаар нь ойлгуулав.