Сурталчилгаан дээр зөвхөн зүүн талаас нь мэлхий төрхөөр зурагладаг учраас цул харагддаг, харин дроны дуранд өнөө маргаашаас хэтрэхгүйгээр лав гурван хэсэг салж нурж мэдэхээр харагдсан тул гэнэт түгшлээ.
Манайх шиг номхон ард түмэн дэлхий дээр байна уу? Яг өнөөдөр Монголд ямар ч тэмцэл өрнөөгүй. Нэг ч ажил хаялт зарлаагүй. Төр засаг ажлаа хийхэд хэн ч саад болоогүй. Үндсэн хуулийг өөрсөддөө дээл мэт тааруулж өөрчлөөд түүнийгээ өөрсдөө давхарлаад өмсөхөд нь таг дуугүй өнгөрөөв.
Өнөөдөр манай иргэд тэртээ тэргүй өндөр сонор сэрэмжтэй байгааг нийгмийн сүлжээ илтгэнэ
Саяхан нэг ээж Монгол Улсын консерваторид охиноо шалгуулсны хариу ил тод биш байсныг шүүмжлээд, эцэг эхчүүдтэй байгуулсан гэрээнд “цахим орчинд сургуулийн талаар сөрөг сэтгэгдэл үлдээхгүй байх, үлдээсэн тохиолдолд шүүхийн шатанд шилжинэ” гэсэн заалт орсныг тэсэлгүй дэлгэжээ.
Путины хэлсэнчлэн орос, украинчууд яг нэг үндэстэн биш юмаа гэхэд славяны хоёр том үндэстэн хоорондоо алалцаж, цаанаас нь энэ галыг өрдөж өгч байгаа. Үүнийг эмгэнэл гэхгүй юм бол ...
Оросууд юу хийчихэв ээ? Өөрсдөө дэлхий дээр хамгийн том нутаг дэвсгэртэй, Уралын нуруунаас зүүн тийш эзгүйрэх шахсан хэрнээ яагаад Украинаас эмтлээд зогсохгүй дайрч орсон бэ? Барууны ертөнц тэр чигээрээ Путиныг буруутгаж хатуу хориг тавьж эхэллээ. Орос дотроо ч бөөн эсэргүүцэл.