Үндэсний номын сан, Улсын дуурь бүжгийн эрдмийн театр ба Улсын драмын эрдмийн театр бол зүгээр нэг БСШУСЯ-ны эхний С үсгийн харьяа албан байгууллага төдий биш, XX зууны монголын сэргэн мандлын гэрч бөгөөд дүр төрхийг илэрхийлэх сүүлчийн гурван барилгад гар хүрвэл нийслэл Улаанбаатар хотын түүхийн төгсгөл төгсөх юм.
Дэлгэцэн дээр хэдэн цагаар, эсвэл сонин сэтгүүлийн 10-20 нүүрээр чалчсан хэрнээ хамгийн ноцтойгоо нуугаад, эсвэл засаад, тэмээг ямаа, ямааг тэмээ болгож чаддаг хүмүүс бол улс төрчид.
Бидний хамгийн том асуудал бол хууль номыг дагахаас эхлээд өчүүхэн жижиг юмыг хүртэл эмх цэгц, дэс дараатай гүйцэтгэж чаддаггүй байх явдал.
Сэлфи гэрэл зураг гэж бий. Монголоор өөрөг (ӨӨРийн хөрӨГ) гэх. Харин манай олон нийтийн телевиз сэлфи буюу өөрөг сурвалжлагыг бий болгож монголын, магадгүй дэлхийн хэвлэл мэдээллийн хөгжилд жинтэй хувь нэмэр оруулахаар зориг шулууджээ.
Өнөөдөр Улаанбаатарын муухай харагдаж байгаа, "ашиглалтын шаардлага хангахгүй", "газар хөдөлбөл дарж ална" гэж амлаад байгаа барилга байшин бүр өөрийн түүхтэй.