Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

ТАГНЫН УРИАНХАЙН ХЯЗГААР БУЮУ ТУВА (3)

1956 онд төрсөн, барилгын талбайн зохицуулагч мэргэжилтэй Сергей Шойгу Путины эрин үед улс төрийн гялалзсан амжилт гарган Оросын холбооны улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал болсон нь өнөөгийн тувачуудын бараг цор ганц үндэсний бахархал. Тувачууд түүнийг монгол урианхайн нэрт жанжин Сүвэдэй баатрын удам угсаа гэж итгэдэг, Шойгу ч өөрөө үүнд үнэмшдэг байх. Тува нар Сүвээдэйн 27 тонн хөшөөг босгожээ. Тувагийн урчууд зураачид Сүвээдэй, Шойгу нары хосолмол баримал, уран зураг бүтээсээр. Тувад аль олигтой болгоноо генерал Шойгугийн нэрэмжит болгосны дотор гахайн ферм ч бас багтана. Харин украин эхтэй Шойгу ядуу буурай Туваг тоодог юм болов уу? Жил бүр Ерөнхийлөгч Путинийг төрсөн нутагтаа урин авчирч Сияны нуруунд амарч, ан хийдэг. Энэ нь тувачуудын хувьд “явления Христа?"

ЦЭНДДООГИЙН ШАНЗАВ БАДАМДОРЖ

Монголын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, халуун эх оронч Бадамдоржийг үхснээс нь хойно харлуулан гүтгэж, амны зоргоор доош хийн зүхэн харааж, доромжлолын хялбар бай болгон, түүнийгээ алдар нэр албан тушаал дэвших амар зууш болгоход ашиглаж байсан өнгөрч буй явдал өнөөгийн бидэнд нэгийг сануулж хоёрыг бодогдуулж, гурвыг харьцуулан жишүүлэхгүй байна гэж үү дээ?!​​​​

ВИРУС, КОВИД, ДАРХЛАА, ВАКЦИНЫ ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ

Вакцин хийлгэнгүүт дархлаа тогтдоггүй, учир нь вакцин зориуд халдвар өгсний дараа эсүүд тэр өвчин үүсгэгчийг таних, дараа нь түүнд тохирсон эсрэг бие үйлдвэрлэх, үүний дараа эсрэг бие цусаар дамжин нийт биед тархан вирусуудыг илрүүлэн устгах энэ процесс хамгийн багадаа 7 хоног үргэлжлэх ба энэ хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан хүн огт хамгаалалтгүй явж байна гэсэн үг.

ЭНГИЙН ШУДАРГA БAT-YYЛ

Уyл нь мaнaй Бaт-Yүл бол apдын yлaмжлaлт ойлголтооp ч, үe үeийн бypиaд бaaвaй нapын ойлголтооp ч, 40 мянгaтын ойлголтооp ч, Kaлидaсын Yүлэн зapдaс-ын ойлголтооp ч, xүн төpөлxтний нийтлэг ёс зүйн yтгaap ч шyдаргa л xүн юм дaa. Шap сонин шaжигнyyлaн эpгүүлэx, цaй yyж xов xөөpөлдөx зyypт ч шyдаргa юм, сaйxaн юм, үнэн юм, чигч юм шyyд тодpоод иpнэ гэж бaйxгүй л дээ.

КИЕВИЙН РУСЬ БА МОСКОВИТЫН ОРОС

Их Литвийн хаант улсад киев русьчууд нэгдсэн. Литви Польштой эвсэл болсон ч задарсны дараа киев русьчууд Польшийн мэдэлд очжээ. Энэ үеэс "Украина" гэх нэр үүссэн гэдэг. Польшийн засаг захиргааны нэгжид Киевийн, Брацлавын мужийг нийлүүлэн Украин буюу хязгаар нутаг гэж нэрлэх болжээ.1648 онд Богдан Хмельницкийгээр удирдуулсан украинчуудын бослого гарч Польшоос тусгаарлав. Гэвч тусгаар тогтносон Украин улсыг байгуулах бололцоо түүнд олдсонгүй. Украиныг тойроод Польш, Оспаны султанат, Крымын Татар, Орос улс оршиж хэн нь ч хүлээн зөвшөөрөх шинжгүй. 1652 оноос Украинд тахал дэгдэн хүн ам нь эрс хорогдсон төдийгүй өлсгөлөн нөмөрлөө. Ингээд тэд Орост нэгдсэн нь шашины ижилшил нөлөөлсөн байх. Киевийн Русь “төрөөд” мянга гаруй жил насалсан, харин 1954 онд Украиныг Оросын бүрэлдэхүүнд багтсаны 300 жилийн ойг нийт СССР-ийн хэмжээнд ёслол төгөлдөр тэмдэглэсэн билээ.

Халх голын тулалдаан

Японы цэргийн дээд удирдлага квантуныхны ойлгуулсан дагуугаар Халх голыг байгалийн хил гэж үзэж уг хилийг хамгаалах үүрэг өгөхийн зэрэгцээ БНМАУ-ын нутагт цөмрөн орохыг хатуу хориглосон юм