Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Хорвоо богино өгүүлэлд багтдаг

“Дэлхийн сонгомол өгүүлэл” номыг шкафан дотроосоо олов. “Олов” гэдгийн учир нь хэсэг ном бөөнөөр нь худалдаж авсан ч олон ном дотор холилдоод тэрийг мартчихжээ. 2010 онд хэвлэгдсэн, Г.Аюурзанын сонгон орчуулсан антологи аж. Ийм шилээврийг уншилгүй зургаан жил алдчихсандаа жаахан харамсав.
#нийгэм #нийтлэл

MONGOLIAN LEGACY FOR RUSSIAN STATE

The greatest legacy that the Mongols handed over to Russia is the Russian governance system, and perhaps the global image of Russia as a nation.

ТАГНЫН УРИАНХАЙН ХЯЗГААР БУЮУ ТУВА (3)

1956 онд төрсөн, барилгын талбайн зохицуулагч мэргэжилтэй Сергей Шойгу Путины эрин үед улс төрийн гялалзсан амжилт гарган Оросын холбооны улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал болсон нь өнөөгийн тувачуудын бараг цор ганц үндэсний бахархал. Тувачууд түүнийг монгол урианхайн нэрт жанжин Сүвэдэй баатрын удам угсаа гэж итгэдэг, Шойгу ч өөрөө үүнд үнэмшдэг байх. Тува нар Сүвээдэйн 27 тонн хөшөөг босгожээ. Тувагийн урчууд зураачид Сүвээдэй, Шойгу нары хосолмол баримал, уран зураг бүтээсээр. Тувад аль олигтой болгоноо генерал Шойгугийн нэрэмжит болгосны дотор гахайн ферм ч бас багтана. Харин украин эхтэй Шойгу ядуу буурай Туваг тоодог юм болов уу? Жил бүр Ерөнхийлөгч Путинийг төрсөн нутагтаа урин авчирч Сияны нуруунд амарч, ан хийдэг. Энэ нь тувачуудын хувьд “явления Христа?"

ЦЭНДДООГИЙН ШАНЗАВ БАДАМДОРЖ

Монголын тусгаар тогтнолын төлөө мятаршгүй тэмцэгч, халуун эх оронч Бадамдоржийг үхснээс нь хойно харлуулан гүтгэж, амны зоргоор доош хийн зүхэн харааж, доромжлолын хялбар бай болгон, түүнийгээ алдар нэр албан тушаал дэвших амар зууш болгоход ашиглаж байсан өнгөрч буй явдал өнөөгийн бидэнд нэгийг сануулж хоёрыг бодогдуулж, гурвыг харьцуулан жишүүлэхгүй байна гэж үү дээ?!​​​​

ВИРУС, КОВИД, ДАРХЛАА, ВАКЦИНЫ ТУХАЙ ТОВЧ ОЙЛГОЛТ

Вакцин хийлгэнгүүт дархлаа тогтдоггүй, учир нь вакцин зориуд халдвар өгсний дараа эсүүд тэр өвчин үүсгэгчийг таних, дараа нь түүнд тохирсон эсрэг бие үйлдвэрлэх, үүний дараа эсрэг бие цусаар дамжин нийт биед тархан вирусуудыг илрүүлэн устгах энэ процесс хамгийн багадаа 7 хоног үргэлжлэх ба энэ хугацаанд вакцинжуулалтад хамрагдсан хүн огт хамгаалалтгүй явж байна гэсэн үг.

ЭНГИЙН ШУДАРГA БAT-YYЛ

Уyл нь мaнaй Бaт-Yүл бол apдын yлaмжлaлт ойлголтооp ч, үe үeийн бypиaд бaaвaй нapын ойлголтооp ч, 40 мянгaтын ойлголтооp ч, Kaлидaсын Yүлэн зapдaс-ын ойлголтооp ч, xүн төpөлxтний нийтлэг ёс зүйн yтгaap ч шyдаргa л xүн юм дaa. Шap сонин шaжигнyyлaн эpгүүлэx, цaй yyж xов xөөpөлдөx зyypт ч шyдаргa юм, сaйxaн юм, үнэн юм, чигч юм шyyд тодpоод иpнэ гэж бaйxгүй л дээ.