Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Мөнгөө буруу зарцуулснаас огт мөнгөгүй байсан нь дээр

Монгол улс түүхэндээ байгаагүйгээр гэнэт баяжлаа. Сүүлийн найман жилд ДНБ 10 дахин өсчээ. Чингисийн үед ямар байсныг мэдэхгүй, гэхдээ л газар газраас дээрэмдэж ирсэн тэр их баялаг олон жилийн хоол болоогүй байх аа. Бидэнд одоо ганц хутга, сэлэм ч үлдээгүй.
#улстөр #эдийн засаг #нийтлэл

ҮНДСЭН ХУУЛИЙГ ДОЛОО ДОРДУУЛСАН ТҮҮХ

Юутай ч энэ өөрчлөлт тодотгол нь УИХ, Засгийн газрыг өнөөгийн байгаагаас нь илүү том хямралд орохоос сэргийлж чадсан гэж боддог. Энэ бол Энхбаяр бид хоёрын хамтын бүтээл, тухайн үеийн парламентийн нийт гишүүдийн оролцоо юм. Би энэ тухай урьд нь огт бичиж, нийтэд заралж байгаагүй, зөвхөн өөр дотроо л бахархаж байсан билээ. Сохор хүн дүйвээнээр, соотон нохой чимээнээр гэгчээр сонгуульд зориулж мушгин гуйвуулсан яриа хийрхэл дэлгэрсэнд олон түмэн ямар ач холбогдолтой болсныг нь ойлгосон юмгүйгээр автаад ирэхээр тэдэнд таалагдах гэсэн зүхэл хараал үерийн ус шиг. Олны энэ ойлголтгүй байдал түр зуурынх гэж бодож байна. Цагийн аяст хүмүүс ойлгоно. Тэр цагт Энхбаяр бид хоёрыг зөв алхам зөв цагт нь зоригтой хийжээ гэж үнэлэх болно.

Дамбийжаа

Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.

Муурын отоо

Парламент гэдэг нь парлэ гэсэн франц үгээс гаралтай. (Парлэ вю фронсэ?) Энэ нь ярилцах гэсэн утгатай. Маргах, хэрэлдэх, хэлэлцэх, санал солилцох, мэтгэлцэх гээд дуртайгаараа орчуулж болно.
#улстөр #нийтлэл

Шатрын өрөг дэх Монгол орон

Дэлхий ертөнц хурдтай өөрчлөгдөж байна. Өчигдрийн мэдлэг, дүгнэлт өнөөдөр өөрчлөгдөж байгаа энэ ертөнцийн өнгө аяст зохицон амьдрахын тулд тасралтгүй сурч, судалж байх шаардлагатай цаг үед бид амьдарч байна.
#нийгэм #нийтлэл

ГАНЦААР ЗАХИРАХ ДЭГЛЭМИЙН ОРЧИН ҮЕИЙН ХУВИЛБАР

Эрх баригч олигархи бүлэглээс сугаран ганцаар захирагч болдог орчин үеийн үзэгдэл хэдийнээ аргачлал болон өөрийн дүрэм журам, логик, дэс дараатай болжээ. Нийгмийг бужигнуулж цочирдуулсан үйл явдлыг далдаас санаатайгаар зохион байгуулж үймээн самуун үүсгэчихээд араас нь өчигдрийн нууц холбоотнуудаа шийтгэх, шоронд хийх, алж хядах арга хэмжээ аван энх амгалан тогтоогчийн дүр эсгэж олон түмнээс дэмжлэг аван манддаг нь ганцаар захирагч болох замаа засах хамгийн шалгарсан арга юм.