Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Юм болгон нэртэй

Англи хэлийг нэг сая үгийн сантай гэж ярьдаг. Хэдэн жилийн өмнө дэлхийн түүхэнд хамгийн том хоёр хэлний толь бүтээжээ.
#нийгэм #нийтлэл

Би хэрхэн ажилладаг вэ?

Онцлоод байх юм үгүй дээ. УИХ-д 4 жил байхдаа цагт хавчигдаж байсныг эс тооцвол дураараа, ямар ч төлөвлөгөөгүй, тааваараа байдаг, тааваараа ч ажилладаг.
#чөлөөт цаг #нийтлэл

ОРОСУУД ДАЙНЫГ ХҮСЭЭ ГЭЖ ҮҮ?

Олон жилийн өмнө Зөвлөлтийн дагуул Монголд орос дуу их дуулдаг байлаа. “Оросууд дайныг хүсээ гэж үү?” гэх нэг алдартай дуу байх. Шүлгийг нь Өрнөдөд хамгийн алдартай орос найрагч Евгений Евтушенко бичжээ. Гоцлон дуулаач “Хотят ли русские, войны?” хэмээн асуух маягтай цангинуулахад ард нь эгнэн зогсох хоор “хотят, хотят, хотят” хэмээн түрлэг нэмдэг байв.

Шүүхийн шийдвэр

Мань хүн маш хачин зүүд зүүдэллээ. Казинод орж тоглоод асар их мөнгө хожиж байх юм. Жинхнэдээ бол тэрээр хэзээ ч казино орж үзээгүй, энэ талаарх төсөөлөл нь ердөө л киноноос эхтэй.
#нийгэм #нийтлэл

Төв банк

1991 онд Бямбасүрэнгийн Засгийн газраас монгол төгрөгийн ханшийг хоёр дахин унагах 20 дугаар тогтоол гарсныг ихэд муулдаг. Монголд байрлаж байсан 100 мянган зөвлөлт цэрэг, тэдний эхнэр хүүхдийн дунд Ленинградад хэвлэгддэг төгрөг хичнээн байсныг Монголын ганц байсан банк нь мэддэггүй байсан. Тэдний гар дээр байгаа мөнгөний ханшийг огцом унагаж байж нийт төгрөгийнхөө баримжааг олж мэдэн удалгүй шинэ эмисс хийсэн нь тухайн үедээ тун оновчтой, эдийн засгийн хувьд зайлшгүй хийх ёстой байсан арга хэмжээ юм. Тэрний дараа л үнэнгээсээ Монголд анхны үндэсний Төв банк байгуулагдсан юм шүү дээ.

ХОШОЙ ЧИН ВАН ЧАГДАРЖАВ

Ингээд Цэдэнбал Улаанбаатарт буцаж ирээд Чингисийн ой тэмдэглэх санаачлага анхлан гаргасан Төмөр-Очирыг ажлаас нь халж Баянхонгорт цөлжээ. ​Марк, ил захидал зэргийг хурааж устгасан, энэ талаар шүлэг зохиол гарсан байсныг хориглосон. Дадалд баригдсан Чингисийн хөшөөг нураах даалгавар хэд хэдэн удаа өгсөн боловч доод гүйцэтгэгч нар нь янз бүрийн шалтаг тоочоод гар хүрээгүй юм. Эрхбиш Монгол хүмүүс болохоор үндэстнийг нь буй болгосон тэр аугаа хүний хөшөөг нураавал нэр устайгаа түүхийн хараал болно гэдгээ сайн мэдэж байлаа. Цэдэнбал нэгэн цагт явна, Чингис хаан энэ нутагтаа үүрд үлдэнэ.