Манайд гарч буй хулгай шамшигдуулал, авилга хээл хахуулын дийлэнх хувь нь хээр хэвтэж буй олсноос болдог. Мэдээж нөгөө үзүүрт нь үхэр бий. Харин үхэр нь эзэнгүй. Эзэнгүй юм шиг мөртөө хэн дуртай нь эзэн болж болдог. Ард түмний нэрийн өмнөөс.
#нийгэм
#нийтлэл
Сонгуулийн дүн гарлаа. Хамгийн харамсалтай нь нийслэлчүүд Бат-Үүлийгээ алдлаа. Түүн шиг сэтгэл зүтгэл гаргаж зангаргатай хандан хотоо босгох өөр хүн дахиж олдоход мөн ч хэцүү дээ. Судалгаагаар нийслэлчүүдийн бараг 90 хувь нь Бат-Үүлийг дахин хотын дарга болгох хүсэлтэй байсан.
#улстөр
#нийтлэл
Крыловын нэг ийм ёгт үлгэр байдаг. Нэг эр байгалийн түүхийн мүзэй үзэж гэгээрчээ. Сэтгэл нь их хөдөлсөн бололтой үзсэн харснаа учиргүй нарийвчлан ярьжээ. Торгоны эрвээхэйн тухай, өт хэдэн янз байдаг тухай, бичил биетнийг микроскопоор харахад ямархуу байдаг тухай, бөөс хэдэн хөлтэй тухай гэх мэт.
#улстөр
#нийтлэл
Цусан тангараг өргөж эхэлсэн жагсаал цуглаан танд таалагджээ. Харин тэд жинхэнэ зорилгоо улаан цайм хэлж байгаа. Жагсаал зохион байгуулагчид зорилгодоо хүрэх боломжтой юу?
#чөлөөт цаг
#нийтлэл
Ийнхүү номхон дорой, төр нийгэмдээ үнэнч, улстөр, урлаг, утга зохиолын хувьд ижил үзэл баримтлалтай хүлцэнгүй хомо советикусууд нь догшин ширүүн, мораль этикийн хувьд зэрлэг балмад, орчноо зөвөөр эрүүлээр дүгнэх чадваргүй, хүлээцгүй, ярдаг, хуулийг үл тооморлосон, хуулиас гадуур амьдрахыг илүүтэйд үздэг хомо пост-совэтикус хүн болон өөрчлөгдсөн. XXI зууны иргэншиж соёлжсон, ердийн иргэд болон хувирахад тэдэнд нэлээд цаг хугацаа хэрэгтэй. Магадгүй дахиад 2-3 үе солигдох шаардлагатай байх. Иймээс хомо пост-совэтикус хэмээх нь дамжлагын шат юм боловуу даа.
Тунхаглан заралсан үнэт зүйлс маань шил архины үнэд хүрэхээ больжээ. Бид бүгд нийгмийн өмнө, шүүхийн өмнө тэгш эрхтэй гэх боловч “илүү тэгш эрхтэй” гахай сүргээрээ бий болон үе удмаа үлдээх боллоо. Эрх чөлөө маань ердын наймааны хэрэгслэл болжээ. Тэртээ гучин жилийн өмнө ардчилсан тогтолцоог дэмжиж, тэмцэж явсан үй олон монголчууд өнөөдөр гомдож гасалж сууна.