Орчин үеийн дэлхийд улстөрийн намгүй төрт улс бараг байхгүй. Дарангуйллын уламжлалт дэглэмээ хадгалж үлдсэн хэдхэн орныг нэрлэж болно.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
The China of Kublai Khan is the China of today. But Kublai's state is not the heir or successor of the traditional Chinese state. The legacy of Kublai Khan in China was the land that united the entire Han race. After the Yuan, all non-Chinese peoples who were dependent on Kublai seceded. The Ming dynasty did not include states dependent on the Yuan, such as Tibet, Mongolia, and the Uighurs. However, they left to the later Chinese states that these lands should be theirs.
Энэ өгүүллийг бараг хорин жилийн өмнө бичжээ. Тэр үед нэг удаа сонинд хэвлэгдээд дахиж хаана ч гараагүй. Ардчилсан нам одоо ч нам нэртэйгээ оршсоор байгаа. Гэхдээ үзэл санаа, үнэт зүйл, итгэл үнэмшил идэрмэг зориг, зорилго золбоо нь хэдийнээ сэхээнд шилжсэн... Одоо л мартчихаагүй бол нэгэн цагт шинэчлэл өөрчлөлтийн түүчээ болж явсан Ардчилсан нам өөр дотроо эрүүл саруул үндсэн өөрчлөлт хийж чадвал хэвтрийн сэхээнээсээ гарах төдийгүй бусаддаа туршлага болж улс орноо өөд нь татаж болохсон. Хичнээн үнэтэй сайхан байшин барьсан ч хундаам нь муу бол нэг л өдөр нурна. Цамцны эгнээ товчны эхнийхийг зөрүүлж буруу товчилоход бусад нь бүгд буруу товчлогдоно.
Нинжийг хэдэн сараар баривчлан хорих шүүхийн шийдвэр гарчээ.
#улстөр
#нийтлэл
1955 онд АНУ, СССР хоёр нийт 18 улсыг харилцан зөвшөөрөөд НҮБ-д элсүүлэхээр үгсжээ. Зөвлөлтийн дагуулж орж буй улс нь Албани, Болгар, Румын, Унгар тэгээд Монгол байв. Гэтэл нэрсийн жагсаалтыг хараад Аюулгүйн зөвлөлийн байнгын хорооны гишүүн Тайванийн төлөөлөгч Зэнь Янфу (Zheng Yang-fu) боож үхэх дөхөв. Тэрээр индэр дээрээс эхлээд “бөөнөөр арилжаалах” наймааг эсэргүүцэн баахан ярьж байснаа Монголын асуудал руу орон “Гадаад Монгол бол Хятадын салшгүй хэсэг мөн”, “Зөвлөлтөд булаагдсан Хятадын нутаг”, “Хятад, Солонгос хоёрыг түрэмгийлж байхын тулд зөвлөлтүүдийн хуурамчаар тусгаарласан улс”[ii] гэх зэргээр хараав. Тэрээр Монголыг Солонгосын дайнд цэрэг илгээсэн хэмээн гүтгэлээ. Хятад вето тавих эрхтэй байсан тул бусад 16 орон 1955 оны арванхоёрдугаар сарын 14-нд элсэж Монгол хаалганы гадна үлдлээ. Зөвлөлтийн эсэргүүцлээр Япон мөн НҮБ-аас гадуурхагдлаа. Хоорондоо байлдсан гэгдэх Монгол ба Япон олон улсын тавцан дээр аль алин нь нэгэн зэрэг гадуурхагдсан тохиолдол болжээ.