Баабар

@baabar
915
нийтлэл
78,256,441
уншигдсан
37,530
сэтгэгдэл

АЙН ЖАЛУТЫН ТУЛАЛДААН

XIII зуунд монголчууд өнөөгийн Израилийн нутаг, Газын зурваст байлдаж явжээ. Ялагдашгүй гэсэн домог нэр сүртэй 50 жил явсан Монголын арми анх удаа энд ялагдал хүлээсэн юм. Хэдийгээр Айн Жалутын тулалдаанд хэн ялсан яландсан нь нийт дайны утгаараа стратегийн ач холбогдол шалихгүй байсан ч энэ байлдаан “ертөнцийг байлдан дагуулагч” монгол цэргийн нэр сүрд ихээхэн харшлалтай явдал болжээ.

НҮҮДЭГ ШАР ХОТООС, СУУДАГ УЛААН ХОТ ХҮРТЭЛ

Улаанбаатар гэдэг нэр анхны Үндсэн хуультай холбогдон 1924 онд буй болжээ. Үүнээс улбаалан социализмын үед Улаанбаатарыг 1924 онд үүссэн гэж албан ёсоор үзэн энүүгээр огноолон ойг нь тэмдэглэдэг байв. Харин 1990 оноос Улаанбаатарыг 1639 онд анхлан үүссэнээр тооцох болсон юм. Ер нь үнэнийг хэлэхэд 1990 оны өөрчлөлт шинэчлэлтийн үеэр хотын удирдлагууд ярьж байгаад 1924 онд нийслэлийнхээ нэрийг л сольсон болохоос шинээр хот байгуулаагүй болохоор нэг мөсөн “насыг нь ахиухан нэмье” гэж тохиролцсон болов уу даа.

ВАСЮКИ ТОСГОНД 100 ЖИЛИЙН ӨМНӨ НЭГ УДАА

Зөвлөлтийн нэрт зохиолч Ильф, Петров нарын “12 сандал” зохиолын “Гариг хоорондын шатрын их хурал” бүлгээс товчлон орчуулав. Энэ зохиолоор хийсэн Гайдагийн киног үзэж суусан эхнэр маань энэ хэсгийг хараад “Энэ чинь манайхны тухай л юм байна шүү дээ” гэж дуу алдахад, чухам тэр хэсгийг нь товчлон орчуулах санаа төрөв. Зохиолын баатрын яриан дундах өдгөө бараг мартагдсан өгүүлэмжийг тухай бүрд нь хаалтан дотор тодруулсан болно.

ПЭДОФИЛ

Пэдофил бол сэтгэцийн эмгэг, насанд хүрээгүй хүмүүсийн эсрэг бэлгийн гэмт хэрэг юм. Хүүхэд бэлгийн хүчирхийлэлд өртөх үзэгдэл маш түгээмэл байдаг. Тиймээс 2009 онд хэвлэгдсэн мета-шинжилгээгээр 18-аас доош насны эрэгтэйн 7.9%, эмэгтэйн 19.7% нь насанд хүрэгчдийн бэлгийн хүчирхийлэлд өртдөг болохыг тогтоожээ. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн 68 хувь нь гэр бүлийнхээ хүрээнд ийм хүчирхийллийн золиос болдог аж. Тиймээс хүчирхийлэгчид ихэвчлэн тухайн айлын болон ах эгч, дүүсийнх нь найзууд байдаг.

АНВАР САДАТ: ЕГИПТ ИЗРАИЛТАЙ ХЭРХЭН НАЙРАМДАВ?

Анвар Садат нь 1981 онд лалын хэт даврагчдад алагдах хүртлээ 1970 оноос Египетийн ерөнхийлөгч байсан юм. Нас барахаасаа нэг жилийн өмнө тэрээр Британника-ын редакцийн зөвлөлийн дэд дарга асан Фрэнк Гибнитэй дэлгэрэнгүй яриа өрнүүлжээ. Дор тавьсан нийтлэл нь 1981 оны “Британникагийн оны ном”-д Садатын нэрээр хэвлэгдсэн. Үүнд Садат олон улсын харилцааны байдлын талаар (ихэвчлэн цэрэг дайны өнгөөр) тайлбар хийж, эдийн засгийн нөхцөл байдлыг сайжруулах, дэлхийн энх тайвныг хадгалахын тулд юу хийх хэрэгтэй гэж үзэж байгаа талаар саналаа хэлсэн.

СССР ӨГСӨН, СССР НЬ БУЦААЖ ТАТСАН

Монголын шинээр бүрэлдсэн төр, Засгийн газраас Цэдэнбалыг хавчиж, элдвээр муу хэлж, гадуурахсан явдал байгаагүй. Эхнэрийнх нь шаардлагаар Монголын банкинд хадгалагдаж байсан нэг сая 300 мянган төгрөгийг нь өөр рүү нь бүгдийг нь шилжүүлсэн байдаг. Тэр хоёрыг Улаанбаатарт ирэхэд нь сууж байсан байрыг нь лацдаад бүрэн бүтнээр нь хадгалж байжээ. Тэд эндээс өөрсөддөө хэрэгтэй гэснийгээ авч ачаад Москва руу явуулсан. Москва дахь бариулж дууссан барилгыг нь хураагаагүй, угаасаа тэр нь төрийн өмч байсан учир зарж борлуулсан. Тэгээд ч тэднийх уг байшинд орж сууж амжаагүй байсан юм билээ.