Баабар

@baabar
915
нийтлэл
78,256,441
уншигдсан
37,530
сэтгэгдэл

Зүүн талаар нь гүйцэж түрүүлэхүй

Ардчилсан нам сонгуульд яллаа. Орон нутгийн сонгуульд бүр ч сайхан тавьлаа. Бие тавирч хөлс бурзайв. Эх орон маань одоо л “хүн шиг” удирдлагатай болох нь. Ардчилал мандтугай! Энэ коммунистууд чинь экс болохоороо бүр баллаж тавьдаг улс байна. Сүүлийн хорин жилд ардчилсан болсон биш өнөө хэдийнхээ гарт улам лавтайгаар ардчилсан байдлаар ордог байх шүү. Ерэн оноос өмнөх ба хойших МАХН бол өөр ойлголт.
#улстөр #нийгэм #нийтлэл

Ёстой гоё сонгууль боллоо

Сонгуулийн дүн гарлаа. Хамгийн харамсалтай нь нийслэлчүүд Бат-Үүлийгээ алдлаа. Түүн шиг сэтгэл зүтгэл гаргаж зангаргатай хандан хотоо босгох өөр хүн дахиж олдоход мөн ч хэцүү дээ. Судалгаагаар нийслэлчүүдийн бараг 90 хувь нь Бат-Үүлийг дахин хотын дарга болгох хүсэлтэй байсан.
#улстөр #нийтлэл

Монголын нийгэм, улс төрийн өнөөгийн байдал

Монгол нь 1990 оноос ардчилсан бүгд найрамдах улс болсон. Шинэ үндсэн хуулийн дагуу парламентийн засаглалтай. Нэг танхим бүхий парламент нь 76 суудалтай. Сонгуулийн систем нь абсолют мажоритари учир нийт суудлыг улс төрийн хоёр нам хувааж авдаг, өөрөөр хэлбэл хоёр намын тогтолцоотой.
#улстөр #нийгэм #нийтлэл

Бат-Үүлийг баривчилсан нь танил тал харсан шинжтэй байна

Дэлхийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл Монголын тухай үг дуугарах нь дэндүү ховор. Ерэн оны ардчилсан хувьсгал л гэхэд Тэнаньминий бослого, Берлиний хана, Прагийн жагсаал, Чаушеску гэх мэтэд дарагдаад төдий л сурталчлагдаагүй.
#улстөр #нийтлэл

ХА ДАРГА

Сонгууль ойртож байна, Ха даргынхаа тухай бичиж агсам тавъя. Эртүүд Сайраан найзынхаа тухай бичсэн.
#улстөр #нийтлэл

Сүхбаатар жанжныг улс төрийн маргааны золиос болгож яах нь вэ!

Чой. Лувсанжав гуайн “Бодоог Элбэгдорж Ренчино егүүтгэсэн” гэсэн нийтлэл гарчээ. Гарчигтай ч санал нийлж байна. Харин дотор буй өгүүлэмж нь миний бичсэн “Монголчууд: Нүүдэл суудал” түүхийн ном руу хандсан бололтой. “Баабар гэгч” гээд баахан зүхснийг үзэхэд лав л шүүмж биш бололтой. Би алив эрүүл саруул шүүмжийг талархан хүлээж авах болно, яагаад гэвэл энэ нь хүлээн зөвшөөрөгдсөн мэтгэлцээн юм.
#улстөр #нийтлэл