Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

Архи уух сайхан

Архидан согтуурах нь нийгмийн үзэгдэл болохыг олон жилийн өмнө тогтоожээ. Гэмт хэрэг, биеэ үнэлэх, архидан согтуурах зэрэг нь нийгмийг хамарсан үзэгдэл болж буйн цаад шалтгаан нь өөр юу ч биш, чухам ядуурал, ажилгүйдэл, гуйранчлал аж.
#нийгэм #нийтлэл

ГАГЦХҮҮ ЦАГ ХУГАЦАА Л БҮХНИЙГ ЗАСНА

Хорь гаруй жилийн өмнө сонинд өгч байсан ярилцлагаа оллоо. Урьд нь тэр сониноос өөр дахиж хаана ч хэвлэгдээгүй ярилцлага байна. Зүгээр л сонируулж байна. Цаг хугацаа улирах хэрээр нийгэм ч их өөрчлөгджээ. Хүмүүсийн орчиноо үнэлэх үнэлэмж ч их өөрчлөгдөж.

МОНГОЛ СҮГСЭЛЗҮҮРИЙН АМЕРИК ОРИГ

Популизм бол аль ч улс орныг хорлон сүйтгэгч үзэл бодол, үйлдэл юм. Хөгжлийг саатуулан зогсоох төдийгүй арагш ухраадаг популизмаас илүү хүчин зүйл гэвэл дайн л байх. Гэвч дайн сүйрүүлдэг авч дараа нь нийгэм эрүүл саруул байвал дорохноо эргэж сэргэж болдгийг дайны маргаашийн Герман, Япон харуулсан. Нийгэм эрүүл ухаантай байгаад ч ганц нэг цоорсон популист хүртэл улс орноо хэрхэн дангаараа хорлож болдгийг доорхи жишээ харуулж байна. Улс төр нь тэр чигээрээ популизм болсон, иргэд нь,улс төрийн намууд нь, төр засаг нь популизмаар өрсөлдөн сагах Монголын нийгэм энэхүү хорлон сүйтгэлээсээ гарч дөнгөх үү?!?

ДАРАНГУЙЛАГЧИЙН ЛАВЛАХ

Нээлттэй нийгмийн оройд гарч ирсэн олон удирдагч шат дараалсан арга хэрэглэсний дараа жинхэнэ дарангуйлагч болж зарим нь цуст махчин болон хувирдаг. Ардчилсан тогтолцоо өөрийгөө хамгаалах механизмгүй сул дорой байвал дарангуйлагч төрөх магадлал үргэлж нээлттэй байдаг.

САРСАНД САРЬСЛУУЛЖ БОЛОХГҮЙ

“САРС гарсан тул манайх 10 цагаас хойш ажиллахгүй, иймд 6-10 цагийн хооронд Ю Би Пааласдаа ирж наргицгаана уу” гэх зар нь авч байгаа арга хэмжээний жинхэнэ мөн чанарыг илтгэнэ. САРС-ын короно вирус Улаанбаатарын цагаар арав нойл нойлд сэрээд “ажилдаа гардаг” гэж хэн ч батлаагүй байгаа шүү дээ.

БОДИТ ЗҮҮД

Гадаа хөрш нь тааралдав: -Чи мөн хөгөө хутгав аа? Араг ястай янаглаж байгаад хүзүүндээ цус сорогчийн соёо шигтгэдгүүлдэг... ха ха ха... ёо ёо ёо... Зүүд замбараагаа алдлаа, энэ өдөр хүн болгон түүнийг танихаар барахгүй шоололдон, “өнөөх чинь...” хэмээн биендээ заан инээлдэнэ.