Ардчилсан төрийн шийдвэрийг алив улс төрийн хүчин, олон нийтийн байгууллага болон хувь хүмүүс эсэргүүцэх, шүүмжлэх, буруушаах бүрэн эрхтэй. Мэдээж тайван замаар. Чухам үүнийг л хүлээн зөвшөөрөхгүй бол нийгэмд гүнзгий хагарал үүсгэх, тогтворгүй байдал бий болгох, улмаар ардчилсан тогтолцооноос хальж дарангуйлал хүчирхийлэл ноёлох суурь болно. Харин төрийн нэгэнт гарсан шийдвэрийг төрийн бусад салбар, орон нутгийн захиргааны байгууллагуудын зүгээс сөргөсөн албан дүрэм журам, хуулийн чанартай хориг зэргийг тавьж болохгүй. Энэ нь хуулиар хориглогдох ёстой. Энэ бол орон нутгийн болон төрийн байгууллагуудын хэв хэмжээнээс хэтэрсэн зүйл. Гэхдээ засгийн төлөөлөгчийн даалгавараар Үндсэн хуулийг давсан алив тушаалыг аль ч төрийн байгууллага биелүүлэхээс татгалзах эрхтэй төдийгүй үүрэгтэй.Үндсэн хуулиа сахиж, үндэсний аюулгүй байдлаа хамгаалцгаая.
УИХ стратегийн орд газар гэгчийг баталжээ. Гэхдээ энэ нь юу болох тухай хэчнээн гишүүнээс асууна, төчнөөн хариулт сонсоно.
#улстөр
#нийтлэл
Монгол улсын Ерөнхий сайд бол Монголын Засгийн газрын тэргүүн юм. Энэ алба 1912 онд Богд хаант Монгол улсын үед анх бий болжээ. 1924-1992 он хүртэл Бүгд найрамдах Монгол ард улс гэж албан ёсоор нэрлэгдэж байхад Засгийн газрын тэргүүний албан тушаал хэдэн удаа солигдсон нь:
Ардын сайд нарын зөвлөлийн дарга (1924–1939)
Сайд нарын зөвлөлийн дарга (1939–1990)
Ерөнхий сайд (1990–1992)
Эцэст нь нийгмийн тогтолцоо буруудаад ирэхээр тухайн үед улс орныг удирдан аллагаас цөллөг хүртэл зохион байгуулж байсан этгээдүүд гэхээсээ тушаал биелүүлж цусанд гараа дүрсэн, цөллөг гадуурхалтыг биечлэн гүйцэтгэж байсан, шүүх прокуророор ялласан, ялын төлөвлөгөө уншсан хүмүүс түүхийн өмнө бүх буруутан нь болоод дуусдаг юм билээ. Гэтэл Цэдэнбал, Чойбалсангийн хөшөө дурсгал Монголоор нэг байж л байгаа биз дээ?
Бидний үнэлэмжид ихээхэн өөрчлөлт оржээ. Хүний тухай, шудрага ёсны тухай, аж амьдралын тухай, сайн муугийн тухай, хөдөлмөрийн тухай, болох болохгүйн тухай, нөхөрлөлийн тухай, мөнгөний тухай...
#улстөр
#нийтлэл