Хүмүүний эрх гэдэг нь дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэнэ гэсэн үг биш. Хүмүүний эрхээр хангагдсан чөлөөт нийгэмд хүн хуулийн хүрээнд юу дуртайгаа хийж болох авч энэ дур нь бусдын эрхийг хөндөхгүй байхаар хязгаарлагддаг. Вакцинжуулалтад хамаарагдахгүй байхын уриалах, өдөөн хатгах нь олон мянган хүний хүмүүний эрхэд халдаж буй хэрэг. Чухам чингүүлэхгүй байхын тулд л төр оршин буй билээ. Хөл хорио тогтоож буй нь ч төрийн албадлага, энэ нь нийгмийн сайн сайхны тулд авч буй арга хэмжээ болохоос хүмүүний эрхэнд халдаад байгаа явдал биш.
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
“Авилгыг өнөөдрөөс цэглэнэ” гэж шинэ Ерөнхийлөгч амаллаа. Энэ ч хэцүү дээ. Тэр дундаа нийгмээрээ авилгад идэгдэж, энэ нь амьдрах арга нь болчихсон газар тийм хялбар цэглэгдэх юм болов уу?
#улстөр
#нийтлэл
Нийгмийн бүтэц бүрэлдэхүүн зохион байгуулалт, суурьшил үндсээрээ өөрчлөгдсөн атал үүнээ даган өөрчлөхийн оронд яг эсрэг чиглэлтэй өөрчлөлт сүүлийн жилүүдэд их хийгдлээ. Хот суурин зэрэг төвлөрсөн газар руу хүн амын нүүдэл, шилжих хөдөлгөөн явсаар атал Монголын 300 гаруй сумын дийлэнх нь 10 жилийн (одоо 12 жилийн гэх байх) сургалттай сургуультай болсон. Ялангуяа энэ нь цөөн хүн амтай суурин газруудад ахадсан төдийгүй багшийн боловсон хүчин, сурагчдын анги дүүргэлтээс эхлээд хэт томдсон хөрөнгө мөнгөний ачаалал, өртөг зардлын дарамт үүсэж буй.
Ойрд зурагтаар нэгэн суртчилгаа маш олон давтагдаж гарах боллоо.
#улстөр
#нийтлэл
Гэвч аливаа хувьсгал болгон нэгэнт тунаж тогтсон цөөрмийг орвонгоор нь хутган сэгсчих шиг үйл явц болдог тул ёроолд нь байсан үй олон хог мандал дээр хөвөн гарч ирлээ. Ямар ч байгууламжтай байсан алив нийгэм өөрийн доод эгнээтэй, тэнд нь люмпэн гэж нэрлэгддэг нэлээдгүй зай эзэлсэн бүхэл бүтэн давхрага байдаг билээ. Тооны хувьд хавьгүй олон люмпэн давхрагынхан хувьсгалын бужигнаанаар мандал дээр ярзганан гарч ирлээ.