Уyл нь мaнaй Бaт-Yүл бол apдын yлaмжлaлт ойлголтооp ч, үe үeийн бypиaд бaaвaй нapын ойлголтооp ч, 40 мянгaтын ойлголтооp ч, Kaлидaсын Yүлэн зapдaс-ын ойлголтооp ч, xүн төpөлxтний нийтлэг ёс зүйн yтгaap ч шyдаргa л xүн юм дaa. Шap сонин шaжигнyyлaн эpгүүлэx, цaй yyж xов xөөpөлдөx зyypт ч шyдаргa юм, сaйxaн юм, үнэн юм, чигч юм шyyд тодpоод иpнэ гэж бaйxгүй л дээ.
Өө би чинь үхчихсэн шүү дээ. Өөрийгөө үхчихснийг таг мартчиж. Энэ хорвоод би байхгүй. Би эхнэрээ хөөж явуулсан, харин энэ хорвоо намайг хөөгөөд явуулсан. Би гэж хүн байхгүй… Декарт худалч!
#декарт
Сая хэвлэгдэж гарсан МОНГОЛ ТҮҮХ-ийн дөрөв дахь хэвлэлийн хэсгээс сонирхуулж байна. 1300 орчим хуудастай, 2000 орчим эшлэлтэй, зуу гаруй зураг чимэглэлтэй, хоёр боть бүтээл.
Өнгөрсөн олон жилийн туршлагаас харахад хамгийн их маргаан дагуулсан, хамгийн их зөрчигдсөн заалтууд “Монгол улсын төрийн байгуулал” гэсэн бүлэгт бий. Иймээс сонирхуулах үүднээс энэ удаа 18 жилийн өмнө бичиж УИХ-д өргөн барьсан Үндсэн хуулийн төслийн Гуравдугаар бүлгийг сонирхсон нэгэнд нь толилуулж байна.
“Авилгыг өнөөдрөөс цэглэнэ” гэж шинэ Ерөнхийлөгч амаллаа. Энэ ч хэцүү дээ. Тэр дундаа нийгмээрээ авилгад идэгдэж, энэ нь амьдрах арга нь болчихсон газар тийм хялбар цэглэгдэх юм болов уу?
#улстөр
#нийтлэл
Чин династийн манж нараас монголчуудын дунд шарын шашныг дэлгэрүүлэх гэж улайран зүтгэж байсан нь ерөөс Мин династийн үеийн хятадуудын тууштай бодлогын улам эрчимжсэн үргэлжлэл байлаа. Мингийн нэгэн мужийн захирагч Ван Чунгу (Wang Chung-Gu) гэгчээс Эзэн хаандаа өргөсөн илтгэлдээ “шарын шашин цус урсгаж, амьтны амь таслахыг нүгэлт үйлс хэмээн хориглож, буян үйлдэх, номхон хүлцэнгүй байхыг номлож байна. Бид нүүдэлчний дотор шарын шашин дэлгэрүүлэх явдалд нь аль болох дэмжлэг нөлөө үзүүлэх ёстой” гэжээ.