Мөнгөгүй бол амьдрал үгүй. Мөнгөгүй бол хөгжлийн тухай биш, амь тээх тухай ярих хэрэгтэй болно. Мөнгийг гуйлгаар биш эдийн засгийн эргэлтээр буй болгодог. Гуйлгаар зөвхөн өнөө маргаашийн талх л олдоно. Өнөөдөр Монгол улс 1990-1992 онд Бямбасүрэнгийн Засгийн газрын, 1996-1997 онд Энхсайханы Засгийн газрын, 2008-2009 онд Баярын Засгийн газрын хийсэн реформын үр шимийг идсээр эдүгээ барж дуусгаж байна.
Мөнгө олж ирж чадахгүй, харин ч тавьсан өрийг улам нэмээд байгаа Засгийн газраа дахиад л солилоо. Мэдээж ямар ч ахиц гараагүй, сахил хүртээд шал дордов. Тэгэхээр нь дахиад л засгаа солив. Мэдээж тухай бүр пинжэкээ эргүүлэхээ аль ч засаг мартаж байгаагүй юм. Солигдоод сайжирсан тохиолдол байсан уу? Ер нь муугаа улам муутгах гэж сольдог юм биш үү? Улам л уруудна, солих болгонд ард түмэн дэмжинэ, хэдэн сарын дараа бүгд жигшинэ. Өөрснийгөө хууртсан гэж ярина. Үнэндээ худалдагдчихдаг шүү дээ!? Цааш нь ярих уу, яахав?
Тогтмол хийж ирсэн анхны наадам нь тэмдэглэгдэн үлдсэнээр 1639 оноос хийх болсон Даншиг наадам юм. Тэр жил Занабазарыг Богдоор тодруулж, Халхын шашны тэргүүнээр өргөмжилснийг тохиолдуулан Ширээт цагаан нуурт өргөннаадам зохион байгуулсныг “Даншиг өргөх наадам” гэж нэрийдсэн аж. Уг наадамд Бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир гэх хүний морь магнайлжээ. Даншиг цааш уламжлал болсон нь Долоннуурт 1696 оноос эхтэй. Тэр жил “Түмэн эх” хэмээх уртын дуу зохиогдсоноор наадмын албан ёсны сүлд дуутай болсон байна.
Мэн-да Бэй лү 1221 онд бичигдсэн бол Нууц товчоо 1240 онд зохиогдсон. Эхнийх нь монголчуудыг мэддэггүй гадны өөр соёл иргэншлийн хүн нүдээр харсан үзсэнээ тэмдэглэсэн бол, дараагийнх нь монгол хүмүүс өөрснөө бүтээсэн. Хоёр эх сурвалжийн гол ялгаа энэ. Аль алин нь анхдагч эх сурвалж. "Хар татаарын товч" хэмээн анхлан нэрэлсэн зохиол нь гадны ажиглалт бол Нууц товчоо нь дотоод түүх. Давуу тал нь эхнийх нь бодит ажиглалт бол дараагийнх нь дэлгэрэнгүй угсаа, үйл явдал. Гэхдээ сул тал нь Мэн-да Бэй лү нь гадны нүдээр харсан өрөөсгөл шинжтэй бол Нууц товчоо домогжсон шинж асар их агуулсан.
Өлсөгчид болон жагсагчид Төрийн тэргүүн Батмөнхийн өргөө болон, Зөвлөлтийн элчин сайдын яам руу дайрсан юм байна. Жагсагчдын ихэнхийг архичид, сэтгэцийн өвчтэй хүмүүс эзэлсэн учир мөнөөх Ардчилсан холбооны элит удирдагчид хяналтаа алджээ. Ингээд аймаар юм болсон байна! Дал гаруй хүн шархтаж, бас алагдсан хүн ч бий гэнэ! Ганц цонх хагараагүй, оготны хамраас ч цус гаргаагүй хувьсгал гэж яриад байдаг маань ийнхүү шинжлэх ухааны хөдөлшгүй “баримтаар” нэгмөсөн нуга цохигдлоо!
Энхбаяр, Элбэгдорж хоёр халз үзэлцлээ. Ард түмний нүдэн дээр. Улаан халз авалцлаа.
#улстөр
#нийтлэл