Францын монголч эрдэмтэн Антуан Маир 1911 онд Улаанбаатарт болсон хуралд энэ илтгэлийг тавьжээ. Тэрээр илтгэлдээ Тавантолгой болон Мардайн ордын асуудалд Монголын Засгийн газар "хачин" шийдвэр гаргасныг жишээлэн шүүмжлээд, цаашид энэ мэтээр алдвал үндэсний аюулгүй байдал, бие даасан байдалд хортой болохыг дүн шинжилгээ хийн анхааруулжээ. Монгол Улс оновчтой шийдвэр, улс төрийн сонголт хийх ёстой түүхэн дэх эргэлтийн цэг болох замын уулзвар дээр байна гэж Маир бичсэн. Тэр үед гэнэт баяжсан монголчууд нүүрсээ уралдан гаргасаар хүний үг сонсох ч завгүй сагаж байсан болохоор огт тоосонгүй, мэдээж салаа замын буруугаар нь жирийлгэсэн. 12 жилийн дараа энийг одоо уншаад үз дээ.
Хайдугийн гол зорилго нь Өгэдэйн ордыг Их Монголын бусад улстай дүйцэхүйц улс болгон байгуулах хүсэл эрмэлзэл байв. Хайдугийн бий болгосон улс нь Цагадайн хаант улсад онцгой байр суурьтай байсан ч, гол сул тал нь Юанийн их хаантай энх тайван тогтоох боломжгүй байв. Хайдугийн улс төр, цэргийн чадвар нь Цагадайнн хаант улсын нөмөр дор бие даасан Монгол улсаа байгуулж, тогтворжсон ч, нас барсных нь дараа Өгөдэй улсын тусгаар тогтнолыг үргэлжлүүлэх баталгаа хангалтгүй байв. Хайдугийн залгамжлагчид эцэг шигээ нөлөөгүй байсан тул үхснээс нь хойш арван жилийн дотор улс төрийн ихэнх эрх мэдлээ алджээ
Мэрэг төлөг тавих гээгүй. Зөвхөн шинжлэх ухааныг хүндэтгэдэг, үзмэрчдийг бол луйварчингийн хэмжээнд дорд үздэг хүний хувьд гагцхүү судалгаанд үндэслэн дорхи прогноз хийж буйгаа толилуулж байна.
#улстөр
#нийтлэл
Русская диаспора в Монголии это результат распада Российской империи, изменения ее границ и появления новых государств, таких как СССР и Монгольская Народная Республика. В двадцатом веке в Монголию трижды направлялись потоки беженцев из монгольского северного соседа. Первый приток русских из России в Монголию был связан со Столыпинской реформой и Русско-японской войной. Второй приток связан с коллективизацией в СССР и индустриализацией в Монголии. Он охватывает 1920-1930 годы. Третья волна охватила 1940-1950 годы из-за использования заключенных ГУЛАГ-а, известных как “власовцы”, при строительстве железной дороги Наушки-Улан-Батор, вольфрамовых и других месторождений полезных ископаемых.
Энэ өгүүллийг 13 жилийн өмнө бичжээ. Тэр цагт АЛДАГДСАН ҮЕИЙНХЭН улс төрийн тайзнаас шахагдан, ЗАВСРЫН ҮЕИЙНХЭН төрийн өндөрлөг рүү мацаж байлаа. Одоо 13 жилийн дараа хэдийнээ үе солигдсон. Завсрынхан засаглаж байгаа. Дахиад 13 жил яаж ийгээд тэсээд гарах юм бол Шинэ Монгол улсын жинхэнэ ШИНЭ ҮЕИЙНХЭНТЭЙ золгох болно. Юутай ч өнөөгийн өндөрлөгөөс дахиад нэг уншаад үз дээ.
Орос, Зөвлөлтийн нэртэй хуульч, профессор Вселовод Дурденевский Холбоот Орос, Монгол, Тувагийн Үндсэн хуулинд харьцуулсан судалгаа хийжээ. Зөвлөлийн засагт холбоот Орос улсын 1918 оны долдугаар сарын 10-нд батлагдсан Үндсэн хууль, Монгол “ард улсын” 1924 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль, Тагна Тувагийн 1926 оны арваннэг дүгээр сарын 26-нд батлагдсан Үндсэн хууль нь өөр өөр үндэстнийх учир инстүүцийн нэрс нь хоорондоо ялгаатай болохоос үнэндээ нэгнээсээ хуулж орчуулсан яг ижил бичиг баримт юм гэжээ.