Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

КИССИНЖЭРИЙГ МОНГОЛ ХЭЛЭЭР ОРЧУУЛАХУЙ

Кисинжэр бол сая сая уншигчтай алдартай зохиогч. Улс төр, аюулгүй байдал дипломат бодлогын талаар хэдэн арван ном бичсэнийг дэлхий даяараа уншдаг. Түүний бичсэн номоос Дипломат үйл ажил (Д. Чулуундоржийн орчуулга), Хятад (Г. Батсүхийн орчуулга), Дэлхийн дэг журам (А. Алимаагийн орчуулга), Удирдахуй (Т. Ариунсанаагийн орчуулга) гэсэн хамгийн алдартай бүтээлүүд монгол хэлнээ орчуулагдан уншигчдын гар дээр хэдийнээ очсон.

УУЛ УУРХАЙН НООЛУУРАН БОДЛОГО

- Та нар их мөнгөтэй улс юм гэж ойлголоо. Манай Ардчилсан намын Шинэчлэлийн засгийн газар асар их бүтээн байгуулалт хийх гэж байгаа. Үүнд аймаар их мөнгө хэрэг болоод байна. Зам, барилга, төмөр зам барина, брэнд үйлдвэрлэнэ. Дэлхийд гарч ирнэ. Ер нь бид их юм хийхээр шийдсэн. Та нар бидэнд мөнгө зээл. Бидэнд бүх юм бий, харин мөнгө л алга – гэснээ нэгийг санав бололтой Рио Тинтогийн удирдлага руу хуруугаараа чичин: – Харин энэ муусайнуудад цаашид битгий мөнгө олж өгөөрэй. Хамгийн адгийн муу хүмүүс байдаг юм шүү – гэж матав.

“Сюпер нэгдлийн онол”

Ухаант хүн үүсээд 100-120 мянган жил болж гэдгийг шинжлэх ухаан тогтоосон. Хомо сапенс нь бусад хүн дүрстнээс төсөөлөх чадвараар илүү байсны хүчинд тэднийгээ ялж ганцаар үлдсэн гэж үздэг. Хүний хамгийн анхны төсөөллийн нэг нь үхэхээрээ тэнгэрт гардаг, сүнс гэж байдаг, тэнгэр бурхан хорвоогийн амьдралыг зохицуулдаг, тэдэнд өргөл барьц өргөж аргадах хэрэгтэй гэх мэт болой.
#нийгэм #нийтлэл

Баабар: Алт гаргах гэмт хэргийн сүлжээ бол УИХ-ын бүтээл

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд та одоо хамгийн ихээр анхаарч байгаа байх. Энэ тухай ярилцлагаа эхлэх үү?
#улстөр #нийтлэл

ҮНДЭСЛЭЛГҮЙ ҮНЭ

Засгийн газар үнэ зохицуулна гэж ёстой байхгүй. Харин энэ бодит байдлыг зөөлрүүлэх буюу хурцатгах арга хэмжээ л авч болно. Засгийн газрууд голдуу л хурцатгаж муутгах арга хэмжээ авдаг нь харин дахиад бодит үнэн. Шатахууны үнэ өсөж байгаа учраас Засгийн газраас арга хэмжээ аван үнийг нь зургаан сарын турш барьж байна. Ямар сайн засаг вэ гэж үү? Үгүй ээ. Энэ хорвоо дээр үнэгүй юм гэж байхгүй. Энэ зургаан сард 10 нэлээд гаруй тэрбум төгрөг энэ "зохицуулалтанд" зарцуулагджээ. Эцэст нь энэ нь машинтай, бололцоотой хэсгийг дэмжсэн болохоос төлбөрийг нь бололцоогүй хэсэг нь гаргасан гэсэн үг.

СОНГУУЛЬ ҮРГЭЛЖ БУЛХАЙТАЙ БОЛДОГ ШАЛТГААНУУД

Энэ бол Монголд сонгууль шударга болдоггүй нэг шалтгаан. Сонгууль шударга бус болдогийн бас нэг шалтгаан энэ. Сонгууль шударга бус болдог нөгөө нэг шалтгаан энэ байна. Монголд шударга сонгууль болдоггүйн ахиад нэг шалтгаан энэ. Монгол дахь төрийн сонгууль ерөөсөө шударга болдоггүй өөр нэг шалтгаан энэ. Сонгууль шударга болох нөхцөлгүй байдаг бас нэг шалтгаан юм даа. Сонгууль болгон Монголд булхай бузраар дүүрдэг шалтгаан олон буйн зарим нэг нь энэ дээ.