Баабар

@baabar
919
нийтлэл
78,522,111
уншигдсан
37,532
сэтгэгдэл

АЛГАН ДЭЭР БУУСАН ДЭЛХИЙ

Энд дэлхий биет утгаараа хавтгай болчихсон тухай биш, тавган дээр тавьчихсан юм шиг бүгдэд хүртээлтэй болсон тухай өгүүлсэн билээ. Ингэхээр “тэгшхэн дэлхий” эсвэл “алган дээр буусан дэлхийн” тухай өгүүлээд буй хэрэг. Өнөөдөр оцон шувуунаас өөр амьтангүй Антрактид тивд цахилгааны зөөврийн эх үүсвэр тавьж байгаад компютэрээр интернэтэд орон мөнөөх тэгшхэн тавагнаас дуртайгаа авах бололцоотой. Харин ингэхийн тулд оцон шувуу биш хүн, хүн хүндээ технологийн дэвшил ашиглаж чадахуйц боловсролтой хүн байх шаардлагатай. Өөрөөр хэлбэл хавтгай дэлхийн тавцан дээр өрөгдсөн жимс амьд организм болгонд хамаатай зүйл биш. Боловсролгүй, технологи эзэмшээгүй нэгэнд дэлхий бөөрөнхий хэвээрээ байгаа.

ЧОЙБАЛСАНГИЙН СЭЖИГТЭЙ ҮХЭЛ

Чойбалсангийн хамт “ардын” Монголын нэг эрин улиран одов. Тэрээр монголчуудын уламжлалтай холбоотой үндэстний дээдсийн сүүлчийн төлөөлөгч байсан бөгөөд монгол түмнийг нэгтгэхийг эрмэлзсэн сүүлчийн тэмцэгч байлаа. Ингээд хувьсгалын дараа өсч бойжсон, ард түмнийхээ түүхийг мэддэггүй, үндэсний соёлоо үгүйсгэдэг, зөвлөлтийн аль л базаахгүй загварыг үлгэр болгон хүмүүжсэн үеийнхэн болох жинхэнэ мангуурагчид засгийн эрхийг авлаа.

ИРЭЭДҮЙ РҮҮГЭЭ БУЦААД!

Энэ өгүүллийг 2012 он гарч байх шинэ жилээр бичжээ. Эдийн засгийн олон улсын судалгааны байгууллагууд Монголын ойрын ирээдүйг судлан маш өөдрөг дүгнэлт гаргажээ, тэр үед. Монголын эдийн засаг 2012 онд 15 хувиар өснө, 2015 онд нэг хүнд ноогдох ДНБ 10 мянган долларт хүрнэ гэж тооцоолжээ. 2030 онд энэ тоо 60 мянган долларт хүрнэ гэж. Нэг л үгэндээ ойрын 20 жилд Монголын эдийн засаг гайхамшиг үзүүлэх аж. 2012 онд Монголын эдийн засгийн өсөлт 17.6% хүрсэн. Гэвч мөн оны 5-р сард УИХ-аас уул уурхай, барилга, боловсрол зэрэг таван салбарт ГХО-ыг үндсэндээ хориглосон хууль гаргав. Яг жилийн дараа ЗГ Оюутолгойн хөрөнгө оруулагчдыг хөөн уурхайг хааж консервацид орууллаа. “Нохойн толгойг ширээн дээр тавивч шороон дээр” гэдэг болов. Одоогоос яг 40 жилийн өмнө Зэмэксийн найруулсан “Ирээдүй рүүгээ буцсан нь” кино дэлгэцэнд гарчээ .Бид ч 40 жилийн ирээдүйг хий зөгнөж байхаар 2012 оны болоод өнгөрсөн бодит “ирээдүйрүүгээ” буцмаар байна. Яг одоо!

ИОСИФ БРОДСКИЙГ ШҮҮСЭН ХУРАЛ (3)

Шүүх ажиллагааг нэгд нэгэнгүй тэмдэглэж авсан сэтгүүлч Фрида Вигдоровагийн бичлэг удалгүй тархан барууны орнуудад олон хэлээр орчуулагдан гарснаар Бродский дэлхий даяар алдаршин, түүний найргууд гадаадад үй олон уншигч, бишрэгчидтэй болжээ. Тун эвгүй байдалд орсон Зөвлөлт засаг хоёр жилийн дараа Бродскийг ялаас чөлөөлөн суллажээ. Харин түүнд галзуугийн больницид хэвтэж эмчлүүлэх, эсвэл өөрийн хүсэлтээр гадаадад дүрвэх санал тавьсан ажээ. 1972 онд “өөрийн хүсэлтээр” эх орноосоо хөөгдсөн түүнийг АНУ-д дүрвэж очингуут нь ердөө дунд сургуульд долоон жил суралцсан Бродскийг нэртэй их сургуулиуд утга зохиолын багшаар булаацалдан урив. Тэрээр 24 жилийн турш Америк болон Британийн их сургуулиудад профессороор ажилласан. 1987 онд Иосиф Бродскийд “яруу тунгалаг тод найраг” гэсэн тодорхойлолтоор утга зохиолын Нобелийн шагнал хүртээжээ. 1940 онд төрсөн Бродский 1996 онд зүрхний шигдээсээр нас барсан.

ТАГНЫН УРИАНХАЙН ХЯЗГААР БУЮУ ТУВА (II)

Тува нь СССР-ийн бүрэлдэхүүн орсноосоо хойш өдий хүртэл Оросын хамгийн ядуу районд тооцогдсоор ирлээ. 2017 оны статистикаар хүн амын 40 гаруй хувь нь ядуурлын доод төвшинд хүрчээ. Тус улсад хүүхдийн ядуурал урьд өмнө байгаагүй өндөр түвшинд байна. Хүн амын бүтцэд хүүхдийн тоо 35 орчим хувьтай байгаа бөгөөд ажлын байргүйн улмаас ихэнх гэр бүл тэтгэмж халамжаар амьдардаг. Ажилгүйдэл 20%. Орос улсын эдийн засагт Тувагийн эзлэх хувь: Аж үйлдвэрт-0.0%, Хөдөө аж ахуйд 0.2%, Бараа эргэлтэд 0.1%, Хөрөнгө оруулалтаар 0.0%. Оросын холбоон дотроо хөрөнгө оруулалтын эрсдэлээр 81 дүгээр байр, хөрөнгө оруулалтын чадамжаар 81 дүгээр байр, Тувад орон сууцны барилгажилт бараг явагддаггүй, авилга болон гэмт хэрэгийн үзүүлэлт Оросын холбоондоо хамгийн өндрийн нэг. Жалгархах, нутагрхах хамаатан саднаараа бүлэрхэх хандлага маш өндөр үзүүлэлттэй.

ЭДИЙН ЗАСАГЧДАД ХОРЛОГДСОН ЭДИЙН ЗАСАГ

Нэгэн шинэ үеийн "тэргүүлэх эдийн засагчтай" твитрээр маргаснаас болж гэнэт дургүй хүрээд 30 гаруй жилийн өмнө бичиж хэвлүүлж байсан "Эдийн засагчдад хорлогдсон эдийн засаг" өгүүллээ энд тавьж байна. Манай "эдийн засагч" гэгчид бүгдээрээ үзэл сурталжсан "улс төрийн эдийн засагчид"! Тэд бол үзэл суртлын фанатакчид, популизмын төлөөлөгчид. Ингээд төрчихсөн улс ч засвар авдаггүймдөө. Анх ухаан орж бичиг танихтай болуут нь тархинд нь мэс заслалын аргаар суулгаад өгчихсөн бол үхэж байж л тэрнээсээ салдаг. Эд уг нь эхнээсээ мужаан ч юм уу, жолооч мэргэжил эзэмшсэн бол нийгэмд болон өөртөө хэрэгтэй амьдрал туулах байсан. Гажуудсан нийгмийн хохирогч, золиос юм даа!!!