“Шашин бол ард түмнийг мунхруулагч хар тамхи мөн” гэж хэлж байхдаа Маркс өөрийнхөө сургаалыг бас нэгэн шинэ шашин болно гэж зүүдлээгүй бизээ. Коммунизмын тухай таамаг нь бас нэгэн шинэ диваажингийн амлалт болж өөрийнх нь хөрөг Есүсийг орлох боллоо.
#нийгэм
#нийтлэл
Ардчилал гэдэг бол нийгмийн төлөв байдлыг толорхойлсон ухагдахуун. Түүнээс төгс ардчилал, хуурамч ардчилал, хяналттай ардчилал, хэтэрсэн, ардчилал, жаахан дутуудсан ардчилал гэсэн ойлголт үгүй. Нээлттэй нийгэмд хүмүүс бага багаар дасан зохицдог алгуур процесс болохоос, ардчилсан боллоо гээд маргаашаас нь хөлөөрөө толгой хийгээд явдаггүй. Ардчилсан нийгэм өөрөө иргэдээсээ ухамсарт төлөвшил шаарддаг. Энэ нь нийгмийн гишүүдээс урт удаан хугацааны тэсвэр тэвчээр шаарддаг. Ардчилсан тогтолцоо нийгмийн гишүүн болгонд өргөн бололцоо олгодог болохоос эмчилгээ тэжээлийн сувилалын газар биш. Ардчилал бол бололцоо болохоос баталгаа биш. Ардчилал бол духан дээрээ бичиг наагаад Вашингтон руумагтуулах гэж гүйдэг ухуулах хуудас биш, аажмаар төлөвшин тогтох процесс. Ардчилал нь мөнгө цаас гуйх эрхийн бичиг биш, нийгмийг төвөгтэй хэцүү ч бат бэх аз жаргал руу хөтлөх зам харгуй. Ардчилал бол хоол булаацалддаг газар орон биш, иргэн нэг бүрийн нийгмийн өмнө хүлээх ухамсартай хариуцлага.
Муу хүмүүс хорвоогор дүүрэн боловч тэдний нийгэм дахь муу үйлдлүүд нь гол төлөв хүнээсээ бус механизмаасаа болдог. Муу механизм муу хүнд бололцоо олгодог, сайн хүнийг баглачихдаг. Ингэхээр дээрхи байцаагч хичнээн угийн муу хүн байгаад ч гол буруу нь түүнд биш механизмд байна.
Хэл судлалын бус мэргэжилтэй, англи хэлтэн инжинер техникийн боловсон хүчин манайд тун цөөн байжээ. Ер нь нам засгаас ч хөрөнгөтний хэл сурахыг төдийлөн таашаадаггүй байв. Хотын намын хорооны хуралд ирж үг хэлсэн Цэдэнбал “манай зарим сэхээтнүүд англи хэл шохоорхох боллоо. Юун түрүүн орос хэлээ төгс сайн сурах нь социализм байгуулж байгаа манай орны хувьд илүү ач холбогдолтой. Хөрөнгөт орны хэл сурч тэрийгээ юунд ашиглах гээд байгаа юм!” гэж анхааруулж байсан.
Мортон түүхийн ээдрээтэй үйл явдлуудыг нарийвчлан судлаад энгийн уншигчдад сонирхолтой, хүртээмжтэй болгон янзалсан байна. “Монгол түрлэг” нь Монголын эзэнт гүрний нөлөөг дундад зууны үеийн түүхтэй өргөн хүрээтэйгээр холбосон чадвараараа бусад эх сурвалжаас ялгарч, энэ нь тухайн үеийн талаар илүү гүнзгий ойлголттой, сонирхолтой бичсэнээр хүмүүст үнэ цэнэтэй эх сурвалж болж өгчээ.
Ардчилсан тогтолцоонд ороод гуч гаруй жил боллоо. Ардчилал бол өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй нийгэм. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү дээ. Галзуугийн эмнэлгийг галзуугийн эмнэлэг л гэдэг болохоос ардчилсан эмнэлэг гэдэггүй биз дээ?