Хэл судлалын бус мэргэжилтэй, англи хэлтэн инжинер техникийн боловсон хүчин манайд тун цөөн байжээ. Ер нь нам засгаас ч хөрөнгөтний хэл сурахыг төдийлөн таашаадаггүй байв. Хотын намын хорооны хуралд ирж үг хэлсэн Цэдэнбал “манай зарим сэхээтнүүд англи хэл шохоорхох боллоо. Юун түрүүн орос хэлээ төгс сайн сурах нь социализм байгуулж байгаа манай орны хувьд илүү ач холбогдолтой. Хөрөнгөт орны хэл сурч тэрийгээ юунд ашиглах гээд байгаа юм!” гэж анхааруулж байсан.
Мортон түүхийн ээдрээтэй үйл явдлуудыг нарийвчлан судлаад энгийн уншигчдад сонирхолтой, хүртээмжтэй болгон янзалсан байна. “Монгол түрлэг” нь Монголын эзэнт гүрний нөлөөг дундад зууны үеийн түүхтэй өргөн хүрээтэйгээр холбосон чадвараараа бусад эх сурвалжаас ялгарч, энэ нь тухайн үеийн талаар илүү гүнзгий ойлголттой, сонирхолтой бичсэнээр хүмүүст үнэ цэнэтэй эх сурвалж болж өгчээ.
Ардчилсан тогтолцоонд ороод гуч гаруй жил боллоо. Ардчилал бол өөрийн зарчимтай, дэг журамтай, үнэлэмжтэй нийгэм. Сонгууль бол ардчилсан төрийг буй болгох механизм болохоос улс орноо нурааж тоглох солиорол биш шүү дээ. Галзуугийн эмнэлгийг галзуугийн эмнэлэг л гэдэг болохоос ардчилсан эмнэлэг гэдэггүй биз дээ?
The four dangerous powers that violated international treaties and status quos between the two wars were the German Nazis, Japanese militarists, Italian fascists, and the Soviet communist regime. After all, the USSR and Nazi Germany had an economic partnership based on their military long before the Molotov-Ribbentrop Pact. The Soviet Union was the main supplier of military raw materials to Germany, which had nothing except coal.It is not overstatement that the Soviet Union greatly helped Hitler’s Germany and its rise of military industrialization. In return, the Soviets were interested in sophisticated German weaponries. “When we visited them, the boastful Germans were showing off their innovative techniques and weapons,” reported the Soviet designers visiting Germany at the invitation of the Wehrmacht at the time.
Фудоны их сургуулийн эрдэмтэд Зүүн Азийн хүмүүсийн нүүдэл, гарвалийг митохондрын ДНХ судалгаагаар сонирхолтой зүйл илрүүлсэн. Дөчин мянган жилийн өмнө Африкаас гарч нүүсэн хүмүүсийн зарим нь өнөөгийн Энэтхэг-Хятадын хойгт 30 мянган жилийн өмнө ирж суурьшжээ. Тэдний зарим нь эх газраар хойш нүүж өнөөгийн Шар мөрний сав газар суурьшсанаар хожмын хятад-төвд язгуурын хүмүүсийн уг сурвалж болсон байна. Нөгөө нэг хэсэг нь далайн эрэг даган хойшилсноор өнөөгийн Манжуурын нутагт ирж суурьшсанаар хожмын алтай язгууртан хүмүүсийн эх сурвалж болсон гэдэг.
Возможно Путин рассержен и не находит места, т.к. он впитался советской идеологией, описывающей Вторую Мировую войну как Великую Отчественную 1941-1945 г.г Наверное статья не об исторической правде, а о его «словах от сердца» к своему народу.