1991-2013 он хүртэлх хугацаанд Япон Улсын Засгийн газар Монгол Улсад нийтдээ 102.3 тэрбум иенийн буцалтгүй тусламж, 77.3 тэрбум иенийн хөнгөлөлттэй зээл, 36.5 тэрбум иенийн Техникийн хамтын ажиллагааны тусламж үзүүлжээ. Өөрөөр хэлбэл гадаадын улс орон, олон улсын байгууллагаас Монгол Улсад үзүүлсэн нийт тусламжийн 50-иас илүү хувийг Япон Улс дангаараа олгож, уг тусламж нь санхүү, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, зах зээлийн эдийн засагт шилжих, Монгол Улсын шинэ хөгжлийн суурийг тавихад үлэмж хувь нэмэр болсон юм.
Жоорж Орвэл “Амьтны ферм” 1945 онд анх хэвлэгдсэн.Монголд анх 1992 онд Чулуундоржийн орчуулгаар “Эзнээ сольсон нь” нэртэй гарсан. Дараа нь “Амьтны ферм” нэрээр тусдаа хоёр өөр орчуулгаар хэвлэгдсэн.
#нийгэм
#нийтлэл
"In this article I explain the war in Ukraine in the context of relations between Russia and »the West", especially NATO, and what this war means for Mongolia and its foreign policy."
Peter Schaller was in his last two posts before retirement in 2013 German Consul General in Saint Petersburg and Ambassador to Mongolia.
Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудлыг хэн ч үзээд ойлголт авахуйцаар илэрхийлсэн Билл Брайсоны “Шинжлэх ухаан товч түүх” номыг Баабар, Т. Ариунсанаа нар орчуулж Нэпко хэвлэлийн газраас удахгүй хэвлэн гаргана. Энэ удаа уг номын Байгалийн шалгаралын онолыг хэрхэн нээсэн тухай бүлгийн хэсгээс уншигч олондоо сонирхуулж байна.
#чөлөөт цаг
#нийгэм
#нийтлэл
1956 онд төрсөн, барилгын талбайн зохицуулагч мэргэжилтэй Сергей Шойгу Путины эрин үед улс төрийн гялалзсан амжилт гарган Оросын холбооны улсын Батлан хамгаалахын сайд, армийн генерал болсон нь өнөөгийн тувачуудын бараг цор ганц үндэсний бахархал. Тувачууд түүнийг монгол урианхайн нэрт жанжин Сүвэдэй баатрын удам угсаа гэж итгэдэг, Шойгу ч өөрөө үүнд үнэмшдэг байх. Тува нар Сүвээдэйн 27 тонн хөшөөг босгожээ. Тувагийн урчууд зураачид Сүвээдэй, Шойгу нары хосолмол баримал, уран зураг бүтээсээр. Тувад аль олигтой болгоноо генерал Шойгугийн нэрэмжит болгосны дотор гахайн ферм ч бас багтана. Харин украин эхтэй Шойгу ядуу буурай Туваг тоодог юм болов уу? Жил бүр Ерөнхийлөгч Путинийг төрсөн нутагтаа урин авчирч Сияны нуруунд амарч, ан хийдэг. Энэ нь тувачуудын хувьд “явления Христа?"
Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараа байгуулагдсан анхны парламентийн үед буюу 30 жилийн өмнө үүнийг бичиж нийтлүүлжээ. Эрх мэдлийн зөв хуваарьлалт үгүй, хэн юу хариуцах болон юунд оролцох эрхгүй нь тодорхой бус тогтолцоонд анхдагчид учраа олохгүй эхэндээ тэнүүчилж байв. Одоо бол мэргэшсэн, төгөлдөржсөн, төвхнөсөн. Парламент болон Засгийн газрын нийт 100 орчим гишүүд зөвхөн өөрийнхөө төлөө эрх мэдлийг булаацалдан, нэгдмэл төрийн бодлогыг тасар татан хувь хувьдаа хэсэглэн авсныг бүгдээрээ харж байгаа. Төрийн сонгуулийн тогтолцоо нь ч ийм механизмыг хөөрөгдөгч. Цонхоо онгойлгоод ч нэмэргүй, өмхий хамхай бөгчимийг хэн ч тоохгүй, гол нь гарт нь орсон эрх мэдлийн тасархайгаа ашиглаж ганц биеэ улам таргалуулах!