“Хөгжлийн босгон дээр”, “хямралын босго” гэж ярьдаг үе нэгэнт өнгөрчээ. Хөгжлийн босго гээгдсэн, хямралын босгоор аль хэдийнэ даваад орчихсон. Эдийн засгаас илүүтэй төр, нийгмийн оюун санаа суларсан. Бид долларын ханш өссөнөөс хамаг гай ирж байна хэмээн үзэх боловч үнэн хэрэгтээ төгрөгийн уналтаас болж байгаа.
#улстөр
#нийтлэл
Бяцхан хүү Сайнбаяр багшаасаа айна. Хичээлээсээ биш багшаасаа. Баяр ёслол тэмдэглэх, анги засах, нийтийн арга хэмжээ гээд багш нь хүүхдүүдээс байнга мөнгө нэхнэ. Хүүд ийм мөнгө байхгүй. Ээжид нь ч байхгүй. Багш хүүг энэ хэргээр байнга дарамтлана. Сайнбаяр их айдастай яваа.
#нийгэм
#нийтлэл
Монголын эдийн засгийн багтаамж өнөөдөр 10 тэрбум доллар болжээ. Арван таван жилийн өмнөх шигээ нэг тэрбум дээр очсон ч 60 сая малтай монголчууд турж үхэхгүй нь мэдээж.
#улстөр
#нийтлэл
Засгийн газар онхолдчихлоо. Хэн зөвтэй буруутайг тоочоод ч яахав. Монголд ардчилсан тогтолцоо, чөлөөт зах зээл нэвтэрснээс хойшхи 13 дахь Засгийн газар томилогдон ажиллах нь тодорхой боллоо.
#улстөр
#нийтлэл
Нэпко хэвлэлийн газраас “ХХ зууны Монголын түүхийг бүтээгчид” хэмээх цуврал намтар гаргаж байна. Батмөнх, Чойбалсан, Дамдинсүрэн, Нацагдорж, Ширэндэв, Бодоо нарын намтрын ном удахгүй хэвлэгдэн гарна. Энэ удаа Баабарын бичсэн “Чойбалсан” хэмээх намтар номын хэсгээс сонирхуулж байна.
#нийгэм
#нийтлэл
1989 онд Польшид коммунист орнуудаас хамгийн анхны ардчилсан сонгууль болж ард түмний хүсэл эрмэлзлэл, нийгмийн чөлөөт зөвшил, сайн дурын үндсэн дээр ардчилсан төр байгуулагдсан юм. Энэ явдал Берлиний хана нурахаас өмнө болсон. Өнөөдөр энэ түүхэн үйл явдлын 25 жилийн ой тохиож байна.
#улстөр
#нийтлэл