“Оюу толгой” ашиглалтанд орсноор мөнгөөр бороо орох юм бодтол унаж тустлаа хууртсан байв. “Эрдэнэт” шиг шахаа хийх аргагүй болжээ. Үнэндээ “Рио Тинто” Монголын улстөрчдийг гөлөг ч гэж тоогоогүй юм. Өнөөдүүл нь мачийж мачийж шахдаг юм нь кофе, машин, хүнснээс хэтэрсэнгүй.
Одоо бүх эрх мэдлийг гартаа авлаа. Би эрт хэлсэн. Энэ шинэчилсэн “Үндсэн хууль” бол “Ерөнхийлөгч нь биш канцлер нь дарангуйлагч болох боломжтой Ваймерийн БНУ-ын Үндсэн хуультай маш төстэй” гэж...
Өнөө цагийн худалдааны байдал үүнээс их ялгаатай юу? ”Шинэ сэргэлтийн бодлого”үүнийг өөрчилж чадах болов уу? 2022 он “Шинэ сэргэлтийн анхдугаар он” гэгдэнэ биз?
Албан бус мэдээгээр манай ЗГ-аас Монгол улс “Рио Тинто”-гийн эзэмшилд байдаг 66%-ийг худалдан авах санал гаргасан сурагтай. Хэрэв энэ санал ажил хэрэг болвол “Оюутолгой” 100% монголын талд шилжинэ.
Э.Бат-Үүл сонгуульд өрсөлдөж байна. Найдваргүй, нөхөн сонгуульд. Тэр энэ нийгмийг авчирсан хүн. Ийм сонгууль хийдэг нийгмийг. Тэр хувьсгалч. Одоо улстөрч болох гээд байгаа ч юм шиг. Яахаараа парламентад нэг бус сонгогдсон, нийслэл удирдсан хүн улстөрч болоогүй байдаг юм гэж үү?
Шатахууны тасалдал бол шулуухан хэлэхэд Л.Оюун-Эрдэнэд өгч буй дохио. Цаашид ажил хийлгэхгүй гэсэн үг. Засгийн газрын удирдлага өөр бүлэглэлийн гарт буй. Тиймээс ЗГ нь өөрийгөө хорлох гэж буй мэт ажиллаж байгаа харагдана.