Бадрал

@badral
108
нийтлэл
3,189,502
уншигдсан
4,371
сэтгэгдэл

Бард тойрол

Бард бол нөгчиж буй хүнд хандсан заавар зөвлөгөө юм: “Одоо чимээгүй, анхааралтай бай. Энэ амьдралыг ухамсартайгаар орхи. Үхэлд хүчээр булаалгаснаас өөрөө суллаж тавирах нь эрхэм. Юунд ч битгий хоргод. Шунан хоргодох юм бол чи үхэлтэй тэмцэлдэх болно. Төрсөн бол үхэж, ирсэн бол буцах жам ёсыг чи ялж чадахгүй. Дэмий тэмцэлдсэнээр асар чухал аз завшааныг алдахад хүрнэ.
#нийгэм #нийтлэл

Мэдэгч ба үл мэдэгч

Цөөрмийн усанд үймцэх загасыг ажиж зогссон Жуан багшаас нэг хүн “Энэ загаснууд яаж байгаа бол?” гэж асуув. “Эднүүс жаргаж байна” гэж Жуанзы хариулав. “Та эдний дотор орсон биш жаргаж ч байгаа юмуу, зовж ч байгаа юмуу яаж мэднэм?” гэхэд мэргэн өтгөс “Чи миний дотор ороогүй байж намайг мэдэхгүйг яаж мэднэм?” гэж хариу асуужээ.
#нийгэм #нийтлэл

Давалгаанаас далай руу

Шри Ауробиндо “Амьдрал бүхэлдээ ёог” гэж хэлсэн байдаг. Үнэхээр тийм. Бүх зүйл бясалгал. Бүх зүйл бясалгал болохгүйгээр чи бясалгалыг эзэмшихгүй. Бясалгал хагас хугас байх боломжгүй. Бүрэн дүүрэн байна, эсвэл огт байхгүй байна. Амьдралын чинь нэг хэсэг бясалгал, нөгөө хэсэг нь биш байж таарахгүй.
#нийгэм #нийтлэл

Юу хийх нь биш, яаж хийх нь чухал

- Зураг зурлаа ч бүтээлч бишээр зурж болно. Дуу дууллаа ч бүтээлч бишээр дуулж болно. Шал угааж, хоол хийхдээ ч бүтээлч байдлаар хийж болно.
#чөлөөт цаг #нийтлэл

Ертөнц – гэрлийн мандал

“Ертөнцийг амьдлаг гэрлийн мандал хэмээн үз” гэж Тантарт өгүүлжээ. Зарим төрлийн мансууруулах бодис ийм мэдрэмж төрүүлдэг. Бүх ертөнц өнгөлөг тунгалаг, модны навч хүртэл ер бусын үзэсгэлэнтэй, гудамжны нүргээн хүртэл гайхалтай аялгуулаг болно.
#нийгэм #нийтлэл

Хаан, гуйлгачин хоёр

Эрт орой нэгэн цагт чи Бурханы өмнө зогсч, нүгэл буянаа дэнслүүлнэ. Энэ тунхаглал маш олон хүнийг айлгадаг.
#чөлөөт цаг #нийтлэл