Бадрал

@badral
109
нийтлэл
3,754,867
уншигдсан
5,639
сэтгэгдэл

Бүгдэд талархъя

Гэрлийг тодруулахын тулд харанхуй байдаг. Гэгээрлийг тодруулахын тулд төөрөгдөл байдаг. Бурханыг тодруулахын тулд буг байдаг. Буяныг тодруулахын тулд нүгэл байдаг. Тийм болохоор бүгдэд талархъя.
#нийгэм #нийтлэл

Намрын цэцэрлэгт

Толгой дээр нэг том хар хэрээ сууж байснаа нисээд явчлаа. Хар нь ч ойлгомжтой л доо. Ийм хүнд байдгий нь мэдсэнгүй. Талийгаач анд минь хаа байгаа бол? Амьсгал нь чихэн дээр сонсогдоод байдаг хачин хүн шүү. Алга болсоон, одоо. Ажин түжин хорвоо. Хэн нэгний амьсгалын чимээ тийм их зай эзэлдэг байж.
#нийгэм #нийтлэл

Илбийн наадам

Ертөнц бол жүжиг наадам. Тиймээс хэт ноцтой хандах хэрэггүй. Ертөнцийг жүжиг наадам гэж харах аваас чи цэвэр ухамсартаа хүрнэ. Толинд буусан тоос ноцтой зангаас л үүдэлтэй. Зүгээр кино үзэж байхдаа ч бид өөрсдөдөө тоос хурааж суудаг.
#нийгэм #нийтлэл

Бурхан багшийн сургаал

Дармапада бол Бурхан багшийн айлдсан сургаал үгсийн цоморлиг. Дарма нь ном сургаалаас гадна үнэмлэхүй үнэн, зүй тогтол гэсэн утга илэрхийлдэг. Пада нь зам мөр, бадаг шүлэг гэсэн утгатай. Монгол хэлний “бадаг”, англи хэлний “path” зэрэг үг энэ үгээс гаралтай. Тэгэхлээр Дармапада нь энгийн утгаараа “Номын бадаг”, гүн утгаараа “Гэгээрлийн зам” юм.
#нийгэм #нийтлэл

Ухамсар гээч Бурханы агуу зэмсгийг олж авах нь

Санамсаргүй мэт учрал бүрийн цаана Бурханы цаглашгүй адислал, сэрээгч аялгуу оршдогийг хором хормоор мэдрэх шиг. Гадаад, дотоод огторгуй нэгдсэн хязгааргүйд агшин зуур тэлэх ухамсрын чимээгүй тэсрэлт... Аяа гэрэл бүхэн Аръяабал билээ хэмээн тунхаглах хайранд ад чөтгөр ч хайлах...
#нийгэм #нийтлэл

Бадамжунай багшийн зүрхэн тарни

“Гэгээрсэн мэргэдийн цадиг түүх бол жирийн нэг түүх биш. Энэ бол үгээр илэрхийлж, үзгээр зуршгүй үнэмлэхүй чанадыг заасан ёгт дохио юм. Сар луу заасан хуруутай адил. Хурууг биш, хурууны заасан зүг рүү харж бай!” гэж хорьдугаар зууны Энэтхэгийн их мистик Ошо хэлсэн байдаг.
#нийгэм #нийтлэл