Толгой дээр нэг том хар хэрээ сууж байснаа нисээд явчлаа. Хар нь ч ойлгомжтой л доо. Ийм хүнд байдгий нь мэдсэнгүй. Талийгаач анд минь хаа байгаа бол? Амьсгал нь чихэн дээр сонсогдоод байдаг хачин хүн шүү. Алга болсоон, одоо. Ажин түжин хорвоо. Хэн нэгний амьсгалын чимээ тийм их зай эзэлдэг байж.