Цагаан сарыг “Нэгдэлчдийн баяр” гэж хочлон хөдөө цөлсөн социалист солиоролд хэвийн боов өртөх шахсан ч найрын ширээндээ үлдсэн. Ардчиллын буянаар Монгол өв уламжлал ахин дэлгэрэхэд бэлгэдэл, заншилтайгаа бүрийн шинээр дахин төрөв.
Манайхан, ер нь бүх бизнесмэнүүд өглөг хандиваар авлигадаж, “нийгмийн хариуцлага” гэгчээр нүдийг нь хуурчих гээд үзэж тарж харагдах. Үнэхээр нийгмийн өмнө хариуцлага хүлээмээр байгаа бол тэр л биз. Гэхдээ ямар гэм хийсэн болоод хариуцлага (хариуцлага шүү дээ!) хүлээх ёстойгоо эхлээд бодоорой доо
Энэ үйл явдлын хамгийн гайхалтай, хамгийн оргил цэг нь “Говь-Хянганд тулалдсан нь” кинонд Цэдэнбалын дүрийг бүтээж, түүхэн үнэнийг гуйвуулсан үзэл суртлын золиос болж, Төрийн шагнал хүртсэн жүжигчин Ц.Төмөрбаатар шагналаасаа татгалзсан явдал байлаа. Төмөрбаатар түүхэн бодит үнэн ба уран сайхны дүр хоёрын хоорондох асар том ангал, “Залуу жанжин”-ы бодит гавьяаг өөр хүнд наасныг ухаарч, өөрийн хүртсэн өндөр шагналаасаа татгалзсан юм.
Тавдугаар сарын 20, 21-нд Ардын ордонд өвөрмөц концерт боллоо. Халх, цахар, ордос, барга, Забайкаль болон Эрхүүгийн буриад, Астрахань ба Доны халимаг мөн түүнчлэн төвөд, татаар, солонгос, хятад үндэстнүүд хөгжим, дуу, бүжгээ сонирхууллаа.
#нийгэм
#нийтлэл
Түүнчилэн “Үндэсний эв нэгдлийг хангах үүргийг Үндсэн хуулиар хүлээсэн албан тушаалтны хувьд ерөнхийлөгч миний бие цэгц шударга төр байгуулах улс төрийн реформыг бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэж эгээ л пионер элсэх үеийнх шигээ амлалт хүртэл авсан. Харин өөрөө “реформ” гэдгээ хэрхэн ойлгож байгаа, түүнийг яаж хийхээ төлөвлөсөн эсэх нь одоогоор тодорхойгүй байна.
Монголд багцаагаар 64 мянган хүн мансуурагч, хар тамхинд донтогч гэдэг нэр зүүх гэнэ. Нэг хар тамхи хэрэглэгчийн цаана далд дөрвөн хүн байдаг гэж дэлхий нийт үздэг жишгээр 16 мянган хар тамхичин, мансууруулагчаа дөрвөөр үржүүлээд гаргасан арифметик хариу.
#нийгэм
#нийтлэл