МАН-ын дотоод зөрчил нь гагц эрх мэдлийн төлөөх тэмцэл бус, намын ирээдүйн чиг хандлага, улс төрийн өв залгамжлалын төлөөх өрсөлдөөн билээ. У.Хүрэлсүхийн 1970-аад оныхныг бэхжүүлэх стратеги нь богино хугацаанд намын хяналтыг баталгаажуулж болох ч залуу үеийнхний тэмүүлэл, нийгмийн хүлээлтийг хангаж чадахгүй аваас алс хэтдээ МАН-ын эв нэгдэл, улс төрийн нөлөөг сулруулж болзошгүй.
Тун саяхан 375 жилийн ойг нь сүр бараатай тэмдэглэсэн нийслэлийн маань хамгийн анхны барилга 1778 онд боссон гэдэг. Яг бодож үзвэл 236 жилийн түүх. Харин эртний нийслэл Хархорум хотын суурийг 1220 оны орчим тавьсан гэж түүхчид ярьдаг. Энэ нь бардаагаар найман зууны өмнөх явдал.
#нийгэм
#нийтлэл
Төрийн албан хаагчдын хоёр хувь нь улс төр, 10 хувь нь төрийн захиргааны, 22 хувь нь төрийн тусгай, 66 хувь нь төрийн үйлчилгээний гэдэг ангилалд багтдаг аж. Төрийн үйлчилгээ цахимжих хэрээр төрийн үйлчилгээний албаны орон тоо хорогдоно гэж бодтол...
Архи бол идээний дээд. Архичин бол хүний адаг. Төр архиар төсвөө бүрдүүлж байсан атлаа архийг түмэн янзаар хориглож ирсэн түүхтэй. Архинаас гарсан архичин бий. Төр харин архинаас салж чаддаггүй. Архидалт бол архины асуудал биш. Архины хориг бол шинэ зах зээлийн сурталчилгаа. Уушийн газар бол архины түүх биш, хүмүүсийн хамт өнгөрүүлсэн цаг хугацааны түүх. Архийг хөөвөл айлд ордог.
Далаад оны Улаанбаатар. Дөчин мянгат. Ард кино театр. Зундарь. Жүди. Атаман. Жонон малгай. Трапец жийнс. Урт үс. Зодоон нүдээн. Пянз. The Beatles, Pink Floyd, Deep Purple. Соёл-Эрдэнэ. Сэтгэлийн жигүүр. Главлит. Мөнгөн хүрхрээ. Монголын рокийн хааны энгэрт тогтох хувьгүй Соёлын Тэргүүний ажилтны тэмдэг. Шавар монументаль. Мөнхийн аялгуу.
О.Номинчимэг нарын санаачилсан гэх Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл бол хүүхдийн нэр, үхлээр далайлгасан филантро-хаант засаглалын загвар юм.