Батбаяр

@batbayar
218
нийтлэл
10,220,514
уншигдсан
6,832
сэтгэгдэл

Огторгуйн шахцалдаан

1957 оны аравдугаар сарын 4-д Америк орон тэрчигтээ бажигдан сандарлаа. Оросууд сансар руу цөмийн пуужин харавсан байж магадгүй болоод явчихаж. Хээрийн салхи залгиж суусан АНУ-ын Ерөнхийлөгч амралтаа хаячихаад Вашингтон руу яаравчлан нислээ. Америкийг мэгдүүлсэн нисдэг төхөөрөмж нь ЗСБНХУ-ын хөөргөсөн анхны хиймэл дагуул байсан юм.
#чөлөөт цаг #нийгэм #нийтлэл

Өв соёлын эрэл

Бид нэгэн цагт дэлхийн дайдыг морин туурайгаар тамгалан хатирч сайн морьдыг, хацар гоо охидыг эх нутгийн зүг зөөж явсан. Гэвч илүү дутуу ачаанд дургүй нүүдэлчин зангаар ихэнхийг нь өдий хүртэл хадгалж чадсангүй.
#нийгэм #нийтлэл

Бэрхшээлгүй хүний бэрхшээл

Хуульчийн шинэхэн диплом өвөртөлсөн бүсгүй ханьтай болж, анхны үрээ төрүүлэв. Харамсалтай нь охин хүнд хэлбэрийн тархины саажилттай төрснийг эмч палхийтэл хэлжээ. Авааль нөхөр нь удалгүй эхнэр, хүүхэд хоёроо хаях замаар “үйлийн үр“-ээс мултарсан аж.
#нийгэм #нийтлэл

Хяслантай харьяалал

Хэний ч албат бус хээрийн гөрөөс шиг дураар амьдрах яруу найрагт л жаргалын дээд болохоос тоост хорвоод хүний заяаг олчихоод төрсөн, үхсэн огнооноос өөр зүйлгүй хоцрох тийм ч хүсмээр эд биш. Зуугийн талыг насалсан ч өнөө хэр “Харьяалалгүй иргэн” гэдэг үнэмлэхтэй хүнд түүнээс нь өөр өмч гэхээр зүйл үнэндээ алга.
#нийгэм #нийтлэл

Зүггүй бүтээл, чиггүй цуглуулга

Сүүлийн үед урлагийн бүтээл цуглуулах болсон, АПУ ХХК-ийн ТУЗ-ийн дарга П.Батсайхан Төрийн соёрхолт Ш.Чимэддоржоос тулгар эхийн нэгэн баримал худалдаж авсан юмсанж. Удалгүй мань уран бүтээлч П.Батсайханы өрөөний үүдэн зогсож байхтай таарсан хүн хэрэг зоригийг нь сонирхоход шинэхэн бүтээсэн нялх хүүхдийн барималаа санал болгохоор ирсэн байжээ.
#нийгэм #нийтлэл

Годилдоо годил

Ленфильмийн Свадьба в Малиновке гэж кино бий. Холливүүдийн жишгээр бол мюзикл. Иргэний дайнаас залхсан Малиновка тосгоны ахлагч Нечипор улаантан, цагаантан ухарч-давшин ахин дахин тосгонд нь ирэх тоолонд “Ахиад л засаг солигдлоо” хэмээн үглэнэ. Хашир буурал улаантан ирж яваа сургаар будёновка толгой дээрээ тавьчихна.
#нийгэм #нийтлэл